НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Оюутолгой”-н сонсгол: Н.Алтанхуягийн популизм ба няцаалт
АНАЛИЗ|Улс төр

“Оюутолгой”-н сонсгол: Н.Алтанхуягийн популизм ба няцаалт

2025 оны 12-р сарын 9
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

"Оюутолгой"-н нээлттэй сонсголын үеэр Н.Алтанхуяг “...Оюутолгойтой хийсэн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдаад манай Засгийн газар руу "гал ирсэн" хэмээн ичихгүй худлаа ярив.

Тэрбээр "Оюутолгой"-н сонсголыг өмнөх булхай луйвар, гэм нүглээ нуух сайхан боломж гэж эндүүрэв.

Яг үнэндээ Н.Алтанхуягийн Засгийн газар "Оюутолгой"-н асуудлаас болж огцорсон гэдэг нь ор үндэслэлгүй.

Баримт сөхье. 2014 оны 11-р сарын 05

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж, 54,6%-ийн саналаар Ерөнхий сайдаас огцруулав.

Хэдийгээр огцруулах саналыг УИХ дахь МАН-ын бүлгээс тавьсан ч яг үнэндээ түүнийг огцруулсан хүмүүс нь УИХ дахь Ардчилсан нам болон “Шударга ёс” эвслийн бүлгийн найман гишүүн байв.

Тухайлбал, түүнийг Женко Х.Баттулга, Ж.Батзандан, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг, Р.Амаржаргал нарын нам нэгтнүүд нь огцруулах кноп дарсан бол АН-ын зарим гишүүн ирцэнд оролгүй эс үйлдэхүйгээрээ түүнийг унагаасан юм.

Тухайн үед Женко Х.Баттулга “...Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах бичигт та гарын үсэг зурсан уу...” гэсэн сэтгүүлчийн асуултад “Би зурсан, зурсан. Нэн тэргүүнд зурсан. Заналтайгаар зурсан” гэж хариулсан бичлэг нь өнөөдөр баримт болон үлджээ.

Н.Алтанхуягийг огцруулах дөрвөн үндэслэл гаргаж тавьсанаас хамгийн том нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн уналт болоод түүнийг тойрон хүрээлэгчдийн орооцолдсон авлига, албан тушаалын ноцтой хэргүүд байв.

Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарын 4 этгээд “Нүүрс” хөтөлбөрөөс 13 тэрбум төгрөг завшсан нь тогтоогдож шүүхээс ял авсан, мөн түүний Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг Г.Дэнзэн "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх ямар ч түүхгүй дөнгөж байгуулагдсан компанийг 17 тэрбумын тендерт ялуулсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашиг сонирхлын зөрчил гаргасан, Засгийн газар Чингис бондын мөнгийг дур зоргоороо зарцуулсан хэргүүд Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох үндэслэл болсон юм.

 Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”