НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монгол компаниудыг Хятадын "саарал бүс"-ээс шахаж байна
МЭДЭЭ

Монгол компаниудыг Хятадын "саарал бүс"-ээс шахаж байна

2025 оны 10-р сарын 15
Сэтгүүлч

Сэтгүүлч

Сэтгүүлч Редактор

БНХАУ дотоодын ААН, компаниудын татварын тайлагналыг ил тод болгох зорилгоор өөрчлөлт хийж байгаагаа тус улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2025 оны долдугаар сарын 7-нд мэдэгдсэн. Өөрчлөлт энэ оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.

Энэхүү журмын гол өөрчлөлт нь экспортлогчид, худалдаа зуучлалын компаниуд гуравдагч этгээдийн баримт бичиг ашиглан бараа бүтээгдэхүүн экспортолдог байсан практикийг халж, гаалийн бүрдүүлэлтийн ил тод байдлыг сайжруулах юм. ААН-үүдийн “бие даасан экспорт” болон “итгэмжлэгдсэн экспорт"-ын ангиллын ялгааг шинэ өөрчлөлтөөр нарийн тодорхойлсон бөгөөд “итгэмжлэгдсэн экспорт" хийхэд итгэмжлэгч талын экспортын орлогыг татварын мэдүүлэгт бүрэн тайлагнахыг шаардахаар тусгажээ.

Өмнө  байсан практикаар экспортын зөвшөөрөлгүй, гаалийн бүрдүүлэлт хийх боломжгүй жижиг ААН-үүд, үйлдвэрлэгчид зуучлагч агентуудаас гуравдагч этгээдийн баримт бичиг худалдан авах аргаар гадаадад бараа бүтээгдэхүүнээ экспортолдог байсан аж. “Саарал бүс”-д ийнхүү худалдаа хийснээр бодит экспортлогч ба гаалийн бүрдүүлэлт хийсэн экспортлогчийн нэр зөрөх, татвараас зайлсхийх, гадаад валютын зөрчил үүсэх зэрэг асуудал гардаг байсныг ийнхүү таслан зогсоохыг БНХАУ зорьж байна.

Энэ өөрчлөлт нь БНХАУ-аас импортын ихээхэн хамааралтай Монголын ААН, компаниудад шууд хамааралтай. Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүүгийн хэвлэлд ярьснаар өмнө нь Эрээн хотод худаалдааны, эсвэл тээвэр зуучийн компаниуд нь Монгол руу экспортлох эрхгүй томоохон ААН-үүдийн албан ёсны эрхийг ашиглан Монгол руу экспорт хийх эрхгүй ЖДҮ-үүдийн бараа бүтээгдэхүүнийг Монгол руу зарж үүн дээрээ НӨАТ-ын буцаан олголтоос 5-8 хувийн буцаалт авдаг. Ялангуяа цахилгаан бараа гэх мэт инновац шингэсэн бүтээгдэхүүн дээр 15 хувь хүртэлх Засгийн газрын татаас дэмжлэгийг авдаг нэмэлт орлоготой байсан ААН-үүд энэ хуулийн татварын шинэчлэлийн дагуу боломжгүй болохоор алдагдсан орлогоо нөхөхийн тулд буруу ойлголт гаргах, Монголын талд үзүүлж байгаа зуучлалын хөлсөө нэмэгдүүлэх, Хятадын талаас татвар нэмсэн мэтээр буруу ойлголт өгсөн байна.

“Цаашдаа худалдаа эрхлэгч ААН-үүд иргэд бизнесийн байгууллагууд хариуцлагатай байж, буух эзэнтэй, буцах хаягтай тээвэр зууч, худалдааны компаниудтай харьцаж бараа бүтээгдэхүүний захиалга хийж байх хэрэгтэй. Эдгээр зуучлалын компаниуд өөрсдөө албан ёсны стандарт шаардлагад нийцсэн экспортын эрхтэй ААН-үүдээс бараа бүтээгдэхүүн зуучилж, худалдаж авах тал дээр  хариуцлагатай байх хэрэгтэй” хэмээн И.Батхүү ярьжээ.

Энэхүү өөрчлөлтийг дагалдан Хятад улс татвараа нэмсэн, Монголд барааны үнэ нэмэгдэнэ гэсэн яриа тархаад байгаа нь ор үндэсгүй гэсэн тайлбарыг Улаанбаатар БНХАУ-ын ЭСЯ гаргалаа.

 
Сэтгүүлч

Сэтгүүлч

Сэтгүүлч Редактор

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн шинэ цахим хуудас нь зах зээлийн бодит цагийн мэдээлэл, хөрөнгө оруулагчийн заавар, IPO, компанийн тайлагнал, гадаадын хөрөнгө оруулагч болон уул уурхайн бүтээгдэхүүний мэдээллийг хэрэглэгч төвтэй нэг бүтэц дор нэгтгэн хүргэж байна.

Aug 21, 2026

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20