НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
MCS-т талархах гурван сайн мэдээ
АНАЛИЗ

MCS-т талархах гурван сайн мэдээ

2026 оны 3-р сарын 17
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

УИХ-ын чуулганы нээлт, улс төрийн халуун мэдэгдлүүд, нам доторх толхилцоон гээд бидний хэт улс төржсөн нийгэм, хэрүүл тэмцэлтэй сошиал ертөнц хамгийн чухал, хэрэгтэй мэдээллүүдийг арагш шиддэг болсоор байна.

Сайн мэдээ 3.

Монгол Улсад өнөөдөр болохгүйн хажуугаар болж бүтэж байгаа зүйл олон бий. Тухайлбал, УИХ-ын хаврын чуулганы нээлттэй зэрэгцээд 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод  анхны “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр”-ийг нээлээ.

Тус үйлдвэр нь өдөрт 50 мянган шоо метр буюу жилд 18 сая шоо метр усыг дахин боловсруулж, Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлнэ.

Дулааны цахилгаан станцуудын хувьд жилд 21 сая шоо метр усыг гүний усны эх үүсвэрээс авч, 18 сая шоо метрийг нь хөргөлт, угаалга цэвэрлэгээ, үнс зайлуулах гэх мэт саарал ус ашиглаж ёстой хэрэглээнд зарцуулдаг байна.  

“Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр” нь дулааны цахилгаан станцуудын техникийн усны хэрэглээний 85 хувийг дахин боловсруулсан усаар хангана. Мөн гүний усны хэрэглээг жилд 18 сая  шоо метрээр бууруулна.

Таны хамгийн сайн мэдэх олимпын стандарт бассейн ойролцоогоор 2500 шоо метр устай байдаг. Тэгэхээр 18 сая шоо метр ус гэдэг 7200 ширхэг бассейныг дүүргэх хэмжээ. Энэ бассейнаа цувуулж тавибал 360 км болно. Улаанбаатар хотын цэвэр усны 4 сарын хэрэглээ гээд та бодоод үзээрэй.

“Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр”-ийн төслийн зураг төсөл зохиогч, ерөнхий гүйцэтгэгчээр “М-Си-Эс Проперти” компани ажилласан байна. Монгол Улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, бусад дэд бүтцийн хамт барьсан. 4500 гаруй хүн энэ төсөлд ажилласны 98% нь монгол инженер, техникийн ажилтан байсан аж. Дахин боловсруулсан усыг эрчим хүчний салбараас гадна автомашин угаалга, уул уурхай, ногоон байгууламжийн усалгаа, барилгын салбарт гэх мэтээр ашиглах боломжтой.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Мянган сорилтын сантай байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд АНУ-ын Мянган сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая долларын санхүүжилтээр 2021-2026 онд “Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, Улаанбаатар хотод Ус гүн цэвэршүүлэх болон Дахин боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэж, 2022 онд үйлдвэрийн шавыг нь тавьсан.

Зургаан дүүргийн 180 ус түгээх байрыг аль эрт бүрэн автоматжуулсан. Харин Хаягдал ус боловсруулах үйлдвэрийг 2026 оны 3 дугаар сарын 16-нд нээсэн бол Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр тавдугаар сард ашиглалтад орно. Ингэснээр нийслэлийн ус хангамжийг 80 хувиар нэмэгдүүлж, газрын гүний цэвэр усны нөөцөө хэмнэх нь.

Нийт 17 байгууламжтай “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр” бол “MCS” группийн 2026 он гаргаад дуулгаж байгаа гурав дахь маш сайн мэдээ.

Сайн мэдээ 2.

Харин хоёр дахь “Интермед эмнэлэг Японы эрүүл мэнд, боловсролын салбарын тэргүүлэгч “International University of Health and Welfare” (IUHW)-тэй стратегийн түншлэл эхлүүллээ” гэх мэдээ.

Үүний ачаар, бид гадагшаа явж оношлуулдаг байсан нарийн оношилгоо, эмчилгээг эх орондоо хийлгэх нөхцөл бүрдэж, дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн тогтолцоог нутагшуулж, эмч сувилагч нарт туршлага судлах, хамтран ажиллах таатай боломж бүрдэж байгаа юм. Хамгийн гол нь олон улсын стандартад нийцсэн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж, үр дүнг Япон эмч нар давхар хянаж, баталгаажуулж, оношилгооны үнэн зөв байдлыг олон улсын түвшинд хүргэж байгаа гэсэн.

Сайн мэдээ 1.

“MCS Coca-Cola" компани 2026 оны гуравдугаар сараас байгаль орчинд ээлтэй, олон улсын стандартын дагуу 100% хүнсний зориулалттай, дахин боловсруулсан хуванцар (rPET) савлагаатай усыг хэрэглээнд гаргаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 2030 он гэхэд  борлуулсан бүтээгдэхүүний саваа 100% эргүүлэн цуглуулж, дахин боловсруулах зорилтынхоо хүрээнд усны саваа импортоор авахгүй, дотооддоо үйлдвэрлэж байна.

“MCS” групп жилд 20 мянган тонн хуванцар дахин боловсруулах TML үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулсан. Тус үйлдвэрт усны савыг герман технологиор дахин боловсруулж, АНУ, Европын хүнсний аюулгүй байдлын хатуу шаардлагыг бүрэн хангаж, Монгол Улсын хүнсний стандартаар баталгааждаг.

Дээрх төслүүд нь зөвхөн нэг группийн амжилт бус, Монгол Улсын усны аюулгүй байдал, эрүүл мэндийн чанар, байгаль орчны тогтвортой байдалд оруулж буй бодит санаачилга, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт юм.

 

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20