НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Москвагийн харанхуй шинэ жил!
АНАЛИЗ

Москвагийн харанхуй шинэ жил!

2026 оны 1-р сарын 2
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Шинэ жил оросуудын хувьд тэмдэглэх дуртай баяр нь байсан бол өдгөө зовлон, зүдгүүр болж хувирчээ. 

Украины зүгээс Кремльд шинэ жилийн “бэлэг” болгон, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг нь онилсон дроны цохилт өгснөөр олон зуун мянган айл, өрх харанхуйд автсан юм. Раменский, Жуковский, Литкарино хотын 100 гаруй оршин суугч өвлийн ид хүйтэнд цахилгаангүй болсон Оросын эрчим хүчний “ПАО Россети” компани мэдээлснийг “Daily Mail” онцолжээ.

Олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгт бүхэл бүтэн цамхагууд гэрэлгүй, гудамжны гэрлүүд бүрэн унтарснаас болж унтарсан байна. 

Москва “Өндөр хүчдэлийн цахилгааны дэд станц автоматаар унтарснаас үүдэн цахилгаан тасарсан” гэж мэдэгдсэн байгаа ч энэ нь Украины нисгэгчгүй онгоцны дайралтаас болсон гэж цэргийн шинжээчид дүгнэжээ.

Оросын агаарын довтолгооноос хамгаалах ангиуд шинэ жилийн үеэр Украины нийт 27 нисгэгчгүй онгоцыг устгасан бөгөөд гурвыг нь Москва мужид устгасан гэж Оросын Батлан ​​хамгаалах яам мэдэгдэв. Москва мужийн захирагч Андрей Воробьев "Telegram" хуудсаараа дамжуулан Украины 21 нисгэгчгүй онгоцыг тус бүс нутагт өдрийн турш устгасан гэж мэдэгджээ. Зарим мэдээллээр, нисгэгчгүй онгоцны цохилт, дараа нь цахилгаан тасарсан нь нисэх буудлуудын үйл ажиллагааг түр зогсооход хүргэсэн байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ халдлага нь Украины дайралтын дараа Москвагийн зарим хэсэг эрчим хүчээ алдсан анхны тохиолдол болж байна гэж мэдээлжээ.

Тэгвэл 5.6 сая орчим оршин суугчтай Оросын хоёр дахь том хот болох Санкт-Петербург нь Украины дроны довтолгооноос болж шинэ жилийн баяраа харанхуй угтсан байна. Тус хот нь  өвлийн хахир саруудад төвлөрсөн халаалтын системээс ихээхэн хамааралтай байдаг.

2025 оны сүүлийн саруудаас эхлээд Украины нисгэгчгүй онгоцууд Оросын эрчим хүч, нефтийн үйлдвэрлэлийг онилох болсон. Киевийн тагнуулын мэдээлснээр Оросын нефтийн үйлдвэрлэлийн 35 хувь нь эвдэрч, доголдсон байна. Үүний улмаас тус улсын дотоодын зах зээл шатахууны тодорхой хэмжээний хомсдолд орсон.  Украины дайны гол сратеги нь Оросын нефтийн бааз, боловсруулах үйлдвэрүүд, хими-зэвсгийн үйлдвэрлэл, эрчим хүчний эх үүсвэрүүдийг гол байгаа болгож байна. 

Кремль Украин дахь дайнаа санхүүжүүлэх хөрөнгийн хомсдолд орж, ОХУ-ын Засгийн газар аж ахуйн нэгж, айл өрхүүдийн татварыг нэмэгдүүлэх зэрэг таагүй арга хэмжээ авах болсон. ОХУ-ын Pасгийн газар маргааш гэж үгүй ​​мэт дайны санхүүжилтэд дийлэнх хөрөнгөө зарцуулж байгаа учраас инфляци тасралтгүй өсөж, Төв банкны тооцоолсноос хамаагүй нэмэгдэж байна.  Өргөн хэрэглээний үнийн хөөрөгдлийг барихын тулд бодлогын хүүг өндөр төвшинд барих болсон. 

Тус улсын бодлогын хүү хоёр оронтой тоотой байгаа ч зээлийн хүү хэт өндөр болсноор хувийн хэвшлүүд санхүүгийн дарамтад орж байна. 2025 оны 3-р улирал гэхэд хувийн компаниуд ашгийнхаа 38 хувийг зээлийн хүүнд өгчээ.

Оросын аж үйлдвэрлэл хоёр хуваагдсан. Нэгдэх нь, өсөн нэмэгдэж буй цэргийн төсвийн санхүүжилт. Хоёрдахь нь, зогсонги байдалд орсон иргэний салбар. Тус улсад огцом уналтад орсон салбар нэмэгдсээр байна.

Барилгын салбар 12-20%, автомашины үйлдвэрлэл 61%, вагоны үйлдвэрлэл 33.7%-иар унав. Оросын төмөр зам дөрвөн их наяд рубль буюу $52.6 тэрбумын өртэй болсноор хөрөнгө оруулалтын хөтөлбөрөө бууруулахад хүрсэн.  Эсрэгээрээ нисэх онгоцны үйлдвэрлэл 86 хувиар өссөн байна.

Дайны нөлөөгөөр Төв Азиас орж ирэх цагаачдын урсгал эрс багассан нь ажиллах хүчний хомсдолд хүргэсэн байна.

Орос-Украины дайн орчин үед зөвхөн фронт дээр, цэргийн олноор биш техник, технологийн дэвшилтийг ашиглан эдийн засаг + логистик + дэд бүтэц дээр өрнөж буйг харуулж байна. 

Эх сурвалж: “Daily Mail”, “Moscow times”, “Telegram”

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20