НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Москвагийн далд хувьчлал ба дайчилгааны эдийн засаг!
АНАЛИЗ

Москвагийн далд хувьчлал ба дайчилгааны эдийн засаг!

2026 оны 2-р сарын 10
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Орос улсын эдийн засаг дайны зардал, инфляцийн дарангуйлал, газрын тосны хоригоос болж гүн гүнзгий хямралд өртсөн. Дээр нь улс төр-эдийн засгийн гол стратеги болох Венесуэлийг Трампад алдсан нь гал дээр тос нэмсэнтэй адил болсон билээ. Москва төсвийн алдагдлаа нөхөхийн тулд хувьчлалыг эрчимжүүлж, улсын өмчөө зарж, борлуулахаар шийджээ.

2026 онд Оросын Сангийн яам төрийн мэдэлд байгаа долоон том компанийн хувьцааг зарж, 100-300 тэрбум рубль (ойролцоогоор 1.23-3.67 тэрбум доллар) босгохыг зорьж байна.

Хэдийгээр хувьчлалын бүрэн жагсаалт албан ёсоор нийтэд зарлагдаагүй (нууцлалын зэрэгтэй байж болзошгүй) ч албан бусаар тодорхой болсон хэд, хэдэн өмч бий.

Дом.РФ буюу Орон сууцны хөгжлийн төрийн корпораци. Тус компани нь IPO (олон нийтэд хувьцаагаа санал болгох) гаргах бэлтгэлээ хангаж, хуулийн статусаа өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл, зарим төрийн өмчөө дотоодынхоо хөрөнгийн биржээр дамжуулан зарж, мөнгө олно гэж тооцож буй.

Сангийн сайд А.Силуанов болон түүний орлогчийн Москвагийн хэвлэлүүдэд өгсөн мэдээллээс үзэхэд дараах компаниудыг өмчлөхөөр тооцож байгаа аж.

Төрийн өмчит банкууд. Жишээ нь, ВТБ банкны тодорхой хувийг зарах эсвэл бусад жижиг төрийн банкуудыг хувьчлах аж.

Оросын төмөр зам (РЖД)-ын хувьд хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь танагдсан, өр ихтэй байгаа тул хэсэгчлэн хувьчлахаар яригдаж байна. Хэрэвзээ энэ асуудал албан ёсоор баталгаажвал УБТЗ-ын 50 хувийн хувьчлал хөндөгдөх юм.

Агаарын тээврийн салбарт үүссэн хүндрэлээс шалтгаалан нэмэлт санхүүжилт татах зорилгоор аэрофлот дээр нэмэлт хувьцаа гаргахаар төлөвлөжээ.

Нефть дамжуулах хоолойн монополь компани болох “Транснефть”, цахилгаан дамжуулах сүлжээний компани “Россети”-г хувьчлах асуудал Кремлийн төвшинд яригдаж байна.

Түүнчлэн Путины засаг захиргаа Оросод үнэнч бус гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын болон дотоодын олигархуудын хөрөнгийг улсын өмч болгон хурааж, шинэ, үнэнч бизнесийн элитийн давхаргыг бий болгохын тулд зарж борлуулах үйл явц үргэлжилж байна.

Үүнтэй ижил төстэй улс төрийн акцыг Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар Монголд өрнүүлэх шахсан нь гашуун үнэн. Баялгийн сан нэрээр УИХ-ын гишүүн Х.Баттулгын мөнхийн дайсан болох үндэсний зарим хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хураах ажиллагааг Ж.Батзанданд хариуцуулсан бий. Л.Оюун-Эрдэнийн даалгавраар үндэсний дайснуудын хөрөнгийг хураах Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан “МАК, MCS-ийн хөрөнгийг хурааж, өөр хүнд өгнө” гэх үгийг ч хэвлэлийн хурлаар хэлж байсан нь үүнийг нотлох бодит факт юм.

Эндээс харвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бол Женкогийн Засгийн газар гэх үг ч хоосон хардлага биш байсан бололтой.

2025-2026 оны хооронд Оросыг орхин гарсан эсвэл хөрөнгөө хураалгасан гадаадын компаниудын активуудыг дотоодын бизнесмэнүүдэд шилжүүлэн өгөх үйл явц нь "далд хувьчлал"-ын нэг хэлбэр болж байна. Үндсэндээ, дотоодын бизнесменүүдэд шилжүүлэн өгөх нэрээр Оросын оли-поп улс төр- эдийн засгийн бүлэглэл ээлжит дээрмээ хийж буй нь энэ юм.

Эдийн засгийг нь ерөнхийд нь тоймловол 2026 онд Оросын эдийн засаг "стагнаци" буюу зогсонги байдалд орох, эсвэл маш бага өсөлттэй байх төлөвтэй байна. ОУВС-гаас тус улсын эдийн засгийн өсөлт 2026 онд ердөө 0.8%-тай байна гэж урьдчилан таамагласан.

Төсвийн алдагдал нь эрчим хүчний орлого буурснаас болж их болсон бөгөөд 2026 оны газрын тосны орлого төлөвлөсөн түвшингээс 18%-иар буурах магадлал өндөр байна.

Бизнес эрхлэгчид ажилчдынхаа цалин хөлсийг царцааж, урамшууллыг бууруулж байна. Дайныг санхүүжүүлэхийн тулд НӨАТ-ын хувь хэмжээ 2026 оны 1-р сарын 1-ний байдлаар 20%-иас 22% болж өссөн.

Олон үйлдвэр, компаниуд татварын өмнөх ашгийнхаа гуравны хоёроос давсан хүүгийн зардлыг төлж, зарим нь хаалга үүдээ “цоожилжээ”.

Оросын хөрөнгийн зах зээл сул, дээр нь төв банкнаас тогтоосон бодлогын хүү нь хэт өндөр байгаа нь жижиг, дунд компаниуд үйл ажиллагаа явуулахад болон хөрөнгө оруулалт татах, зээл авахад толгойны өвчин болж буй.

Тус улсын хувьчлал нь төр хөрөнгийг дахин хуваарилж, дайны ачааллыг корпорацийн балансад тэнцүүлж буй "дайчилгааны эдийн засаг"-ийн нэг хэсэг юм.

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20