НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монгол Улсын газрын ховор элементийн шинэ тоо баримтууд
АНАЛИЗ

Монгол Улсын газрын ховор элементийн шинэ тоо баримтууд

2026 оны 1-р сарын 8
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Монгол улсад газрын ховор элементийн хэтийн төлөвтэй Монгол Алтай, Нуур, Хойд Төв Монгол, Төв Дорнод Монгол гэсэн их мужууд байна. Хайгуул хийгдэж нөөц тооцсон ГХЭ-ийн ордууд нь Монгол Алтай, Нуур, Өмнөд Монголын их мужид хамаарч байгаа бөгөөд Хангай Хэнтий, Төв Дорнод Монголын их мужуудад олон илрэл тогтоогдсон.

Үндэсний Геологийн албаны мэдээллээр Монгол Улсын 9 аймгийн 16 сумын хэмжээнд нийт 26 илрэл бүртгэгдсэнээс ГХЭ-ийн монацитийн хүдэрт дагалдахаар кальцит, доломит, апатит, бастнезит, хайлуур жонш зэрэг элемент агуулсан 21 илрэл, бүртгэгдсэн иттрийн илрэлд дагалдахаар тантал, ниоби зэрэг элемент агуулсан 2 илрэл байна. ГХЭ-ийн илрэл нь 95-750 г/м3 агуулгатай 757.6 тонн, 0.1-0.2%-ийн агуулгатай иттрийн 101.9 мянган тонн баялгийг тооцоолсон.

Монгол улсын ашигт малтмалын нөөцийн Улсын нэгдсэн тоо бүртгэлд ГХЭ-ийн 6 орд бүртгэлтэй байна. Эдгээр ордын нөөцийн хэмжээг нэгтгэж үзвэл 499.3 сая тонн хүдэрт 2.4 сая тонн газрын ховор элементийн исэл, дагалдахаар 63.2 тонн стронцийн исэл, 67.5 мянган тонн фосфорит, 32.2 мянган тонн гематит, 438.5 мянган тонн цирконийн исэл, 60.9 мянган тонн ниобийн исэл, шороон ордын 596.7 мянган м3 элсэнд 274.52 тонн газрын ховор элемент, дагалдахаар 1.24 тонн уран, 20.3 тонн торийн исэл, 74.6 тонн церийн исэл байна.

Монгол улсын ашигт малтмалын нөөцийн Улсын нэгдсэн тоо бүртгэлд газрын ховор элементийн 6 орд бүртгэлтэй байна. Эдгээр ордын нөөцийн хэмжээг нэгтгэж үзвэл 499.3 сая тонн хүдэрт 2.4 сая тонн газрын ховор элементийн исэл, дагалдахаар 63.2 тонн стронцийн исэл, 67.5 мянган тонн фосфорит, 32.2 мянган тонн гематит, 438.5 мянган тонн цирконы исэл, 60.9 мянган тонн ниобийн исэл, шороон ордын 596.7 мянган метр куб элсэнд 274.52 тонн газрын ховор элемент, дагалдахаар 1.24 тонн уран, 20.3 тонн торийн исэл, 74.6 тонн церийн исэл байгааг АМГТГ-аас ил болгосон “Монгол Улсын газрын ховор элементийн хэтийн төлөв” судалгаанд дурджээ.

2024 оны эцсийн байдлаар ашигт малтмалын 2741 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас газрын ховор элементийн ашиглалтын 9, хайгуулын 13 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд эдгээр зөвшөөрлийн хамрах нийт талбай 66.9 мянган га юм. Хэдийгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тоо харьцангуй их мэт боловч хайгуулын чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч 7, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 1 аж ахуй нэгж ААН-ийн бодитой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эдгээр ААН-ийн хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө 2024 оны эцсийн байдлаар 11.5 тэрбум төгрөг зарцуулжээ.

Харин техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн боловч ашиглалтын үйл ажиллагаа хийгдээгүй 2 төсөл байгаа нь “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК, “Хотгор минералс” ХХК юм.

“Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн “Халзан бүрэгтэй” төсөл нь жилд 0.46%-ийн агуулгатай 5000 мянган тонн элс баяжуулж, 3.68%-ийн агуулгатай 70 мян.тн гравитацын баяжмал, 3.28%-ийн агуулгатай 430 мянган тонн флотацийн баяжмал, төслийн нийт хугацаанд 3.34%-ийн агуулгатай 7,365.83 мянган тонн газрын ховор элементийн баяжмал үйлдвэрлэхээр тооцсон бөгөөд нийт баяжмалыг БНХАУ-ын Ярант боомт хүртэл авто замаар тээвэрлэн, экспортлохоор техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан байна.

Харин “Хотгор минералс” ХХК-ийн Хотгорын газрын ховор элементийн төсөл нь жилд 1.01%-ийн агуулгатай 4.500.0 мянган тонн хүдрийг флотацийн аргаар баяжуулж 5.62%-ийн агуулгатай 600.0 гаруй мянган тонн, төслийн нийт хугацаанд 5.62%-ийн агуулгатай 13,177.0 мянган тонн газрын ховор элементийн баяжмал үйлдвэрлэхээр тооцсон. Үйлдвэрлэсэн баяжмалыг авто замаар тээвэрлэн, БНХАУ-д экспортлохоор техник, эдийн засгийн үндэслэлд тусгажээ.

Дээрх төслүүдийг 2025 онд эхэлнэ гэж тооцож байсан боловч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулан гацчихаад байгаа. Энэ хоёр төсөл хөдөлж, ашиглалт эхэлвэл жилдээ 95.0 мянган тн-оос 1,031.6 мянган тн баяжмал, 23 жилийн хугацаанд нийтдээ 20,556.07 мян.тн баяжмал үйлдвэрлэх тооцоотой.

Харин борлуулалтын орлогоо ТЭЗҮ-д тусгаснаар “Хотгор минералс” ХХК 17.6 тэрбум төгрөг, “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК 5 их наяд, 2 төсөл нийтдээ 22.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллах юм.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20