НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Нийслэлчүүд хотын даргын нохойноос дор амьдарч байна
АНАЛИЗ

Нийслэлчүүд хотын даргын нохойноос дор амьдарч байна

2026 оны 4-р сарын 23
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нэг хотод, нийслэл Улаанбаатарт хоёр өөр нийгэм хэдийнэ бий болсон. Нэг хэсэг нь хоосон хоноход хүрч байхад нөгөө хэсгийнх нь нохой, муурных нь тансаглал хэрээс хэтэрчээ. Ямар сайндаа л Улаанбаатарт хүн болж төрөхөөр Х.Нямбаатар даргын нохой болж төрсөн нь дээр гэсэн шинэ афоризм хүртэл зохиогдох билээ.

2025 оны байдлаар Монгол Улсын ядуурлын түвшин 27.8 хувьтай байна. Товчхондоо, гурван хүн тутмын нэг нь буюу 900 гаруй мянган иргэн ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа агаад ядуурлын төвшин сүүлийн 10 жилд огт буурсангүй.

Монголд ядуурлыг орлого, хэрэглээний түвшнээр хэмжиж ирсэн. Гэвч энэхүү үзүүлэлт нь хүн амын амьжиргааны хомсдлыг бүрэн тодорхойлж чаддаггүй. Хувь хүний болон өрх орлого ядуурлын шугамаас дээгүүр байлаа гэхэд цэвэр ус, дулаан сууц, боловсролын хүртээмжгүй байдлаас багагүй бэрхшээлтэй тулгардаг.

Тэгвэл Монгол Улсад гарч буй авлига, хулгайн тоон дүн тэрбумаас их наяд болтлоо огцом үсэрч, улстөрчдийн улсаа тоносон мөнгөний хэмжээ төгрөгөөр биш доллараар яригддаг болжээ.

Эрх баригчдын хэтэвч зузаарах тусам нийгмийн амьдралын чанар муудаж, авлига, хулгайн хамгийн том хохирогч нь жирийн иргэд болсон. Том даргын охин хүү, бэр хүргэн, нохой муурын тансаг хэрэглээний өртгийг жирийн иргэд цалин, орлого, эрүүл мэнд, боловсролоороо төлж байна.

Даргын охид, хөвгүүд нохой муураа дагуулаад гадаадаар аялаж байхад өрхүүд нь өрнөөс өрний хооронд, иргэд нь эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж эмнэлгийн үүд хэдэн сараар сахих нь хэвийн үзэгдэл болсон.

Иргэн Х.Нямбаатарын охин нохойгоо юугаар хооллох нь олон нийтэд хамаатай асуудал биш. Гэвч нийслэлийн татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулж, иргэдийн төлсөн мөнгөөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй хотын дарга Х.Нямбаатарын охины нохой нь ямар хоол идэх нь бидний асуудал мөнөөсөө мөн. Учир нь, Х.Нямбаатар Улаанбаатар хотын хамгийн том эрх мэдэлтэн. Бидний төлөх татвар торгуулийг хэдээр нэмж, хасах нь түүний хуульд заасан бүрэн эрхийн асуудал болсон.

Иргэн Т.Даваадалайн эхнэртэйгээ хэзээ танилцсан нь тэдний хувийн асуудал. Харин түүний шууд удирлага дор хэрэгжиж буй метроны төслийг нь төрсөн дүү Т.Мөнхдалай нь хариуцаж буй нь Ашиг сонирхлын тухай хуулийг зөрчсөн томилгоо юм. Тэр тусмаа эхнэр Б.Анхтуяа нь хурдын 1 дүгээр тойрог замыг ТЭЗҮ хийхээр хотын төсвөөс 20 тэрбумын авчихсан асуудал бол авлигын чанартай эрүүгийн гэмт хэрэг юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асны эхнэр цүнх авсан хэргээр ял авсан бол Монголд эхнэрээ ямар компанитайг ч мэддэггүй дарга нар байгаа нь эмгэнэлтэй.

Хотын иргэдийн төлдөг татвар Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга болсноос хойш огцом нэмэгдэж, коэффициент утгаар тооцвол 50-200% өссөн. Тиймээс бидний халааснаас гарах мөнгийг Х.Нямбаатар хэнд, юунд зарцуулж байгааг иргэд мэдэх эрхтэй. Энэ бол аль ч ардчилсан улсын эрх мэдэлтнүүдэд тавигддаг хууль ёсны шаардлага. Тэр утгаараа сонгогдсон, томилогдсон дарга бүү хэл жирийн төрийн албан хаагч Хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т жил болгон өгдөг. Үндсэндээ, ХОМ нь эрх баригчдын авлига, хулгайг олон нийтийн хяналтад оруулах зорилготой. Харамсалтай нь, АТГ-т өгдөг ХОМ өнөөдөр нэр төдий зүйл болж хувирсан.

Нөгөө талаар эрх баригчид олон нийтээс ичиж эмээхгүйгээр хулгай, луйвраа хийх хэмжээнд очсон иргэд өөрсдөө ч буруутай. Монгол Улсын авлигын индексээр 124-т жагссан нь монголчууд бидний “тавилан” гэхэд тавласан болохгүй. Дарга нарын хулгай луйврыг илчлэх нь бүү хэл улаан цээжээрээ хамгаалдаг иргэд нь ч байна, хэвлэл нь ч байна, улстөрчид нь ч байна. Хэвлэлийн эрх чөлөөгөөр Монгол Улс хэдэн арван байр ухарсанд эрх чөлөөгөө зардаг хэвлэлийнхэн өөрсдөө л буруутай.

Ийм учраас л Х.Нямбаатарын охины тэжээдэгт нохойноос дор амьдарч байгаа нийслэлчүүд хүртэх ёстойгоо хүртэж байна!

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20