НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Н.Учралын онцлох эшлэлүүд: Би ямар нэг авлига, ашиг сонирхолд холбогдохгүй
АНАЛИЗ

Н.Учралын онцлох эшлэлүүд: Би ямар нэг авлига, ашиг сонирхолд холбогдохгүй

2026 оны 7-р сарын 9
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

МҮОНТ-ийн “Ерөнхий сайдаас шууд асууя” нэвтрүүлэгт Н.Учрал оролцлоо. Иргэдийн шууд асуултад хариулсан Ерөнхий сайдын онцлох эшлэлүүдээс хүргэе.


-Зэсийн АМНАТ бууруулах асуудал огт яригдаагүй.

-Оюутолгойн хэлэлцээрийн үр дүнд $12.5 тэрбумд хүрсэн байсан өрийг $8.2 тэрбум болгож бууруулж, ₮32 их наядын үр дүнд хүрлээ.

-Би 2009 онд байгуулагдсан гэрээнд сэтгэл дундуур байдаг юм. 17 жилийн хугацаанд хэлэлцээр хийдэг залуус олон болсноор үр дүн гаргалаа.

-Монгол Улс 53 хувийн өгөөжид хүргэж чадахгүй бол төслийг цааш явуулахгүй гэдгээ Ерөнхий сайдын хувьд Рио Тинтод хэлснээр нөгөө тал буулт хийж, хэлэлцээрт орсон.

-Ерөнхий сайдын ажлаа аваад шатахууны нөөц сав бэлтгэх ажлыг эхлүүллээ. Энэ жил төр, хувийн хэвшлийн түншлэлээр 150 метр\куб нөөцийн сав ашиглалтад оруулна.

-ОХУ-ын манайд гэрээ байгуулсан үнээрээ буюу хямд шатахуун нийлүүлж байгаа. Дотооддоо харин манайхаас өндөр зарж байгаа.

-Шатахууны 30 хоногийн нөөцтэй байна.

-Өвөлжилтийн бэлтгэлийг энэ жил эрт эхлүүлнэ. Ирэх жил багадаа 15 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ. Бүх мэдээллийг нь ил тод хянана.

-Мах ногооны агуулах барих ажлыг дэмжинэ. Агуулах, зоорь барихад хөнгөлөлттэй зээл олгож дэмжинэ.

-Орон сууцны залилангийн асуудлыг ЦЕГ дээр тусгай ажлын хэсэг гарган шалгаж байна. Залиланд өртсөн бол хуулийнханд баримтаа авч очоод хандаарай. Би анхаарч ажиллана.

-Гадны банк орж ирснээр манай дэд бүтэц, орон сууцны гэсэн тухайлсан төслүүдэд хөрөнгө оруулалт гаргах зарчмаар ажиллана.

-Боловсролын зээлийн санг Хөгжлийн сан болгож өөрчиллөө. Эрэлттэй мэргэжлүүдэд төр санхүүжилт хийнэ.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг банкаар дамжуулдаг ч хэдхэн хүн тойрч зээл авдаг. Үр дүнгүй болчихсон. Ирэх оны төсөв өргөн барихдаа илүү нээлттэй болгох зарчим баримтална.

-Би ямар нэг авлига, ашиг сонирхолд холбогдохгүй. Ард түмэндээ ил тод ажиллах болно. Шударга зарчимтай явна. Надад нууж хаах зүйл алга.

-Шүгэл үлээгчийг үргэлж хамгаална. Авлигын олон хэргийн материалыг хуулийнханд хүргүүлсэн. Хууль хяналтынхан одоо ажлаа хийе.

-Нарансэвстэй шинэ нээгдэх боомт. Салбар яам тусгай хамгаалалттай бүс гэж үзэж байгаа. Тодорхой шийдэл гараагүй. Иргэд зөвшөөрвөл нээнэ.

-Орон сууцны 30 хувийг нь гүйцэтгэсний дараа иргэдээс төлбөрөө авах ёстой гэдгийг хатуу хуульчилж өгч байна.

-Цаашдаа 6-12 хувьтай олон төрөлт орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ.

-Намраас 1.5-2 их наяд төгрөгийг барилгын салбарт оруулна.

-Оронсууцны банк бол ипотекийн зээл олгохгүй. Арилжааны банкуудад ипотекийн зээл гаргахад хөрөнгө босгож өгөх зорилготой

-10 аймагт баригдаж буй ДЦС-ын ажлыг улсын төсвөөр санхүүжүүлж цааш нь явуулна. Солонгосын талын компани дампуурсны улмаас төсөл гацсан. БНСУ-ын Ерөнхийлөгч ирэхэд үүнийг ярилцана.

-Би хэлсэн бол хэлсэндээ хүрнэ. Ард түмнийхээ нүдэнд гэрэл бий болгохын төлөө ажиллах болно. Бидэнд сайхан ирээдүй бий.

-Багшийн хуулийг батлуулсны хувьд хуулийнхаа энхийн манаанд зогсоно. Туслах багшийн хуулиа ч хэрэгжүүлнэ.

-Хүүхдүүдийн сургалтын ялгаатай байдлыг арилгахын төлөө бүх боломжоо дайчлан ажиллах болно. Баялгийн сангаа хүүхдийн хөгжилд ашиглана.

-“Онтре” УИХ-аар орно. Хоёр тал хэлэлцээрийн ширээний ард сууна. УИХ-ын тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Засгийн газарт Их хурлын өмнөөс шийдвэр гаргах эрх байхгүй.

-Оюутолгой дээр гаргасан алдааг бид давтаж, 34 хувь ярихаас илүү АМНАТ-аар хувиа сольж, Баялгийн сантай холбоод явах нь зүйтэй.

-Энэ жил хэдийд ногдол ашгаа авах талаар “Рио”-той хэлэлцээрт орох ажлын хэсгийг Сангийн яам байгуулсан. Ногдол ашгийн дүнг намрын чуулганы эхэнд шийдчих байх.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20