2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа жилийн дараа дуусна.
Түүнийг хэн залгамжлах нь улс төрийн хамгийн халуун сэдэв болж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд аль намаас хэн өрсөлдөх, Ерөнхийлөгчөөр хэнийг сонгох нь Монголын дотоодын улс төр-эдийн засагт төдийгүй гадаад харилцаанд ч онцгой ач холбогдолтой юм.
Тогтолцооны хувьд Монгол нь хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс. Ерөнхийлөгч нь бүх ард түмнээс сонгогддог, ҮАБЗ-ийн дарга, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүргийг давхар хашдаг.
Улсын ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч саналаар УИХ-тай зургаан жилийн хугацаагаар томилно. Мөн Үндсэн хуулийн Цэцийн 9 гишүүний 3-ыг Ерөнхийлөгчийн саналаар томилно. Ерөнхийлөгч нь гадаад харилцаанд улсаа бүрэн төлөөлөх эрхтэй. Монгол Улсаас гадаадын улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлдэг. Гэх мэтчилэн.
Иймээс хэн Ерөнхийлөгч болохоос Монгол Улсын хувь заяа хамаарна. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Монголын гадаад харилцаа Алс Дорнодоос цааш ахиагүй, гадаад улсад суух 25 Элчин сайдын асуудал нам гацаж байсан билээ. Үүнээс гадна Монголыг ШХАБ-д элсүүлэх, цаазын ялыг сэргээх асуудал ч хүчтэй хөндөгдөж байв.
Өдгөө 68 настай, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө сойж буй нь нэгэнт тодорхой болжээ. Түүний "Яаж Алтанхуягтай” гэх подкаст цэвэр Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдсан нь нэн ойлгомжтой байна.

Ардчилсан намын дарга асан, Ерөнхий сайд асан тэрбээр ардчиллын үр шимийг хамгийн сайн хүртэж яваа Монголын улстөрчдийн нэг. Тэр хэрээр нэр цэвэр улстөрч үү гэвэл бас үгүй. Албан тушаал, ашиг сонирхлын төлөө чөтгөртэй ч нөхцөж чадна.
Н.Алтанхуяг Ардчилсан намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа МАХН-ын Н.Энхбаяртай 10 жил /2014-2024/-ийн хамтран ажиллах гэрээ байгуулж явсан бол 2017 онд өөрийг нь заналтайгаар огцруулж байсан Х.Баттулгынхаа ахлах зөвлөхөөр томилогдож байсан намтартай.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн улс төрийн оргил цэг нь 2012-2014 он гэж хэлж болно. Монгол Улсын Ерөнхий сайдаар 2 жил гурван сар засагласан агаад авлигын хэрэгт буруутгасан МАН-ын бүлгийн саналыг УИХ-ын 36 гишүүн дэмжсэнээр түүний танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байв. Түүнийг огцруулах саналыг хэдий МАН-ын бүлгээс тавьсан ч угтаа эсрэг кноп дарж огцруулсан нь Р.Амаржаргал, Х.Баттулга, Ж.Батзандан, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар байсан билээ. Үүний дараа УИХ-ын дарга асан З.Энхболд Ардчилсан намын дарга болсон байдаг.
Н.Алтанхуяг сайн эцэг, сайн ах, сайн найз мөн байх. Гэвчиг хувь хүний өс хонзон, өмнөх огцорсон үүх, түүхээс харвал Монголын улс төрийн нэг номерын албан тушаалд суувал зохилтой улстөрч огтхон ч биш. Хэдийгээр Ардчилсан намын дарга, ардчилсан засгийн Ерөнхий сайд хийж явсан ч хувь хүний мөн чанар нь төрийн дээрмийг дэмждэг, хувийн эрх чөлөөнд халддаг, эдийн засгийн эрх чөлөөг үгүйсгэдэг. Ерөнхийдөө социал демократ улстөрч юм. Тэрчлэн Х.Баттулгын улс төрийн хэлмэгдлийг Монголын төрд үргэжлүүлж мэднэ. Популист үг-үйлдлээрээ С.Ганбаатараас нэг их дээрдэхгүй нэгэн.
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Женко.Баттулга нэжгээд хүнийг Ардчилсан намаас сойж буй агаад Н.Алтанхуягтай зэрэгцүүлэн С.Ганбаатарыг хөтлөж гүйх болсон. С.Ганбаатар, Н.Алтанхуяг хоёрт адил зүйл дэндүү олон. Хоёулаа Женко.Баттулгад өртэй. Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа тэдний хууль, шүүхэд хамааралтай хэргийг цайруулсан гэх яриа захын чавганцын цайны хов биш нь мэдээж. С.Ганбаатар бол нэг л өдөр Ерөнхийлөгч болохоор олон жил мөрөөдөж яваа. 2017 оны сонгуульд Н.Энхбаярын МАХН-аас нэр дэвшиж, өвдөг шороодсон. Сонгуульд нэр дэвшиж байхдаа Өмнөд Солонгосын иргэдээс 50 сая воннын авлига авч байгаад газар дээрээ гардуулж байсан билээ. Түүний энэ хэргийг нам дарсан хүн нь Х.Баттулга, тиймдээ ч С.Ганбаатар Ерөнхийлөгч болох нь Женко ялснаас ялгаагүй юм.
Тэгвэл Женко.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг “онилох” болсон нь Ерөнхийлөгчийн сонгуульд хэн өрсөлдөх вэ гэдгээс дутуугүй сонирхолтой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Х.Баттулга Ерөнхийлөгч болох эрхээ хязгааруулсан зургаан хүний нэг. Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга дээр У.Хүрэлсүх нэмэгдэнэ. Харин Х.Баттулгад Ерөнхий сайд болох эрх нь Үндсэн хуулиар нээлттэй. Н.Алтанхуяг, С.Ганбаатар хоёрын аль нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, байгуулбал Х.Баттулгын Ерөнхий сайд болох мөрөөдөл нэг ёсондоо биелэх юм. Сайд нараа чөлөөлөх, томилох Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхтэйн дээр Л.Оюун-Эрдэнэ шиг парламентыг бүхэлд нь атгаж чадвал Х.Баттулгын хаан болно гэдгээ аль эрт тооцсон, сценарийг нь хэдийнэ зурчихсан суугаа. Зөвхөн үүний төлөө Х.Баттулга 2024 онд Төрийн ордонд эргэн ирсэн, сүүлчийн мэхээ ч хийж байна!

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3