НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монголын төсөв: Олсон мөнгөө биш, олно гэж найдсан мөнгөө зарцуулдаг
АНАЛИЗ

Монголын төсөв: Олсон мөнгөө биш, олно гэж найдсан мөнгөө зарцуулдаг

2026 оны 1-р сарын 21
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Статистик мэдээллээр 2025 оны төсөв 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. 2026 онд ч 1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Хэдийгээр зардлыг бүхий л боломжоор танаад эмч, багш нарын цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд 969 тэрбум төгрөг нэмж суулгасан гэх тайлбар байгаа ч угтаа төсвийн алдагдлын шалтгаан биш. Төсвийн алдагдлыг монголчууд ердийн үзэгдэл мэт хүлээж авдаг болжээ. Хэн ч хариуцлага хүлээхгүй, олсон мөнгөндөө тааруулж зарцуулах бус олно гэж горьдсон мөнгөө үрнэ гэж төлөвлөнө. Иргэд ч зээлээс зээлийн хооронд амьдралаа болгож байгаа нь ББСБ-ын 3.7 сая харилцагч гэх тооноос харагдана.

Бусадтай жишвэл Германд төсвийн алдагдлыг хуульчилж хязгаарласан бол Шведэд төсвийн ашгийг зорилт болгодог. Сингапурын хувьд төсөв алдагдалтай гарвал албан тушаалтанд хариуцлага тооцдог. Тэд төсвийн алдагдлыг эдийн засгийн алдаа биш, улстөрийн алдаа гэж үздэг. Төрийн албан хаагчдын томилолт, урсгал зардал нь хатуу хязгаартай. Хамгийн чухал нь сонгуулийн мөчлөг төсөвт нөлөөлөх боломжийг хязгаарладаг.

Харин Монголд эсрэгээрээ. Татварын албаны дарга нар нь өөрөөсөө мөнгө гаргахгүй бөөнөөрөө “томилолт”-д явж болно. Сонгуулийн жилд боржин бродюр, нимгэн зам тавьж, дүүжин тээврийн төсөл баталж, тууз хайчлана. Популист амлалтаар дүүрэн төсөв батална. Үндсэндээ, олсон орлогоо биш, ирээдүйд олдоно гэж найдаж зардлаа тэлдэг хэв маягт бүрэн шилжсэн.

Монгол Улс сүүлийн 25 жилд ердөө зургаахан удаа алдагдалгүй төсөв баталсан байдаг. Гэтэл 19 жилийн хуримтлагдсан алдагдлын хэмжээ 20 их наяд төгрөг давсан. Энэ бол төсвийн бодлого тогтмол алдагдалд суурилж ирсний бодит нотолгоо.

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого сүүлийн 10 жилд хэд дахин өссөн ч зарлага илүү хурдтай тэлсэн. 2016 онд 5.8 их наяд төгрөг байсан төсвийн орлого 2026 онд 31.9 их наяд болсон. Төсвийн зарлага нь 9.5 их наядаас 32.9 их наяд төгрөгт хүрчээ.

Монголчууд 2025 онд НӨАТ + ААНОАТ-т 14.7 их наяд, нийгмийн даатгалын санд 6.7 их наяд, эрүүл мэндийн даатгалын санд 2.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Нийт татварын орлого 27.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Төсвийн орлого, зарлага, татварын хэмжээ өнгөрсөн 10 жилд 5 дахин өссөн ч цалин гүйцсэнгүй. Иргэдийн худалдан авах чадвар улам буурсаар байна. Татварын өсөлт үр ашигтай зарцуулалт болж чадсан уу гэвэл үгүй. Хөрөнгийн зардал 10 жилийн дотор 1.6 их наядаас 10 их наядад хүрснийг харвал бид хөгжөөд ч байгаа юм шиг. Гэтэл ямар төслөөс орлого олж байна вэ, хэчнээн ажлын байр нэмэгдсэн бэ гээд бүтээмжээ тооцох боломж байхгүй.

Монгол Улсад өнөөдөр төсвийг захиран зарцуулах эрх бүхий 60 гаруй ерөнхийлөн захирагч бий. Энэ нь төсвийн төвлөрөл гэхээсээ хяналтгүй “бялуу хуваах” тогтолцоог бүрдүүлчихсэн. Хөгжингүй орнуудад төсвийн ерөнхийлөн захирагчийн тоо цөөн, Сангийн яамны хяналт дор байдаг бол манайд ялсан намын томилгоот албан тушаалтны эрх мэдэлд төсөв оччихдог.
Энэ нь “нүүрсний хулгай”, “тусгай сангуудын дээрэм”, “эрчим хүчний салбарын авлига” гэх мэт том схемийг тэжээдэг болсныг нийтээрээ мэдэрч байна. 

Прокурорын байгууллага 2024 онд авлига албан тушаалын 1543 хэрэгт хяналт тавьж, 206 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Нийт хэргийн 78 хувь нь улс төрд нөлөө бүхий этгээдүүд байгаа нь төсөв улстөрчдийн хувьд төсөв “түнтгэр түрийвч” болсныг илтгэнэ.

Төсвийн орлогоо харвал Монгол Улсад мөнгө байна. Харамсалтай нь, зарлагаа тооцвол улстөржсөн, хариуцлагагүй, ёс зүйгүй шийдвэрийн үр дагавар иргэдийн нуруун дээр ачаа болжээ. Монгол Улсын хувьд төсвийн сахилга бат гэдэг эдийн засгийн асуудал биш улстөрчдийн ёс зүйн шалгуур болсныг дээр суугаа албан тушаалтнууд маань мэдэж байгаа гэж итгэе дээ.

 

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20