НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор яст мэлхийн хурдаар урагшилж байна
АНАЛИЗ

Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор яст мэлхийн хурдаар урагшилж байна

2026 оны 4-р сарын 15
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг Лхагва гаригт (2026.04.15) хүлээн авч уулзах үеэрээ Монгол, Орос, Хятад гурван Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн стратегийн ач холбогдлыг онцолж, гурван улсын хамтын ажиллагааны энэхүү чухал механизмыг идэвхжүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар санал нэгджээ.

Эдийн засгийн коридор байгуулах гэж анх тохиролцсон 2014 оноос хойш хоёр талын өндөр түвшний уулзалт болгонд коридорыг "идэвхжүүлэх", "эрчимжүүлэх" гэсэн яриа болсоор өнөөг хүрлээ.

2014 онд Душанбе хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гурван улсын тэргүүн нарын анхдугаар уулзалтаар анх Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор байгуулах зөвшилцөлд хүрч байсан. Дараа жил нь буюу 2015 онд Уфа хотноо гурван тал коридор байгуулах төлөвлөгөөний хөтөлбөрийг боловсруулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан бол2016 онд Ташкент хотноо хөтөлбөрт гарын үсэг зурж, гурван талын хамтын ажиллагаанысанхүүгийн эх үүсвэр, хэрэгжүүлэх механизмыг тодорхойлж, голлох 10 салбарыг багтаасан хамтран ажиллах төслүүдийг тохирсон.

Эдийн засгийн зоридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд нийт 32 тусгасан. ҮҮнд,

-Зам тээврийн салбарын 13 төсөл,

-Аж үйлдвэрийн салбарын 2 төсөл,

 -Хил, гааль,хорио цээрийн салбарын 5 төсөл,

-Эрчим хүчний салбарын 1 төсөл,

-Байгаль орчны салбарын 3 төсөл,

-Шинжолэх ухаан технологи, боловсролын салбарын 3 төсөл,

-Хүмүүнлэгийн салбарын 3 төсөл,

-Хөдөө аж ахуйн салбарын 1 төсөл,

-Эрүүл мэндийн салбарын 1 төсөл багтсан.

Үүний дараа 2017 онд Москва хотноо болсон хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талын шинжээчдийн уулзалтаар 3 төслийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр эрэмбэлсэн. Эдгээр нь:

1.Төмөр замын төв коридор (Улаан-Үүд, Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд, Эрээн, Улаанцав-Жанчхүү, Бээжин, Тяньжин)-ыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах эдийн засгийн үндэслэлийг судлах,

2.Азийн автозамын сүлжээний АН-3 (Улаан-Үүд-Хиагт-Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд-Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин) чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлдхурдны зам барих эдийн засгийн үндэслэлийг судлах,

3.Монгол, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэхэд Хятадын аж ахуйн нэгжүүд оролцох боломжийг судлах зэрэг юм.

Төмөр замын коридорын ТЭЗҮ-ийг 2024 онд хийж дуусгасан

Тэргүүлэн ээлжинд хэрэгжүүлэхээр эрэмбэлсэн төслүүдийн явцыг сонирхвол гурван улсыг холбосон Төмөр замын төв коридорыг иж бүрэн шинэчлэх ТЭЗҮ- ийг гурван тал 2024 онд боловсруулж дуусгажээ.

Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын төв коридор нь 5975 км үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын талаас Жининь-Эрээн чиглэлийн 328 км, ОХУ-ын талаас Наушки-Улаан-Үд чиглэлийн 254 км төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулаад байгаа бол Монголын талаас Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн 1087 км хоёр дахь төмөр замыг барихаар ТЭЗҮ-дээ тусгасан.

Урьдчилсан тооцоогоор 2030 он гэхэд Сүхбаатар-Улаанбаатарын чиглэлд 58.6 сая тонн, Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд 64.3 сая тонн ачаа тээвэрлэх хэрэгцээ үүсэхээр байгаа тул энэ өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах зорилгоор хос зам барьж, өртөө хоорондын зайг 20 км болгон өртөө, зөрлөгийн тоог цөөлж, автомат хориглолын системийг нэвтрүүлж, нийт замыг цахилгаанжуулснаар 2030 он гэхэд Сүхбаатар-Замын-Үүд чиглэлд жилдээ 50.6 сая тонн, 2050 он гэхэд жилдээ 90.7 сая тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай болно гэж тооцоолж байна.

Төслийн хүрээнд Замын-Үүд өртөөний шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөх юм.

Автозамын төслийн тухайд:

Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван улсын Тээврийн дэд сайд нарын түвшний уулзалт 2024 оны 7-р сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж, Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд АН-4 коридорын дагуух олон улсын тээвэрлэлтийг албан ёсоор эхлүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр Азийн авто замын сүлжээний АН-3 болон АН-4 гэсэн 2 коридороор олон улсын автотээвэрлэлт хийгддэг боллоо гэсэн албан мэдээ байна.

Хий дамжуулах хоолойн төслийг нэмсэн

2025 оны 9-р сард Бээжинд болсон гурван улсын тэргүүн нарын Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг дахин таван жилээр буюу 2031 он хүртэл сунгаж, мөн ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр тохиролцов.

Ираны дайны улмаас үүссэн нөхцөл байдал эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийн маршрут эрсдэлтэй болж байгаа учраас Хятад улс нефть, хийн хангамжаа Ойрхи Дорнодоос биш Оросоос авахаар болж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон нь Монголын нутгаар дамжих хийн хоолойн төсөл ойрын үед хэрэгжих магадлалтай болж байна.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20