НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Нийслэлийн төсөв: Байрны түрээсэнд 8,9 тэрбум
ФАКТЧЕК

Нийслэлийн төсөв: Байрны түрээсэнд 8,9 тэрбум

2025 оны 12-р сарын 4
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нийслэлийн төр захиргааны болон төсөвт байгууллагын байрны зардал сургууль, цэцэрлэгийн зардлаас өндөр байна

Х.Нямбаатараар удирдуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2026 оны төсвийн төслөө боловсруулж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлээд байна.

Төсөлд 2026 онд нийслэлийн төсөвт 4 их наяд 637.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, харин нийт зарлагыг 5 их наяд 866 тэрбум 65 сая төгрөг байхаар тусгасан байгаа юм.

Төсвийн урсгал зардлын томоохон зардалд, Нийслэл дүүргийн нутгийн захиргааны болон харьяа төсөвт байгууллагуудын барилга байгууламжийн байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 132.2 тэрбум төгрөг болон нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих нөхөн олговрын зардал 40.4 тэрбум төгрөг, нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүүнд 332.2 тэрбум төгрөг, сургуулийн хүүхдийн автобусны зардал 4.9 тэрбум төгрөг, тохижилт үйлчилгээний нийт зардал 344 тэрбум төгрөг, сайжруулсан түлшний тээвэрлэлт борлуулалт хадгалалт, хяналт шалгалтын 52.2 тэрбум төгрөгийн зардал гэх мэтийг тусгасан хэмээн онцгойлон бичжээ.

Мэдээж, жил бүр гардаг зардал хэдий ч байр ашиглалттай холбоотой тогтмол зардал жил бүр өсч байгааг анзаарахгүй өнгөрч боломгүй.

Уг нь, нийслэлийн Засаг даргын Тамгын газар буурь сэлгээд удаагүй. Яармагт шинэ, том байшинтай болсон. Шинэ Хангарди ордон нь 68 мянган ам.метр талбайтай, төсөвт өртөг нь 100 тэрбумыг ч давсан. Үндсэндээ, хуучин 15 давхар Хангарьд ордондоо багтахгүй байсан нийслэлийн захиргааны байгууллагуудын нэг дор төвлөрүүлэх, төсөв хэмнэх гээд олон хэрэгцээг хангахын тулд хэдэн жилийн турш тэрбум, тэрбумаар төсөв тавьж байж барьсан барилга.

Гэтэл байр ашиглалттай холбоотой тогтмол зарлага нь 2024 онд 86 тэрбум 667 сая байснаа 2025 онд 138 тэрбум 965 сая болж нэмэгдсэн бол 2026 онд 198 тэрбум 785 гэсэн санал оруулсан байгаа юм. Эхний саналыг 60 гаруй тэрбум төгрөгөөр танаж, 132.2 тэрбум гэсэн тоо тавьжээ.

Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны болон харьяа төсөвт байгууллагуудынх гэхээр 100 гаруй байгууллагынх бололтой. Яг тодорхой тоо алга. Төсөл дээр төсөвт байгууллагын тоо 100 гэж харагдав. 2024 онд 120 байсан нь 2026 онд 100 болж уг нь цөөрчээ.

Харамсалтай нь, гэрэл цахилгаан, түлш халаалт, цэвэр бохир ус, байрны түрээс, хөрөнгийн ашиглалтын менежмент гэх зардлууд багтсан байрны тогтмол зардал нь 132.2 тэрбум төгрөг болж өссөн. Зөвхөн байрны түрээс гэхэд 7.3 тэрбумаас 8.9 тэрбум төгрөг болж өсөв. Байрны түрээст анхны санал нь 15 тэрбум төгрөгөөр орж ирснийг 8.9 тэрбумаар батлахаар тусгасныг бодвол их л хэмнэсэн бололтой.

Хачирхалтай нь, дүүргийн төсвийн суурь зарлагад буюу орон нутгийн өмчийн 201 сургууль, 345 цэцэрлэг, дүүргийн 17 эрүүл мэндийн байгууллагын байр ашиглалттай холбоотой тогтмол зардал 98.1 тэрбум төгрөг гэнэ.

Боловсролын байгууллагуудын засварт 5 тэрбум төгрөг тавьсан байна. Танд ихээ хэмнэсэн санагдаж байна уу.

Төсвийн төсөлд 2026 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар буюу нийт 98.9 тэрбум төгрөгөөр 10200 суудал бүхий 15 сургуулийн байр, 680 хүүхдийн ор бүхий 4 цэцэрлэг, 2 биеийн тамирын заал, усан бассейнтай заал барих бөгөөд салбарын тоног төхөөрөмжийн ажил үүндээ багтана. Өнөөх төр захиргааны байр ашиглалтын зардалд ч хүрэхгүй мөнгө.

Харамсалтай нь, 15 сургууль шинээр барьсан ч сургууль 3 ээлжээр хичээллэж, сурагчид нэг ширээнд гурвуулаа суусан хэвээр байна.

Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд баримталсан 5 үндсэн чиглэл бодлогын нэг нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх. Түүнээс төр захиргааны байрны ашиглалтын зардлыг нэмэх тухай нэг ч үг алга.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

"Оюутолгой"-н 34 хувь, татвар, зээл, түүнийг тойрсон асуудлууд нь Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой сэдэв билээ.

Jul 2, 2026

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20