НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Морь жилийн товчоон: Монголын их хаад мэндэлжээ
АНАЛИЗ

Морь жилийн товчоон: Монголын их хаад мэндэлжээ

2026 оны 2-р сарын 17
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Морь жилд Монголд өрнөсөн түүхийн товчооноос түүвэрлэн хүргэе.

  • 1138 оны шар морин жилд монголчууд Алтан улсын довтолгооныг амжилттай няцаав.

  • 1150 оны цагаан морин жилд Хабул хамаг Монголын хаан болов.

  • 1162 оны хар морин жилд Тэмүжин (Чингис хаан) төрөв.

  • 1186 оны улаан морин жилд  Өгэдэй хаан төрөв.

  • 1210 оны цагаан морин жилд  Алтан улсын хаан Чингис хаанд элч илгээж алба барихыг шаардав.

  • 1234 оны хөх морин жилд  Монголын цэрэг Алтан улсыг байлдан эзлэв.

  • 1246 оны гал морин жилд Өгэдэйн хүү Гүюг их хаанд өргөмжлөгдөв. Европын лам Плано Карпини Монголд ирэв.

  • 1258 оны шар морин жилд  Монголын цэрэг Багдадыг эзлэв.

  • 1282 оны хар морин жилд монгол уйгар үсгээр бичсэн нэвтэрхий толь бичгийг Бээжинд хэвлэн тараажээ. Ираны Монгол хаан Абага 49 настайдаа нас барав.

  • 1294 оны хөх морин жилд Хубилай хаан 79 настайдаа нас барав.

  • 1318 оны шар морин жилд түүхч Рашид Ад-дин 71 настайдаа нас барав.

  • 1330 оны цагаан морин жилд  Төгстөмөр хаан сууринд суув.

  • 1378 оны шар морин жилд Төгстөмөр хаан Монголын хаан болов.

  • 1414 оны хөх морин жилд Ойрдын Махамуд, Зүүн монголын Аругтай нар байлдав.

  • 1558 оны шар морин жилд Түмэн засагт хаан сууринд суув.

  • 1570 оны цагаан морин жилд Түмэдийн Алтан хаан Мин улстай гэрээ байгуулав.

  • 1582 оны хар морин жилд Гүүш хаан Төрбайх төрөв.

  • 1654 оны хөх морин жилд нас барав.

  • 1594 оны хөх морин жилд Түшээт хан Гомбодорж төрөв.

  • 1606 оны гал морин жилд Хатаны голд Майдарын сүмийг байгуулав.

  • 1618 оны шар морин жилд Оросод Монголын элч очив. Халхын Цогт тайжийн захиалгаар Хөх хотын гүүш цорж “Мялын намтар” зохиолыг орчуулав.

  • 1642 оны хар морин жилд 1-р Зая бандид Лувсанпэрэнлэй төрөв. 1-р жанжаа Агваанчойндон төрөөд 1714 оны хөх морин жилд нас барав. Ойрдын Гүүш хаан Төвдийг эзлэв.

  • 1714 оны хөх морин жилд Гүүш цоржийн орчуулсан “Үлгэрийн далай” хэвлэгдэв.

  • 1762 оны хар морин жилд Ховд хотыг Буянт голын хөвөөнд шилжүүлэн байгуулав.

  • 1786 оны улаан морин жилд хоёрдугаар жанжаа хутагт Ролбийдорж 70 настайдаа нас нөгцөв.

  • 1810 оны цагаан морин жилд Цахар гэвш Лувсанчүлтэм 70 настайдаа нас барав.

  • 1822 оны хар морин жилд Буриадын нэрт монголч эрдэмтэн Дорж Банзаров, Г.Гомбоев хоёр төржээ.

  • 1834 оны хөх морин жилд Их хүрээнд монгол маягийн Майдарын сүм байгуулав.

  • 1846 оны улаан морин жилд ерөөлч Гэлэгбалсан төрөв. Халхын Балдан цорж “Онолуудын тайлбар” хэмээх гүн ухааны зохиолыг бичив.

  • 1858 оны шар морин жилд эрдэмтэн Г.Гомбоев “Алтан товч”-ийг орос орчуулгын хамт хэвлэв. Феодалыг эсэргүүцсэн Ордосын дугуйлангууд үүсэв.

  • 1870 оны цагаан морин жилд Их хүрээнд Манжийн ноёрхлыг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн гарав. Манлай баатар Дамдинсүрэн, Чин ван Ханддорж нар төрөв. Мөн В.И.Ленин төрсөн байна.

  • 1906 оны улаан морин жилд их зохиолч Д.Нацагдорж төрөв. Их хүрээнд хятадын худалдаачид, мөнгө хүүлэгч­дийг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн гарав. Хятадын иргэдийг Монголд нүүлгэх товчоо Бээжинд байгуулагдав.

  • 1918 оны шар морин жилийн есдүгээр сард Хятадын түрэмгий цэрэг Монголыг эзэлж авав.

  • 1930 оны цагаан морин жилийн хоёрдугаар сард МАХН-ын VIII Их хурал хуралдав. Арванхоёрдугаар сард Санхүүгийн сургууль нээгдэв.

  • 1942 оны хар морин жилийн аравдугаар сард МУИС нээгдэв. Монгол улс Нийтийн он тооллыг хэрэглэх болов.

  • 1954 оны хөх морин жилийн арваннэгдүгээр сарын 19-24-нд МАХН-ын ХII Их хурал хуралдав.

  • 1966 оны улаан морин жилийн зургадугаар сарын 7-11-нд МАХН-ын ХV Их хурал хуралдаж, МАХН-ын шинэ программыг батлав.

  • 1990 оны цагаан морин жил ардчилал ялав.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20