НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Нэг зоосны хоёр тал: Халамж ба хулгай
АНАЛИЗ

Нэг зоосны хоёр тал: Халамж ба хулгай

2026 оны 5-р сарын 14
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсад халамжийн бодлого, төсвийн зарцуулалт эзэндээ хүрдэг үү?!. Мэдээж үгүй.

Сонгогчдыг халамжаар авлигадсан улс төрийн намууд, улстөрчдийн популизм Монголын салбар, салбарын том зовлон болжээ. Эрх баригчид нэг гараараа халамжийг тэлж, нөгөө гараараа төсвөөсөө хулгайлсаар олон жил явж ирсэн. Чухамдаа халамж-хулгай хоёр нэг зоосны хоёр тал болж хувирсан. Төр иргэддээ хэдий чинээ халамж хайр зарлана, улстөрчид нь төдий чинээ хулгай, луйвар хийнэ.

Халамж бол улстөрчдийн иргэдийг цагаан цаас байлгах заль, мэх. Учир нь, цагаан цаасан дээр улстөрчид юу хүссэнээ бичиж болно.

Бор ногоон өнгийн зангиагаар имижээ тодорхойлох болсон Ерөнхий сайд Н.Учралын хувьд Л.Оюун-Эрдэнийн засгаас эрс өөр бодлогыг эдийн засагт хэрэгжүүлэх болсон. Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засгийн гол бодлого нь хөрөнгө хураах, халамжийг тэлэх тухай байв.

Тэрбээр үндэсний хөрөнгө оруулагчдаа үндэсний дайснаар тодруулж, үр дагаварт нь гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцэн, дотоодын компаниуд үүдээ хаалгаа барих болсон. Л.Оюун-Эрдэнийн авч хэрэгжүүлсэн бодлого ажилгүйдлыг тэлж, авлигыг тэтгэж, халамжийг хавтгайруулсан билээ. 2025 оны нэгдүгээр улирлын стастикт Монголд 2.2 сая хүн давхардсан байдлаар халамж авч байгааг дурдсан. Нийт 3.6 сая иргэний 2.2 сая нь халамж авдаг гэвэл Монгол нэгэнтээ халамжийн улс болсон байна. Гурван хүний хоёр нь халамжаар амьдардаг улс дэлхий дээр Монголоос өөр байдаг эсэхийг мэдэхгүй. Гэхдээ халамжийн бодлогоо өөрчлөхгүй бол Монголд нэгэн цагт ажил хийх хүн байхгүй болно.

1.

Парламентын төвшинд “хөдөлмөр үү-халамж уу” гэх хүчтэй хэлэлцүүлэг ахин өрнөж байна. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ халамжийн тогтолцоо зорилтот хүмүүстээ бүрэн хүрэхгүй байгааг онцолсон. Жил бүр төсвөөс ₮620 тэрбумыг халамжийг бууруулахад зарцуулж байгаа ч нэн ядуу, эмзэг бүлгүүд эл дэмжлэгийн гадна үлддэг. Нэг ёсондоо төрийн халамж зохих хүндээ хүрэхгүй байгааг харуулсан үзүүлэлт.

Хэдэн жилийн өмнө эмзэг бүлгийнхэнд өгдөг хүнсний талоныг булган шубатай “эгч”, том жиптэй ах нар авч байгаад “баригдсан” байдаг.

Жил бүр улсын төсвөөс халамжийг буруулах нэрээр төсвөөс их хэмжээний мөнгө зарцуулдаг ч үр дүн гарсангүй. Тэгэхээр ядуурлыг бууруулахад мөнгөний хэмжээ биш бодлогын үр ашиг, зөв шийдэл, том реформ хэрэгтэй болсон байна.

Улсын төсөвт халамж, тэтгэмжийн зардал томоохон хэсгийг эзэлдэг. Энэ зардлыг бүрдүүлж өгдөг ганц салбар нь уул уурхай. Атал уул уурхайнхны төлсөн татвараас халамж, тэтгэмж, тэтгэвэр авагчид, нийгмийн тэрхүү бүлгийнхэн тэжээдэг уул уурхайгаа илүү ихээр үзэн яддаг. Хүн тэжээвэл толгой цусадна гэж монголчууд үүнийг л хэлдэг байж.

Ойролцоогоор улсын төсвийн 30% орчим нь нийгмийн хамгаалал, халамжийн зардалд зарцуулагддаг. Зөвхөн “Хүүхдийн мөнгө”-ийг 1 сая гаруй хүүхэд авдаг, жил бүр үүнд 1 их наядыг зарцуулдаг. Хүүхдийн мөнгө бол төсөвт хамгийн их ачаалал өгдөг халамж болсон. Энэхүү хөтөлбөрийг зогсоох гэхээр намууд сонгуулиа бодоод чаддаггүй, гээд зогсоохгүй явсаар байвал эдийн засагт том хорт хавдар болох нь гарцаагүй.

Мэдээж, улс орон бүр өөр, өөрийн халамжийн бодлоготой. Зорилтот бүлгээ халамжлах нь аливаа төрийн нэг бодлого мөн. Гэхдээ муу ёрлож байгаа юм биш, халамжийг хулгай болговол улс орон мөхөл рүүгээ явна л гэсэн үг. Үнэн хэрэгтээ халамжийн бодлого хөдөлмөр эрхлэлтийг орлох хэмжээнд очиж, зөвхөн мөнгө тараах хэрэгсэл болох тусмаа авлига-луйврын эх үүсвэр болж хувирдаг. Мөн дарангуйллын систем угсрах хөрс суурь болдог. Төрөөр гэдсээ тэжээлгэх тусмаа эрх мэдэлтнүүдийн үгнээс иргэд гарч чадахгүйд хүрнэ. Дуулгавартай сонгогч, томоотой иргэдтэй болоход хавтгайрсан халамж хэрэгтэй. Харин энэ бодлогын эсрэг иргэд өөрсдөө ч тэмцэх ёстой.

2.

Сүүлийн жилүүдэд иргэдийн ажил хийх сонирхол эрс буурсан байна. Ажил хийж цалин авах, ажил хийлгүйгээр халамж авах нь мөн чанар, мөнгөн дүнгийн хувьд ялгаагүй болсон. Энэ хэрээр монгол хүний бүтээмж ч, үнэлэмж ч буурч байна. Хэдий энэ нь нийгэм, эдийн засгийн асуудал мэт боловч том зургаараа үндэсний аюулгүй байдалд ч хортой.

Өнөөдөр Монголын хөдөлмөрийн зах зээлд ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр ажиллах хүчний хомсдол нүүрлэж, нэг салбарт хоёр сөрөг нөлөө харагдах болсон. Энэ бол цаашдаа халамжийн бодлогоо өөрчлөх ёстойн сигнал.

Тэгэхээр Монгол Улсын өмнө хоёр зам, хоёр сонголт байна. Нэгд, байгалийн баялгийн орлого дээр тулгуурласан өнөөгийн халамжийн тогтолцоог үргэлжлүүлэх. Хоёрт, хөдөлмөр, үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн эдийн засгийг дэмжиж, халамжаас хамаарал багатай болох хөдөлмөрийн шинэ бүтэц рүү шилжих.

Эцсийн дүндээ энэ нь зөвхөн төсвийн ачаалал, хүний халамжийн асуудал биш. Харин Монгол Улс ямар хөгжлийн замаар явах вэ гэсэн асуултын хариу. Халамж хавтгайрах тусмаа хулгай томорно. Халамж буурах тусмаа хулгай багасна. Төрийн тусламжаа зөв тодорхойлохгүй аваас төсвийн сүүдэр эдийн засгийг идсээр л байна. Иймээс л халамж ба хулгай бол нэг зоосны хоёр тал юм.

Х.ХАНДМАА

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20