НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
МоАХ-г татан буулгая!
АНАЛИЗ

МоАХ-г татан буулгая!

2026 оны 5-р сарын 3
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

1989 оны 12-р сарын тэртээх өвлийн хүйтнээр анхны цуглаанаа хийж байсан Монголын ардчилсан холбоо (МоАХ) 36 дахь жилтэйгээ золгож байна. Гэвч Монголд нэг намын тогтолцоог халж, ардчилал хүний эрхийг авчирсан тэр цагийн МоАХ-оос өнөөдрийн Женко.Баттулгын МоАХ тэс өөр, тэнгэр газар шиг ялгаатай ТББ болсон. Өнөөдрийн МоАХ нь Женко.Баттулгын хувийн эрх ашигт үйлчилдэг улс төрийн зэвсэг болсон гэхэд буруудахгүй. Товчхондоо, МоАХ нь анх ардчилсан, хамтын удирдлагатай хөдөлгөөн байсан бол өнөөдөр Х.Баттулгын улс төрийн нөлөөллийн гол бааз, түүний шийдвэрийг дэмжих зорилготой "фракц" маягийн бүтэц рүү шилжсэн.

Ямар сайндаа л “Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй бол амьд явах хүсэл алга” гэж МоАХ-ны гэх хэдэн ахмадаар хэлүүлж байсан нь дөрвөн жилийн өмнөх үйл явдал. Эл үйл явдал Х.Баттулга эрх мэдэл, ашиг сонирхлын төлөө бусдын эцэг, эхийг зулын гол болгохоос сийхгүй нэгэн болохыг нотолсон билээ.

УИХ-ын гишүүн Х.Баттулга 2006 оноос хойш МоАХ-ны даргаар 20 жил ажиллаж байгаа. Гэхдээ тэрбээр МоАХ-ыг үүсгэн байгуулагч биш, анхдагч ч биш. Ардчилсан хувьсгалын он жилүүдэд Э.Бат-Үүл талбай дээр өлсгөлөн зарлаж, харин Х.Баттулга ганзагын наймаа хийж явсан нь бодит үнэн. Гэвчиг ардчиллын үр шимийг хамгийн их хүртсэн нэгэн бол Женко.Баттулга агаад ганзагын наймаачнаас үндэсний олигархи, олигархиас Төрийн тэргүүн болтлоо Монголын ардчилал, МоАХ, Ардчилсан намыг ашиглаж ирсэн хувь намтартай. Харин улс орны хувьд түүний улс төрд орж ирсэн нь эмгэнэлт түүх юм.

Ардчилал нь төрийн тогтолцоо, Үндсэн хууль болон институцийн түвшинд бэхжсэн энэ үед МоАХ гэх төрийн бус байгууллагыг түүхийг хамгаалах, үнэнийг мөнхлөх зорилгоор татан буулгах цаг болжээ. Өнөөдрийн Женко.Баттулгын “могойд барьдаг мод” бол өчигдрийн МоАХ-ны үнэт зүйл, үзэл баримтлалыг нь гол гутаагч болж хувирсан. Улс төрийн түүх, өнөөдрийн бодит байдал хоёрын зааг дээрх хамгийн том "үнэн" бол энэ юм.

Женкогийн улс төрийн гол бааз болсон өнөөгийн МоАХ нь Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн хамгийн том хорт хавдар болсон. МоАХ байхад Монгол дайснаар яах вэ гэх үг егөөдөл биш, гашуун тодорхойлолт юм.

Хамгийн гол нь, МоАХ-ны нэрээр хувь улс төрийн тоглолт хийх нь Монголын ардчиллыг гутаах гэсэн гадаад дотоодын захиалгатай, далд зорилготой байхыг үгүйсгэхгүй. Угаасаа Монголд зохион байгуулалтгүй акц, зорилгогүй үг-үйлдэл гэж байдаггүй. Тэр тусмаа МоАХ-ны гол удирдлага нь оросуудтай ойрын харилцаатай байдаг нь МоАХ-ыг КГБ удирдаж байна уу гэх асуулт тавигдах нь зүй ёсных. МоАХ бол аль ч утгаараа Женко.Баттулгатай “авцалдахгүй” байгууллага. Үнэт зүйл, үзэл баримтлалын хувьд МоАХ нь Х.Баттулгын өнөөдрийн хүсэлтэй эсрэг, тэсрэг. Дотоод ардчилалтай байж, удирдлагаа тогтмол шинэчилж байх ёстой гэх ардчилсан институцийн зарчим МоАХ дээр хэдийнэ алдагдсан.

Төрийн бус байгууллага нь тодорхой зорилгын төлөө байгуулагддаг. Тиймээс МоАХ-ны анхны зорилго болох ардчилсан хувьсгал хийх үйл явц нэгэнт биелсэн. Тиймээс уг байгууллагыг хуулийн дагуу татан буулгаж, түүхэн өвийг нь төрийн мэдэлд шилжүүлэх нь Монголын ардчиллын хувьд хамгийн зөв шийдэл юм.

МоАХ-г татан буулгах нь өнгөрсөн түүхийг устгах биш, үнэн түүхийг хадгалах тухай асуудал юм.

Нөгөө талаар “МоАХ” гэх Х.Баттулгын улс төрийн зэвсэгийг хурааж авах цаг болсон. МоАХ-ны туг, тамга, түүхэн баримтуудыг Үндэсний түүхийн музейд залах замаар МоАХ-г "могойд барьдаг мод" болж явахаас нь аврах ёстой!

Тус байгууллагыг татан буулгах нь Ардчилсан намд ч, МАН-д ч ашигтай. Ялангуяа Монгол Улс дотоодын зовлонгоос салж, ардчилал урагшлах том алхам болно.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20