НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монгол Улс авлигын индексээр ухарч, 124-т жагсав
МЭДЭЭ

Монгол Улс авлигын индексээр ухарч, 124-т жагсав

2026 оны 2-р сарын 11
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Авлигын төсөөллийн индексээр (АТИ) Монгол Улс 31 оноогоор 182 орноос 124-т бичигджээ. Ийнхүү засгийн эрхийг 10 жил барьж буй МАН-ын үед Монгол Улс авлигын индексээр арагшилсаар явна. Үүнд ажлаа хийж чадахгүй байгаа АТГ буруутай юм.

Улс орнуудын дийлэнх нь авлигыг үр дүнтэй хяналтдаа байлгаж чадахгүй хэвээр байгаа бөгөөд 180 улсаас гуравны хоёроос илүү нь буюу 122 улс 50-иас доош оноо авчээ. Дани улс индексийн хамгийн өндөр оноог (89) найм дахь жилдээ дараалан авч байгаа бол Финлянд (88) болон Сингапур (84) улсууд удаалж байна.

Транспэрэнси интернэшнл байгууллагаас гаргасан судалгаанд Ази-Номхон далайн бүсэд авлига ноцтой аюул заналхийлсээр байгааг анхааруулжээ. Бүс нутгийн дундаж оноо 100 онооноос 45 оноотой байгаа ба сүүлийн арван жилд өндөр түвшиний авлигын гэмт хэргүүд шийдэгдээгүй хэвээр байна.

2025 онд засаглал сул, хариуцлага тооцох механизм хангалтгүй байгаад бүс нутгийн хэмжээнд хуримтлагдсан бухимдал тод мэдрэгдэж, үүний улмаас олон залуус гудамжинд гарч, засгийн газруудаасаа бодитой арга хэмжээ авч, хариуцлага хүлээхийг шаардан дуу хоолойгоо өргөсөн юм.

Уур амьсгалын өөрчлөлтөд өртөөд буй Филиппин Улсад (32) хуурамч үерийн гамшгийн тусламжийн төсөлд их хэмжээний төсвийн хөрөнгө үрэгдсэн гэх хардлага иргэдийн бухимдлыг төрүүлэв. Индонез Улсад (34) засгийн газрын эсрэг жагсаалыг хүчээр дарж, худал мэдээллийг тараасны улмаас арваад хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн. Үүний зэрэгцээ Балба Улсад (34) эсэргүүцлийн хөдөлгөөнүүд нь өргөн хүрээний олон нийтийн сүлжээний хориг болон авлигын асуудлаас үүдэн өсөж буй бухимдлын улмаас засгийн газрыг буулгасан.

Эдгээр хөдөлгөөнүүдийг нэгтгэж байгаа зүйл нь эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд зориулан ашиглаж, иргэдэд тохиромжтой нийтийн үйлчилгээ, тогтвортой эдийн засаг болон шударга боломжийг хүргэж чадахгүй байгаа удирдлагуудад чиглэсэн бухимдал юм.

АТИ: 2016 оноос хойш оноо нь хамгийн их сайжирсан Ази, Номхон далайн бүсийн улсууд

Мальдив (39), Вьетнам (41), болон Зүүн Тимор (44) улсууд 2012 оноос хойш тогтмол, статистикийн өсөлттэй ажиглагдаж байгаа нь хяналт шалгалтын байгууллагуудыг бэхжүүлсэн ба бүтэц зохион байгуулалтын шинэчлэлүүдтэй холбоотой. Тэр дундаа Вьетнам улсын тохиолдолд жижиг хэмжээний авлигыг үр дүнтэй багасгаж чадсан байна. Гэсэн хэдий ч эдгээр улсууд индексийн доод хэсэгт хэвээр байгаа тул сайжруулах зүйлс олон хэвээр байна.

АТИ: 2016 оноос хойш оноо хамгийн их буурсан Ази, Номхон далайн бүсийн улсууд

Афганистан (16), Мьянмар (16), болон Хойд Солонгос (15) зэрэг тогтворгүй байдалтай улсууд индексийн хамгийн доод түвшинд хэвээр байна. Иргэний орон зай хязгаарлагдмал, улс төрийн санхүүгийн тогтолцоо ил тод бус, ардчилсан хяналт-тэнцэл дутмаг, жинхэнэ бие даасан шүүх эрх мэдэлгүй байдал нь эдгээр улсуудыг авлига, хээл хахуульд онцгой эмзэг байлгадаг нь хэвээр байна.

“Ази-Номхон далайн бүсийн олон улсад засаглалыг хууль, тогтоомжийн сул хэрэгжилт, хариуцлагагүй удирдлага, улс төрийн санхүүжилтийн ил тод бус байдал доройтуулж байна. Залуучууд илүү сайн, шударга нийгмийг шаардаж байгаа тул удирдагчид авлигыг бууруулах, ардчиллыг бэхжүүлэхийн тулд яг одоо арга хэмжээ авах ёстой. Бодит шинэчлэлүүд хийснээр иргэдийн итгэлийг сэргээж, эрх мэдэлтэй хүмүүс иргэдийн дуу хоолойг сонсож байгааг харуулах болно.” гэж Транспэрэнси интернэшнлийн Ази-Номхон далайн бүсийн Зөвлөх Илхам Мохамед цохон тэмдэглэв.

АТИ-Д АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮСЭЭС ОНЦЛОХ ЗҮЙЛС:

АТИ нь 182 улс орон, бүс нутгийн нийтийн салбар (төрийн) дахь авлигын төсөөллийг тэг (их авлигатай)-ээс зуу (маш цэвэр) хүртэлх оноогоор үнэлж эрэмбэлдэг болно.

  • 2012 оноос хойш 32 улсаас найм нь мэдэгдэхүйц ахиц гаргасан бөгөөд үүнд Бутан улс (71), Бруней Даруссалам Улс (63), болон Лаос Улс (34) улсууд багтаж байна.

  • Тайланд (33) Улс болон Монгол (31) Улс хоёулаа АТИ дээр муу үнэлгээ авсаар байгаа бөгөөд 2012 оноос хойш оноо нь тогтмол буурч байгаа хандлага ажиглагдаж байна. Монгол Улсад хууль дээдлэх зарчим болон хариуцлагын түвшин доройтож, үүнтэй зэрэгцэн иргэний орон зайд тавих хязгаарлалт нэмэгдсэн байна.

  • Тус бүс нутагт хамгийн өндөр оноо авсан улсууд нь Сингапур Улс (84), Шинэ Зеланд Улс (81) болон Австрали Улс (76) бөгөөд дэлхийд тус тус гуравдугаар, дөрөвдүгээр, болон арван хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.

  • Бүс нутагт Афганистан (16), Мьянмар (16), болон Хойд Солонгос (15) улсууд хамгийн бага оноо авсан байна.

  • Бүс нутгийн ихэнх улс (31 улсаас 21 нь) дэлхийн дунджаас доогуур оноо авсан бөгөөд үүнд Энэтхэг (39), Бангладеш (24), болон Индонез (34) зэрэг томоохон ардчилсан улсууд ч багтаж байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 10 жилийн ойн хүрээнд өнөөдөр (2026.08.24) 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “ШИЖИР-1 ХБҮЦ” /Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/-ны анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE-Hall танхимд цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Aug 24, 2026

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20