НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монголчуудын хэвлийн таргалалт ба эслэгийн дутагдал!
АНАЛИЗ

Монголчуудын хэвлийн таргалалт ба эслэгийн дутагдал!

2026 оны 5-р сарын 22
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд жингийн илүүдэл, тэр дундаа хэвлийн таргалалт эрчимтэй нэмэгдэж байна. Энэ нь зөвхөн гоо сайхны асуудал биш бөгөөд зүрх судасны өвчин, чихрийн шижин, даралт ихсэх, хоол боловсруулах эрхтний эмгэг зэрэг олон архаг өвчний гол эрсдэлт хүчин зүйл болоод байна. Харин энэ асуудлын цаана бидний өдөр тутмын хооллолт, ялангуяа эслэгийн дутагдал хамгийн том нөлөө үзүүлж байгааг судалгаанууд харуулсаар байна.

МОНГОЛЧУУД ЭСЛЭГИЙГ ХАНГАЛТТАЙ ХЭРЭГЛЭЖ ЧАДДАГ УУ?

Хүнс тэжээлийн үндэсний VI судалгаагаар 15-49 насны хүмүүсийн сүүлийн 24 цагийн хооллолтыг үнэлэхэд эмэгтэйчүүдийн ердөө 13%, эрэгтэйчүүдийн 11% нь шаардлагатай хэмжээнд эслэг хэрэглэж байгаа нь тогтоогджээ. Энэ нь монголчуудын дийлэнх нь өдөр тутамдаа эслэгийн дутагдалтай байгааг харуулж байна.

Эслэг гэдэг нь жимс, хүнсний ногоо, бүхэл үр, буурцагт ургамалд агуулагддаг хүний биед зайлшгүй хэрэгтэй нүүрс усны төрөл юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага насанд хүрсэн хүн хоногт 25–30 грамм эслэг хэрэглэхийг зөвлөдөг. Гэвч монголчуудын хооллолтод мах, өөх тос давамгайлж, харин ногоо, жимс, бүхэл үрийн хэрэглээ хангалтгүй байдаг нь шаардлагатай эслэгээ авч чадахгүй байх шалтгаан болж байна.

ХОТЖИЛТ БА ХЭВЛИЙН ТАРГАЛАЛТ

Монголчуудын уламжлалт нүүдэлчин амьдралын хэв маяг нь байгаль, цаг ууртайгаа зохицсон идэвхтэй хөдөлгөөн дээр суурилж байсан учраас таргалалт ховор тохиолддог байв. Өдөржин мал дагаж хөдөлгөөнтэй байхаас гадна өнөөгийнх шиг өдөрт хэд хэдэн удаа их хэмжээний махан хоол хэрэглэдэггүй байсан нь онцлог юм.

Харин өнөөдөр хотжилт, суурин амьдрал, хөдөлгөөний дутагдал, бэлэн болон лаазалсан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсэнээр хүмүүсийн өдөр тутмын идэвх эрс буурчээ. Нийтийн тээвэр, хувийн автомашины хэрэглээ нэмэгдэж, суугаа ажил давамгайлснаар хэвлийн таргалалт түгээмэл болсон байна.

Үүн дээр нэмээд мах ихтэй, эслэг багатай хооллолт нь асуудлыг улам хүндрүүлдэг. Эслэг нь цатгалан мэдрэмжийг удаан хадгалж, илүүдэл хоол идэхээс сэргийлдэг бол эслэг дутагдсанаар хүмүүс амархан өлсөж, илүүдэл илчлэг авах нөхцөл бүрддэг байна.

ЭСЛЭГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Жин хасахад тусалдаг

Олон улсын судалгаагаар эслэгээр баялаг хооллолт нь биеийн жингийн индексийг бууруулж, ялангуяа хэвлийн өөхийг багасгахад чухал нөлөөтэй болохыг тогтоосон. “The American Journal of Clinical Nutrition”-д нийтлэгдсэн судалгаагаар өдөрт нэмэлтээр 14 грамм эслэг хэрэглэсэн хүмүүс 4 сарын хугацаанд дунджаар 1.9 кг жин хассан байна.

Эслэг нь ус шингээж гэдсэнд тэлдэг тул удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлж, хэт их идэхээс хамгаалдаг.

Хоол боловсруулалтыг сайжруулдаг

Эслэг нь гэдэсний хөдөлгөөнийг идэвхжүүлж, өтгөн хаталтаас сэргийлдэг. Судалгаагаар тогтмол эслэг хэрэглэдэг хүмүүсийн хоол боловсруулах тогтолцоо илүү хэвийн ажилладаг болох нь тогтоогдсон.

Цусны сахарыг тогтворжуулдаг

Эслэг нь нүүрс усны шингээлтийг удаашруулснаар цусан дахь сахарын хэмжээг огцом өсөхөөс хамгаалдаг. Иймээс чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчтэй хүмүүсийн сахарын түвшинг тогтвортой байлгахад чухал үүрэгтэй.

Зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг

Өдөр тутамдаа эслэг хангалттай хэрэглэдэг хүмүүсийн дунд зүрхний титэм судасны өвчин болон цус харвалтын эрсдэл мэдэгдэхүйц бага байдаг. Эслэг нь холестерины хэмжээг бууруулж, судасны ханыг хамгаалахад тустай.

ШИЙДЭЛ НЬ ЮУНД БАЙНА ВЭ?

Хэвлийн таргалалттай тэмцэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол хооллолтын хэв маягаа өөрчлөх юм. Өдөр тутмын хүнсэндээ дараах бүтээгдэхүүнийг тогтмол нэмэх шаардлагатай байна. Үүнд:

  • Навчит ногоо

  • Лууван, байцаа, хүрэн манжин зэрэг хүнсний ногоо

  • Алим, жимс жимсгэнэ

  • Бүхэл үрийн талх, овьёос

  • Буурцагт ургамал

  • Самар, үр

Мөн өдөр бүр тогтмол алхах, дасгал хөдөлгөөн хийх, боловсруулсан хүнсний хэрэглээг багасгах нь хэвлийн таргалалтыг бууруулахад чухал ач холбогдолтой.

Монголчуудын дунд нэмэгдэж буй хэвлийн таргалалт нь зөвхөн хөдөлгөөний дутагдал бус, эслэг багатай хооллолттой шууд холбоотой байна. Бид уламжлалт хооллолтын давуу талаа хадгалахдаа орчин үеийн эрүүл хооллолтын зарчмыг хослуулж чадвал олон архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Эрүүл мэндийн үндэс нь эмнэлэгт бус, өдөр тутмын хоолны ширээн дээрээс эхэлдэг гэдгийг мартаж болохгүй.

Х.ХАНДМАА

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20