НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
MAX-аас өөр сонголтгүй болсонд оросууд дургүйцэж байна
МЭДЭЭ

MAX-аас өөр сонголтгүй болсонд оросууд дургүйцэж байна

2026 оны 3-р сарын 25
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Өнгөрсөн 2025 оны 3-р сард ашиглаж эхэлсэн Оросын мессенжерийн MAX сүлжээ нэг жилийн дотор 100 сая хэрэглэгчтэй болжээ.

Гадаадын мессенжерүүдийг хааж, MAX-ийг ашиглахаас өөр сонголтгүй болгосон учраас 100 сая хэрэглэгчтэй болсон нь гайхуулах тоо биш юм. Төрийн албан хаагч болоод жирийн иргэдийг хүртэл зөвхөн энэ апп-ыг ашиглахыг шахаж байгаа.

Түүнээс гадна мобайл интернэтийн хэрэглээг ихээхэн хязгаарлаж эхэллээ. Энэ 3-р сар гарснаас хойш нийслэл Москва болоод бусад томоохон хотод мобайл интернэт олон хоногоор тасарсан. Аюулгүй байдлыг хангах, дроны халдлагаас сэргийлэх зорилгоор мобайл интернэтийг ажиллагаагүй болгохоос өөр аргагүй хэмээн эрх баригчдын зүгээс тайлбарлаж, Кремлийн гаргасан “Цагаан жагсаалт” гэгчид багтсан биш апп-уудыг ашиглах зөвлөмжийг тараасан. Энэ жагсаалтад мэдээж MAX багтсан.

Гэсэн ч хэрэглэгчдийн зүгээс MAX апп-ын функциуд гадаадын апптай харьцуулахад хязгаарлагдмал, хэрэглэхэд таатай биш гэсэн гомдлыг тавьсаар байгаа юм. Түүнээс гадна MAX нь тагнуулын зорилготой гэсэн яриа Орост ихээхэн газар аваад байна.

Жилийн өмнө гарч эхлэхдээ л зарим нэг функц нь дутуу байсан ч сайжруулж байгаа гэж тайлбарлаж байсан ч одоо болтол бүрэн гүйцэд хийгдээгүй байгаа ажээ. Тухайлбал, одоо болтол аудио мессеж дамжихгүй хэвээр байгаа ажээ. Оросуудын олон жил ашиглаж ирсэн Telegram-ийг экосистемийг MAX гүйцэхгүй байна гэсэн гомдол их байгаа юм. Нэг үгээр хэлбэл, MAX текстэн мессеж хэвээр байна.

YouTube-ийг орлоно хэмээн үүсгэсэн Rutube-ийн үйлчилгээнд ч оросууд сэтгэл ханамжтай биш байна.

MAX-ийн Android-д зориулсан хувилбараас тагнуулын модулийг илрүүлсэн хэмээн саяхан ntc.party-д гарсан нийтлэлд өгүүлжээ. Энэ модуль нь ямар ямар VPN хэрэглэж байгааг мөн Оросын нутгаас орох боломжийг нь хааж хязгаарласан Telegram, WhatsApp зэрэг рүү орсон эсэхийг хянах боломжтой юм. Хязгаарласан хаяг руу орж байгаа хэрэглэгч болгоны датаг MAX Оросын төрийн Роскомнадзор (Мэргэжлийн хяналтын байгууллага гэж ойлгож болно) руу илгээж байгааг хэрэглэгч мэдэхгүй байгаа хэмээн мэргэжлийнхэн ярьжээ.

Өнгөрсөн оны 9-р сарын 1-нээс MAX-ыг төрийн албан хаагч, их, дээд сургуулийн багш, оюутнууд, дунд сургуулийн багш болон сурагчид, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын заавал ашиглах апп болгосон. Хэрвээ хэрэглэхээс татгалзвал багшийн цалин, оюутан сурагчдын тэтгэлгийг хасах зэрэг шийтгэл хүлээлгэхээр төрийн зохицуулалт хийжээ. The Barents Observer-ийн мэдээгээр 23 их, дээд сургууль MAX-ыг ажил болон сургалтын нэг нөхцөл болгосон гэжээ.

Өрх гэрийн түвшинд ч мөн MAX-ыг хэрэглэхийг шахаж байгаа бөгөөд хэрвээ татгалзвал 300 000 рублийн торгууль ногдуулж байгаа ажээ.

Зарим мужийн эмчийн үзлэгийн цагийг MAX-аар дамжуулан авахаар зохицуулж, өөр бусад апп-аар авсан цагийг тооцохгүй байгаагаас өндөр настай хүмүүс поликлиник руу өөрийн биеэр очихоос өөр аргагүй болж байна.

Төрийн албаны болон цэрэг армийн хоорондын болоод иргэдтэй харилцах харилцаа, мэдээлэл дамжуулах гол суваг нь MAX байх хуулийн зохицуулалт ирэх намраас хэрэгжиж эхэлнэ.

Үндэсний аюулгүй байдлыг хангах гэсэн зорилгоор MAX-ын хэрэглээг өргөнөөр дэмжиж байгаа ч хоёр сим хэрэглэх нь ихэсч байна. Оросуудын дунд “максофон” гэдэг ойлголт хүртэл бий болжээ. Хоёр утастай байж нэгээр нь зөвхөн MAX орох, эсвэл хоёр симтэй утастай болж нэг симээ зөвхөн MAX-д тохируулах болсон хэмээн Forbes саяхан бичсэн.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадсан фестиваль бол “Kharkhorum”. 300 метр үргэлжлэх нүсэр дэлгэц, дэлхийн шилдэг DJ-үүд, алдарт дуучин Ронан Кийтинг, хөгжмийн дуугаралт, салют шоугаар үзэгч сонсогчдын сэтгэл зүрхийг татаж, гайхшируулж чадсан “Kharkhorum” фестиваль  электрон хөгжим, визуал артаар бусдаас ялгардаг.

Oct 23, 2026

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо