НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монголчуудын амьдрал мөнгө хүүлэлт дээр тогтож байна
АНАЛИЗ

Монголчуудын амьдрал мөнгө хүүлэлт дээр тогтож байна

2026 оны 1-р сарын 12
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Монголын санхүүгийн зах зээлд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй үйлчилгээ бол аппликэйшний зээл. Гэхдээ бусад орны аппликэйшний зээлийн хүүтэй харьцуулах юм бол жинхэнэ мөнгө хүүлэлт энд өрнөдөг. Ер нь, Монгол Улс зээлийн хүүгийн дарамтаараа дэлхийд дээгүүрт бичигдэнэ.

Технологийн дэвшил Монголд нэвтрэхийн хэрээр нэг талаар монголчууд банкны теллерүүдийг царай алдан суухаа больсон ч нөгөө талаараа зээлийн “апп”-уудаас болж, олон хүн өрийн гинжэнд дарлуулж сууна. Үнэндээ, хэн ч тэднийг аппликэйшний зээл ав гэж шахаагүй ч ард нь асар том "мөнгө угаалт" явагдаж байхыг үгүйсгэхгүй.

Өнгөрөгч оны сүүлээр болсон Оюутолгойн сонсголын үеэр 11%-ийн өндөр хүүтэй зээл төлж байгаа нь асар өндөр байна гэх шүүмжлэл гарч байсан. Харамсалтай нь, Монголд 11%-ийн хүүтэй бизнесийн зээл олгодог арилжааны банк нэг ч байхгүй. Хэрэв ийм хүүтэй зээлийг Монголын арилжааны банкууд олгодог байсан бол бизнес эрхлэгчид өнөөдрийнхөөс өөр төвшинд хүрсэн байх байлаа.

УИХ-ын дарга Н.Учрал “Банк, ББСБ-ууд хамаарал бүхий лизинг, ломбардыг давхар ажиллуулж, иргэдийг аппликэйшнээс аппликэйшн рүү дамжуулан өр зээлийн гинжинд оруулж байна. Энэ бол зах зээл биш далд мөнгө хүүлэлт” гэж товч, тодорхой дүгнэсэн. Гэхдээ аппликэйшн зээл нэртэй дижитал мөнгө хүүлэлтийн жинхэнэ авторууд нь УИХ-ын танхимд сууж байна. Жишээ нь, Монголын анхны финтек загвар хэмээн сурталчилдаг “Лэндмн” /lendMN/ аппликэйшнийг үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн Ч.Анар болон УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр нар юм.

Аппликэйшнээр олгодог хэрэглээний зээлийн хүү жилийн 54%, бизнесийн зээлийн хүү 46%.  Тэгэхээр аппликэйшний зээл бол ашигтай, хамгийн их "мөнгө угаадаг" бизнес болсон. Монголд нийтдээ 577 банк бус санхүүгийн байгуулага байна. Үүнээс 77 нь аппликэйшний зээл олгодог аж.

Монголчууд хоёр их наяд төгрөгийг аппликэйшнээс зээлжээ

2025 оны гуравдугаар улирлын статистик мэдээллээр 577 ББСБ нь 6.9 их наяд төгрөгийн зээл гаргаснаас 2 их наяд төгрөгийг утасны апп-ийн зээлээр 2.6 сая хүн /давхардсан тоо/ авсан байна. Апп-ын зээлдэгчийн 40% нь таван том ББСБ-д харъяалагддаг аж. Эндээс Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг 1.4 сая хүн 2-оос доошгүй апп-ээс зээл авсан байна гэж дүгнэж болно.

Ийм өндөр хүүтэй зээлээр жижиг, дунд үйлдвэрүүд бизнесээ өргөтгөж чадахгүй. Харамсалтай нь, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд банк шиг элдвийн барьцаа, бичиг баримт гэж залхаадаггүй учраас аппликэйшнээс зээл авах нь цөөнгүй гэнэ.

Монголчууд  дэлхийн дунджаас 3 дахин өндөр хүүтэй зээл авдаг

Монголчуудын “апп”-ээс авдаг зээлийн хүү дэлхийн дунджаас 3 дахин өндөрт тооцогдож байна. Өмнөд Солонгос , Японд улс аппликэйшнийн зээлийн хүү 20%-иас хэтрэхийг хуулиар хориглодог. Европын орнуудад 36%-иас дээш хүүтэй зээлийг “мөнгө хүүлэлт” гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг аж.

Уг нь, Монголд Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоох хуулийн зохицуулалттай. Тус зөвлөлд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, ХЗДХЯ,  Монголбанк, ЦЕГ-ын хэлтсийн дарга нар болон салбарын ТББ, их сургуулийн багш нар багтдаг. Тус зөвлөл нь 2025 оны хурлаараа ББСБ нь сарын 4.5, жилийн 54 хувийн хүүтэй байхаар дээд хязгаар тавьж өгсөн байна.

Давхар, давхар хүүлэлт!

ББСБ-ын апп үйлчилгээ нь зээл олгох бүрт "үйлчилгээний шимтгэл” нэрээр багагүй мөнгө суутгадаг. Бага дүнтэй зээл авч буй иргэдийн хувьд шимтгэл нь хүүнээс ч өндөр тусах нь бий. Энэ мэтээр “дижитал ломбард”-ныхан барьцаагүй, эрсдэлтэй бизнес нэрээр иргэдийн халаасыг улайм цайм хоосолж байна.

Төрөөс технологийн хурд, хүртээмжийг ашиглан иргэдээ хүргэх үйлчилгээг чирэгдэлгүй болгож буй ч эсрэгээрээ энэ нь мөнгө хүүлэгчдэд олз болж буй юм. Монголчуудын амьдрал өнөөдөр бүхэлдээ мөнгө хүүлэлт дээр тогтож байна.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20