НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Манай хотын мега хулгай!
АНАЛИЗ

Манай хотын мега хулгай!

2026 оны 4-р сарын 14
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын үг-үйлдэл болгон нэг л биш болжээ. Ямар сайндаа л сольсон боржуурыг нь том машины жолооч нар Х.Нямбаатарт өсөрхөөд ямбийлгаад байна гэж хардаж суух вэ дээ.

Ердөө жилийн өмнө тэрбээр "Улаанбаатар хот 2024 оныг хүртэл дотооддоо үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангадаггүй боржуур ашиглаж ирсэн. Муу чанарын боржуур нь 1-2 жилийн дараа халуун хүйтэн, бороо цас, давс бодис гээд олон сорилтыг давалгүй үйрч бутраад эвдэрчихдэг тул ойр ойрхон солихоос аргагүйд хүрдэг. Бетоны орц найрлага буруу, цемент бетоны орц бага, бусад материал их, хувийн компани, хувь хүмүүс ямар ч хяналтгүй бетон эдлэл ихээр үйлдвэрлэж нийлүүлдэг байсан. Энэ боржууруудыг 20 түүнээс дээш жилийн хугацаанд солихгүй. Замын мэргэжилтнүүд 30-50 жилийн настай гэж хэлж байгаа. Жил ирэх тусам боржуур солих тухай яриа гарахгүй болно” гэж байв. Хоржоонтой нь, хотын дарга жилийн өмнөх хэлсэн ярьснаа мартсан уу, эсвэл ард түмнийг жинхнээсээ цагаан цаас гэж бодсон уу, өнгөрсөн жил сольсон боржуураа ахиад шинээр тавихаар шийджээ. Ингээд татвар төлөгчдийн мөнгө дахиад боржуурын наймаанд зарцуулагдана гэсэн үг.

Урьд нь манай дарга нар нууж иддэг байсан бол өдгөө ил цагаандаа гарсан. Хулгайлна л гэвэл хулгайлдаг, тононо л гэвэл тонодог болсон. Урт цагааны ногоон байгууламж барих нэртэй нийслэлийн төсвөөс 44 тэрбумыг “Бодь групп”-т аваад өгчихсөн. Атал одоо төмөр сараалжтай л үлдэж.

Хэрэвзээ Токио хотын дарга станц барихаас илүү боржуурын цавчаа хийвэл огцроод зогсохгүй, шүүхийн хаалга татна. Сөүлийн дарга Х.Нямбаатар шиг ил цагаан луйврын төсөл хэрэгжүүлбэл олон жилийн ял авна. Бээжингийн дарга толгойгоо авхуулна. Харин Улаанбаатар хотын захирагч улаан цагаан хулгай, луйвар хийж байхад иргэд нь ч, эрх баригчид нь ч тоодоггүй байж болохгүй.

Х.Нямбаатар шиг ажил хийж байгаа хүн энэ улсад алга гэж зарим хүн амаа олохгүй магтацгаах болсон. Харамсалтай нь, Х.Нямбаатарын хийсэн ажил гээд байгаа нь боржуур солих, хавтан шинэчлэх, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулахад чиглэгдэж байна. Ядаж л тавьсан боржуур нь нэг жилийн нар, салхины ая даахгүй “өгөршиж” байгаагийн цаана асар том авлига байх магадлалтай. Тэгээд ч Улаанбаатар шиг жил болгон боржуураа сольж, явган хүний замаа хуулдаг нийслэл дэлхийд байхгүй. Гэсэн атлаа хотын иргэд нь 21 дүгээр зуунд лаа бариад амьдрахад хүрсэн.

Х.Нямбаатар бол Улаанбаатарын урьд, өмнөх дарга нараас хамгийн бяртай нь бас мөнгөтэй нь. Сүүлийн хоёр жилд тэрбээр ₮6.4 их наядыг “үрсэн”. 2024 онд ₮2.6 их наядын төсөвтэй байсан бол 2025 онд 20%-иар буюу ₮3.8 их наяд болж “үрэх” төсөв нь өссөн. 2026 онд Х.Нямбаатарын зарцуулах хотын төсвийн мөнгө ₮6.3 болж томорсон.

Тэрбээр 24 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан агаад Туулын хурдын замыг барих ₮2.3 их наядыг нийслэлчүүдийн татварын орлогоос гаргана гэж Х.Нямбаатарын орлогч Т.Даваадалай УИХ-ын Төсвийн байнгын хорооныхонд “байцаагдаж” байхдаа ам алдсан билээ. Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхээр нийслэлийн төсвөөс 500 тэрбумыг урьдчилаад олгочихсон Хятадын хөрөнгө оруулалттай гэх "Хаоюань женерал констракшн" ХХК-тай холбоотой олон ноцтой баримтууд ч гарч ирсээр байгаа. Гэсэн хэдий ч энэ тухайд хотын дарга бүлх залгисан мэт дуугүй байгаа нь хардлага төрүүлсээр.

Нийслэлийн Засаг даргаар “дээрээс” томилогдож ирэхдээ Х.Нямбаатар автомашины дугаар олголтыг самарснаас болж өдгөө авлига, хулгайн том бизнес болж хувирсан. Шилэн хочит Б.Цогтгэрэлийн дүү Б.Төгсбаяр гэх бүсгүй нөхрийн хамт автомашины дугаарын ченж хийж асар их хөрөнгөжсөн баримт хүртэл хэвлэлээр дэлгэгдсэн. Тэрчлэн Хятадын авто машины борлуулалтыг дэмжсэн бодлого нь дундаж давхаргын иргэдэд эдийн засгийн дарамт болж хувирсан байдаг.

Хотын дарга Х.Нямбаатарын хийсэн гэх энэ мэт ажлууд хэлбэр төдий, өндөр өртөгтэй төслүүд нь хууль бус асуудал ихтэй. Үндсэндээ, манай хотын мега төсөл болгоны ард мега хулгай байж болзошгүйг баримтууд нотолсоор байна.

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20