НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Н.Учрал: Авлигын эсрэг ард түмний хараа хяналт хязгаарлагдмал байна
АНАЛИЗ

Н.Учрал: Авлигын эсрэг ард түмний хараа хяналт хязгаарлагдмал байна

2026 оны 3-р сарын 16
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Н.Учралын хэлсэн үгнээс эшлэн хүргэж байна. Дэлхийн болон дотоодын улс төрийн шинэ сорилтуудтай, ээдрээтэй нөхцөлд энэ удаагийн хаврын чуулган хуралдана.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал нар УИХ-ын чуулганы индрээс хэлсэн үгэндээ парламентын засаглалыг бэхжүүлэх, хариуцлагажуулах, шударга ёс дээр суурилан эвлэлдэн нэгдэхийг сануулав.


- Ардчилсан парламентын дархлаа парламентын танхимаасаа эхлэн батжин бэхжиж байх учиртай.

-УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна.

-10 аймагт хөнгөлөлттэй зээлээр дулааны станц барих ажил царцаж, гацсанд харамсан бухимдаж, аймгийн төвүүд агаарын бохирдол ихтэй өвөлжлөө.

-Иргэд эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх, бусдаас үл хамааран бие даан бүтээж босгох, ажиллаж хөдөлмөрлөх, төвлөрсөн эрх мэдэл, төсвийн хэт хамаарал, хүнд суртлын хүлээснээс чөлөөлөгдөх хүсэл дүүрэн байна.

-Зээлээс зээл, өрөөс өрийн хоорондох гинжин хэлхээг тасалж, гадаадын банк Монголд үүдээ нээхэд хөндөлдсөн хууль, журмын түгжээг тайлах хууль, эрх зүйн шинэчлэл хамгийн ихээр хүлээгдэж байна. 

-Сүүлийн жилүүдийн төсвийн хэт тэлэлтийг даган төсвийн урсгал зардлын хэмжээ өнөөдөр 24 их наяд төгрөгт хүрч, бүх төрлийн урсгал зардал хамгийн багадаа хоёр дахин нэмэгдсэн байна.

-Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагалдсан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, иргэнийхээ хийж бүтээх хүслийг хяссан хүнд суртлаас чөлөөлье.

-Хувийн өмч хөрөнгө, бизнест халдан түрэмгийлдэг байдлыг таслан зогсоож, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэдэд ээлтэй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай батлах шаардлагатай байна.

-Европ, Азийн банкуудыг Монголд урьж дуудсан, нэгэнт эхэлсэн яриа хэлцлүүд бол хямд өртөгтэй зээлийн эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх эхлэл болно.

-Нийгмийн даатгалын сан даатгадаг биш, өөрөө даатгуулдаг, тэтгэврийн тогтолцоо өөрөө тэтгэвэрт гарч, тэтгүүлдэг болсон нөхцөл байдлыг өөрчлөх хуулийг нэн яаралтай хэлэлцэн баталъя.

-Авлига, албан тушаалын хэрэгтнүүд ял завших, халдашгүй эрхээр далайлган, мөрдөн байцаалтаас зугтаж, зайлсхийж байна.

-Улс төр, төрийн өндөр албан тушаалтны нотолж чадаагүй, хууль бусаар олсон орлогыг хураан авч, иргэн бүрд илүү өгөөжтэй эрүүл мэнд, боловсролд зориулж эмнэлэг, сургууль барихад зарцуулдаг болох хуулийг хуульчлан шийдвэрлэх хүсэл зоригтой байна.

-Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ардчилсан орны, ардчилсан парламентын дархлааг сулруулах биш бэхжүүлэх, цаашид парламентыг илүү хариуцлагажуулах талаас нь шүүн тунгааж, иргэдийн санал бодлыг тусган олноороо хэлэлцэх учиртай.

 

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20