НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
NTV Телевиз JTI гэрчилгээ авлаа
МЭДЭЭ

NTV Телевиз JTI гэрчилгээ авлаа

2026 оны 2-р сарын 13
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Жил бүр олон улсын хэвлэлийн эрх чөлөөний индексийг тодорхойлж буй  “Хил хязгааргүй сэтгүүлчид” (RSF) байгууллагаас Европын Стандартчиллын хорооны ивээл дор JTI стандартыг 2018 онд нэвтрүүлсэн байдаг. Journalism Trust Initiative /JTI/  батламжийг  Хэвлэл мэдээллийн салбарын олон улсын ISO стандарт гэж нэрлэж болох юм Тэгвэл  20 жилийн ойгоо тэмдэглэхээс хэдхэн сарын өмнө Монголын өргөн нэвтрүүлгийн байгууллага NTV Телевиз  олон улсын аудитын Deloitte компаниар баталгаажсан Journalism Trust Initiative (JTI) гэрчилгээ хүртлээ.  Ингэснээр NTV нь Монгол Улсад JTI гэрчилгээ авсан дөрөв дэх хэвлэл мэдээллийн байгууллага болж, хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийн хэрэгсэл болох телевизийн салбараас анхны гэрчилгээ авсан байгууллага боллоо.

Бенжамин Саббах

Journalism Trust Initiative хөтөлбөрийн захирал, “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF)

“NTV Телевиз JTI гэрчилгээ авсан нь Монголын үзэгчдэд хатуу шалгууртай, ил тод, ёс зүйтэй сэтгүүл зүй өрсөлдөөн ихтэй хэвлэл мэдээллийн орчинд ч амжилттай хөгжиж болдгийг харуулсан хүчтэй дохио юм.

Улсынхаа хэмжээнд JTI гэрчилгээ авсан анхны телевизийн байгууллага болсноор NTV салбартаа чухал жишиг тогтоож, олон жилийн түүхтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мэргэжлийн хамгийн өндөр стандартыг баримтлангаа шинэчлэл хийсээр байж чаддгийг нотолж байна.

Энэ нь JTI олон нийтэд итгэл төрүүлэх лавлах стандарт болж, хэвлэл мэдээллийн экосистемд эерэг өөрчлөлт авчрах хөшүүрэг болж чадна гэдгийг харуулж байна.”

Батдоржийн Ундрахжаргалант

NTV Телевизийн Мэдээний албаны дарга

“NTV Телевиз 20 жилийн ойгоо угтаж буй энэ үед JTI гэрчилгээ авсан нь мэргэжлийн сэтгүүл зүйн стандарт болон хариуцлагатай контентын бодлогыг тууштай баримталж ирснийг бодит ажил, хараат бус үнэлгээгээр баталгаажуулсан тод жишээ юм.

Бид мэргэжлийн зарчмаасаа хэзээ ч ухрахгүй бөгөөд хоёр жил тутам JTI стандартын дахин баталгаажуулалтад хамрагдан, өөрсдөдөө хамгийн өндөр шаардлага тавин ажиллана.

Олон нийтийн мэдээлэлд итгэх итгэл буурч буй энэ үед найдвартай, итгэлтэй эх сурвалж хэвээр байх нь NTV Телевизийн хамгийн чухал үнэт зүйл юм.”

Баатарын Дуламхорлоо

Nest Center for Journalism Innovation and Development-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга

(RSF-ийн түнш байгууллага, JTI-ийг Монголд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн)

“IFPIM-ийн тэтгэлэгт байгууллага бөгөөд Монголын үндэсний тэргүүлэх телевизүүдийн нэг болох NTV 20 жилийн ойгоосоо өмнө JTI гэрчилгээ авсан нь тэдний редакцийн бүтээлийн чансаа, хатуу шалгуурыг илтгэж байгаа бөгөөд Монголын өргөн хүрээний үзэгчдийн хувьд бахархалтай үйл явдал юм.

Энэ нь мөн NTV редакцийн үйл ажиллагаандаа олон жилийн турш хийсэн шинэчлэлийн баталгаа юм.

NTV нь Монголд JTI гэрчилгээ авсан дөрөв дэх хэвлэл мэдээллийн байгууллага бөгөөд телевизийн салбараас анхных нь боллоо.

Энэ нь JTI аргачлал нь том, жижиг гэлтгүй олон улсын хэмжээнд янз бүрийн хэвлэл мэдээллийн байгууллагад тохиромжтойг харуулж байна.

Цаашид илүү олон Монголын хэвлэл мэдээллийн байгууллага JTI гэрчилгээ авах замыг нээж өгнө гэдэгт итгэлтэй байна. Энэ нь Монголын мэдээллийн орчинд томоохон эерэг нөлөө үзүүлэх хөшүүрэг болно.”

“Сошиал медиа, цаашлаад хиймэл оюуны хөгжлийн нөлөөгөөр уншигчид хамгийн найдвартай мэдээллийг хаанаас авах вэ гэдэгт улам их эргэлздэг болсон. 2025 онд Nest Center-ээс хийсэн судалгаагаар 389 хэвлэл мэдээллийн байгууллагаас 75 нь (hyperlocal телевизүүдийг хассан) өдөр тутмын сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулж, редакцийн баг нь голлон контент үйлдвэрлэдэг нь тогтоогдсон.

Энэ нь олон нийтэд мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагыг мэргэжлийн бус байгууллагаас ялгаж танихад туслах зорилготой юм. Ийм нөхцөлд JTI нь Монголын хэвлэл мэдээллийг олон улсын түвшинтэй харьцуулан ойлгох, олон нийтийн эрх ашигт үйлчилдэг үнэхээр найдвартай байгууллагуудыг тодорхойлох үнэт хэрэгсэл болж байна.”

“JTI” СТАНДАРТЫН ТУХАЙ

Дэлхий даяар хэрэгжих өөрийн зохицуулалтын механизмыг боловсруулах санаачилгыг Парист төвтэй хэвлэлийн эрх чөлөөг хамгаалагч “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас анх 2018 онд гаргаж байжээ. Ингэснээр 2019 онд  олон улсын 130 орчим хэвлэл мэдээллийн байгууллагууд, зохицуулах байгууллагууд, холбоод болон дижитал платформуудын төлөөлөл, сэтгүүлчид, мэргэжилтнүүд  хамтран хэвлэл мэдээллийн салбарт баримтлах ISO төрлийн олон улсын стандарт  болгон баталсан байдаг.  Тэд ил тод байдал, хараат бус байдал, ёс зүйн шалгуурыг тодорхойлон, бүх төрлийн мэдээллийн эх сурвалжид хэрэгжих салбарын стандартыг бий болгосон юм. 

Энэхүү гэрчилгээг авахын тулд нийт гурван шатыг туулдаг. Нэгдүгээр шатанд JTI порталаар дамжуулан олон улсын стандарттай танилцан Хэвлэл мэдээллийн байгууллагын өөрийн үнэлгээг хийлгэх, гарсан үр дүнг олон улсад нийтлэх ил тод тайлагнах, ОУ-ын хөдлөнгийн аудитын компаниар үнэлгээ хийлгэж, баталгаажуулах шатуудтай юм. Одоогоор дэлхийн 127 улсын 2,400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага JTI-г ашиглаж байна. Эдгээрээс  1,460 байгууллага өөрийн үнэлгээ хийж байгаа бол  830 байгууллага ил тод байдлын тайлангаа нийтэлсэн, 135 байгууллага аудитын дараа JTI гэрчилгээ аваад байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 10 жилийн ойн хүрээнд өнөөдөр (2026.08.24) 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “ШИЖИР-1 ХБҮЦ” /Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/-ны анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE-Hall танхимд цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Aug 24, 2026

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20