НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ
АНАЛИЗ|Эдийн засаг

Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ

2026 оны 5-р сарын 22
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монголбанкны 2025 оны санхүүгийн тайланг олон улсын PWC аудитын байгууллагаас “Өөрчлөлтгүй” буюу “Зөрчилгүй” гэж дүгнэжээ. Төв банкны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монголбанк санхүүгийн тайлангаа жил бүр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус аудитын байгууллагаар аудитлуулж, баталгаажуулдаг. Энэ нь тайлангийн үнэн зөв, бүрэн дүүрэн байдал болон стандартын  нийцлийг хараат бусаар үнэлүүлж, дотоод гадаадын хэрэглэгчдийн итгэлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.

PwC аудитын байгууллага нь дэлхийн 158 улс оронд салбартай, Монгол дахь салбар байгууллага нь 2010 оноос хойш тогтвортой ажиллаж, төрийн байгууллагуудын санхүүгийн тайланд хараат бус, хөндлөнгийн аудит хийж, баталгаажуулж ирсэн.

Монголбанкны хувьд жил бүрийн санхүүгийн тайлангаа тус байгууллагаар аудит хийлгэж, баталгаажуулж ирсэн бөгөөд өмнөх жилүүдийн тайлангаар өгөгдсөн зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж, зөрчлийг залруулснаар 2025 онд ийнхүү “Зөрчилгүй” дүгнэлт авчээ. Хөндлөнгийн аудитын дүгнэлт нь зөвхөн санхүүгийн тайлангийн шалгалт бус, төв банкны институцийн хараат бус байдал, засаглалын чанар, олон улсын нэр хүнд, зах зээлийн итгэлийг илэрхийлэх чухал үзүүлэлт болдог аж. 

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална   

Монгол Улсын Их Хурлаас 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, системд нөлөө бүхий банкуудыг дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй хувьцаат компани болгох, банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг нэг хувьцаа эзэмшигч дээд тал нь 20 хувь байхаар зохицуулалт хийсэн. Үүний дагуу системд нөлөө бүхий банкнууд 2022-2023 онд үе шаттайгаар дотоодын хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, нээлттэй ХК болсон билээ. Харин хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 20 хувиас ихгүй байлгах тухай хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд тодорхой хязгаарлалтууд тулгарч байгаа тул тус хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж, ажлын хэсгийг УИХ-ын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ахлан ажиллаж байна.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнийн өгч буй мэдээллээр хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулж, 20 хувьд хүргэхийн тулд системд нөлөө бүхий нийт 5 банк зах зээлд 3.4 орчим их наяд төгрөгтэй тэнцэх хувьцааг зах зээлд нийлүүлэх шаардлага үүсэж буй бөгөөд дотоодын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сул байгаа үед энэ хэмжээний хөрөнгийг шууд зах зээлд нийлүүлэх боломжгүй байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг бууруулж, хувьцааны үнийг унагах, цаашилбал, банкны тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа аж. Нөгөө талаас нэг хувьцаа эзэмшигчийн төвлөрөл 20 хувь гэж заасан  нь хөрөнгө оруулагчдын хувьд сонирхол татахааргүй, банкны үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргалтад нөлөөлөх боломжгүй хязгаарлалт учраас бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа юм байна.

Иймд хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хувьцаа эзэмшлийн дээд хязгаарыг системд нөлөө бүхий банкуудын хувьд 34 хувь хүртэл, бусад банкуудын хувьд 51 хүртэлх хувь байж болохоор тусгаж байгаа аж. Ингэснээр банк нь дотоод, гадаадаас стратегийн хөрөнгө оруулагч татах, улмаар компанийн үйл ажиллагаа, засаглалыг шинэ түвшинд хүргэх ач холбогдолтой байна.

Мөн хуулийн төсөлд гадаадын банкны салбар, нэгж Монгол Улсад үйл ажиллагаа явуулахтай холбоотой зохицуулалт, хяналт, шалгалтыг илүү тодорхой болгохоор тусгажээ. Хуулийн төслийг 2026 оны хаврын чуулганд багтаан өргөн барьж, хэлэлцүүлэн, батлуулахаар төлөвлөж буй талаар ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.  

Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө 

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, инфляцыг нам, тогтвортой түвшинд хадгалах, төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулахын тулд Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт онцолж буй. Энэ хүрээнд хуулийн төслийг боловсруулаад буй бөгөөд УИХ-ын холбогдох байнгын хороо, гишүүдтэй хамтарч, энэ хаврын чуулганд багтаан өргөн барьж, батлуулахаар төлөвлөж буй юм. 

Хуулийн өөрчлөлтөөр гурван гол асуудлыг хөнджээ. Үүнээс нэн тэргүүнд Монголбанкны үндсэн зорилтыг тодорхой болгох асуудал байгаа аж. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар Монголбанкны үндсэн зорилтыг “Үндэсний мөнгөн тэмдэгт-Төгрөгийн тогтвортой байдлыг хангах” хэмээн томъёолсон. Энэ нь төв банканд үнийн тогтвортой байдлаас гадна ханшийн тогтвортой байдлыг давхар хариуцуулах, хоёр утгыг илэрхийлж, бодлогын тууштай байдлыг алдагдуулж, валютын ханшийг төв банк хариуцах ёстой гэх өрөөсгөл ойлголтыг олон нийтэд өгч ирсэн гэдгийг судлаачид онцолдог. Иймд хуулийн өөрчлөлтөөр Төв банкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдал хэмээн тодотгож, нэг талд гаргах нь чухал байгаа аж.

Түүнчлэн хуулийн өөрчлөлтөөр төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх зорилгоор Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг жил бүрийн зургаадугаар сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлж, батлуулдаг байх зохицуулалтыг тусгаад байна. Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд дараах гурван зүйлийг тусгах аж. Үүнд: 

  1. Дараагийн гурван жилд баримтлах инфляцын зорилтот түвшин.  

  2. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар илэрхийлсэн төсвийн зарлагын дээд хязгаар 

  3. Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх Засгийн газрын тусгай үнэт цаасны хэмжээ.

Эдгээр гурван үзүүлэлт нь нэг баримт бичигт тусгагдсанаар төсөв, мөнгөний бодлогын уялдаа, эрх зүйн хувьд баталгаажих юм.   

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20