НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
НӨАТ, АМНАТ, НДШ-ийн дорвитой өөрчлөлтийг хүлээж байна
АНАЛИЗ

НӨАТ, АМНАТ, НДШ-ийн дорвитой өөрчлөлтийг хүлээж байна

2026 оны 4-р сарын 19
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

УИХ-ын даргын суудлаас Ерөнхий сайдын суудал руу сэлгэн суусан Н.Учралын амалж буй эдийн засгийн өөрчлөлтүүдийг иргэд болоод бизнесийн орчныхон хүлээсээр байна. Өмнөх Засгийн газрын УИХ-д өргөн мэдүүлээд байсан Татварын багц хуулийн төслийг эргүүлэн татаж шинэ хувилбарыг төсвийн тодотголтой хамт оруулж ирэхээ Н.Учрал мэдэгдсэн.

Татварын өртэй 12100, НДШ-ийн өртэй 6042 ААН-ийн дансыг нэг сарын хугацаатай нээсэн, гэнэтийн гэж нэрлэгддэг бизнес эрхлэгчдэд, ялангуяа бичил бизнес эрхдэгчдэд дарамт учруулдаг хяналт шалгалтыг хориглосон, энгийн 146 зөвшөөрлөөр ажиллуулж болох бичил бизнес, үйлчилгээ эрхлэх процессийг нэн хялбаршуулсан зэрэг “Чөлөөлье” санаачилгынхаа хүрээнд хийж буй  Н.Учралын Засгийн газрын эхний алхмууд байгаа талархал хүлээж байна. Гэсэн ч хангалтгүй. Татварын бодлогын өөрчлөлт хэрхэн орж ирэхээс цаашдын ихээхэн өөрчлөлт хамаарахаар байна. 

Төрсөн бол татвар төлнө, төр буй дор татвар буй зэрэг ойлголтыг эсэргүүцэх хүн нэгээхэн бээр үгүй. Гагцхүү татвар шударга байж, хүнд суртлын үүр уурхай, авлигын мөлжлөгийн хэрэгсэл байж болохгүй. Иргэд болоод ААН-үүдийн өсөн дэвших хөшүүрэг байж байж эдийн засагт өгөөжөө өгнө. Ялангуяа Монгол шиг дотооддоо үйлдвэрлэл хөгжөөгүй, үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л шат дамжлагад валютын ханшийн дарамт мэдэрдэг бизнесийн орчинтой бол татварыг бодит нөхцөл байдалтай нь уялдуулах зайлшгүй шаардлагатай. Таван жилийн өмнө гурван тэрбум төгрөгийн орлоготой байсан ААН өнөөдөр ашиг нь өсөөгүй боловч ханшийн өсөлтийн зөрүүлгээс 5-6 тэрбумын орлоготой харагдаж, түүнээсээ татвар төлөх болж байгаа бол үүнийг төр зохицуулж уян хатан хандах учиртай.

Данс хаалаа гээд төлөөгүй татвар төлөгдчихгүй, компани үйл ажиллагаагаа явуулж, мөнгө эргэлдүүлж байж л татвараа төлөх боломж бий болно. Данс хаах нь муйхар бөгөөд харгис арга. Татвар, шимтгэлээ төл, төлж чадахгүй бол дампуур гэж тулгаж буйтай ижил.  

Монголд бизнес эрхлэгчдийн хувьд НӨАТ, НДШ, АМНАТ гэсэн 3 төрлийн татвар, шимтгэл нь нурууг нь авсаар олон жил болж байна. Эдгээрийг оновчтой шийдэж байж, бизнесийн орчин сэргэхээр байна. Дэлхийн дунджаар Монголд татвар, шимтгэл яахаа алдсан өндөр биш ч гэлээ хуулийн дагуу, ном ёсоороо бизнесээ босгосон ААН олдохгүй байгаа нь гол асуудал, гол зангилаа. НӨАТ, АМНАТ хоёр бол орлогоос шууд авдаг татварууд. НӨАТ 10% гэж байгаа ч сар бүр тайлагнана. Харин ААНОАТ бол жилд нэг, зарим тохиолдолд хоёр, том компаниуд дөрвөн удаа тайлагнадаг. Гэтэл НӨАТ болон АМНАТ сар болгон тайлан гаргаж өгнө. Дээрээс нь НӨАТ, АМНАТ-ыг мөнгөн суурь биш, хуримтлалын “ac­crual” зарчмаар буюу мөнгөн дүн нь орж ирээгүй байхад орлого гэж тооцоод татвар ногдуулдаг. Тэгэхээр НӨАТ, АМНАТ-ыг мөнгөн сууринд шилжүүлэх өөрчлөлтийг  хийх ёстой.

Компани  ашигтай эсэхийг харгалзахгүйгээр борлуулалтын урсгал дээр татварын дарамт, бүртгэлийн дарамт үүсгэж борлуулалт нь 50 саяын босго давмагц НӨАТ-ын системд оруулдаг. Энэ нь бизнесээ томруулах мэдээжийн зорилгыг нь нухчин дарж, зугтах сэдэл төрүүлдэг.

Ерөнхий сайд Н.Учрал НӨАТ-ын босгыг 400 сая, буцаан олголтын 2%-ийг 4% болгох гэсэн хувилбар яригдаж байгааг өнгөрсөн долоо хоногт хэлсэн нь ААН-үүдэд амьсгаа авах боломжтой юм шиг сонсогдож байгаа ч босгыг үүнээс ч өндөрсгөх, эсвэл бүүр босгогүй болгох ч хувилбар бий.

НӨАТ-ын шинэчилсэн хувилбар 2016 онд батлагдсанаас хойш НӨАТ-ын төсөвт эзлэх орлогын хэмжээ тогтмол өссөөр ирсэн. Сүүлийн жилүүдийн дүнгээр төсвийн орлогын 6-7 их наяд НӨАТ-аас бүрдэж, НӨАТ нь төсвийн голлох орлогыг бүрдүүлэгч болсон. Төсөвт эзлэх жин нэмэгдэх тусам НӨАТ-ыг төсвийн орлогыг бүрдүүлэгч гэсэн ганцхан өнцгөөр харж, бизнес эрхлэгчдэд очих ачааллыг мэдсэн ч мэдээгүй юм шиг хандлагатай болсон.  

Мөн НӨАТ-ыг ялгавартай оноох, ААН-ийг бүрэн хамруулж чадахгүй байгааг засах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 70 гаруй төрлийн худалдаа, үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлж байна.

Ашигт малтмалын нэмэлт өөрчлөлтөөр АМНАТ-ийг уул уурхайн компаниуд, орон нутагт ээлтэй байхаар яригдаж байгаа нь сайшаалтай. Ийнхүү АМНАТ болон НӨАТ-ыг бизнес орчныг дэмжих чиглэлд өөрчлөхөөр яригдаж байна. Харин өөр нэг дарамт болох НДШ-ийн талаар дорвитой өөрчлөлт яригдахгүй байна. Аль салбарт ажиллах хүчний хомсдол нүүрлэлээ гэж ярьж байгаагийн нэг шалтгаан нь НДШ. Ажилтан, ажил олгогч аль алийг нь зовоосон энэ тогтолцоо хэзээ өөрчлөгдөх вэ?

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20