НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Н.Учралын УИХ-ыг цэвэрлэх амлалт ба эдийн засагт хийх реформ
АНАЛИЗ|Улс төр

Н.Учралын УИХ-ыг цэвэрлэх амлалт ба эдийн засагт хийх реформ

2025 оны 11-р сарын 21
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ямар ч байсан Монгол төр төвхнөж, жоомоо алах гээд гэрээ шатаах нь холгүй явсан МАН-ын зодоон намжиж байна.

Хэдий тийм ч эрх баригчдын эвлэрэл, нялуурал Монголын төрд нүүрлэсэн хулгай, луйврыг хамгаалах бамбай байх учиргүй. Иймээс УИХ-ын даргаар 82.5 хувийн саналаар сонгогдсон Н.Учралын өгсөн амлалт хийгээд хийх реформ юу байх вэ?!

ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ:

1.Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш хууль төрж байх ёстой.

2.УИХ-ын нэр хүнд гишүүн гэмт хэрэгт шалгуулаад байгаагаас болж унаагүй. УИХ-ын нэр хүнд УИХ-ын гишүүн шалгуулахгүй байх давуу дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн.

3.Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө.

4.Парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг УИХ өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэнэ.

5.Олон ургалч үзэл, бодлогын мэтгэлцээний талбар байлгах

6.УИХ-ын дарга бол УИХ-ын гишүүдээс илүү эрх эдлэх биш илүү үүрэг хүлээсэн ажил алба, УИХ-ын хуралдааныг зохион байгуулах чиг үүрэгтэн.

7.Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой.

8.Үндсэн хууль, хууль дээдлэх ёсны өмнө нам улс төрийн нам , нас хүйсийн ялгаа зааг, ямар ч дабль стандарт байх учиргүй.

9.Та бид ард түмний 126 дарга биш. Та бид ард түмний 126 элч төлөөлөгч. Илүү тусгай эрх дархтай, ард түмэнд зааж зааварладаг дарга нар биш.   

10.Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд намчирхалгүйгээр хяналт тавьж, зөвд зөөлөн, бурууд хатуу байж, гүйцэтгэлийн хариуцлага нэхэж шаардаж ажиллана.

11.УИХ төрийн зуршлаас хувийн хэвшлийг чөлөөлж, төрийн оролцоог хумьж, шударга өрсөлдөөнийг хөхиүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд анхаарах ёстой.

12.Татварын багц хууль, Хувийн өмч хөрөнгийг хурааж нийгэмчлэх, эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргахыг хориглосон, эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль, Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт өөрчлөлт, Зөвшөөрөл мэдэгдлийн хуулийг УИХ намрын чуулганаар батлах болно.

13.Хуулиас давсан журамгүй журам, дүрэмгүй дүрмийг хориглоно.

ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭЧЛЭЛ:

14.Юм бүхнийг хийх гэдэг биш, юу  хийхгүйгээ мэддэг цомхон төр болох эрх зүйн эрүүл саруул орчныг эн танхимд бүрдүүлэх хэрэгтэй.

15.Бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор татвар, нийгмийн даатгалын тогтолцоонд бодит шинэчлэл хийх шаардлага тавигдаж байна.

16.Татварын шинэчлэлийн үр дүн нь төрийн зуршлыг халж, хувийн хэвшилд орон зай, хөгжих зам нээхэд оршино.

17.Төсвийн тэлэлтийг хазаарлах нь цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцын дарамтыг буулгах болно.

18.Гадаадын банкны салбар, нэгжийг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийг нээж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээрх ажлыг идэвхжүүлнэ.

19.Зээлийн хүүг бууруулж, санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.

20.Цаашид банкны салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, хууль эрх зүйн орчин, зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарч ажиллана.

21.Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар удирдаж, хараат бус, ил тод, хариуцлагатай засаглал бүхий тогтолцоог хуулиар бүрдүүлнэ.

22.Орлогод суурилсан, зорилтот бүлгийг дэмжих орон сууцжуулалтын бодлогын хүрээнд хөнгөлөлттэй ипотекийн зээлийг зорилтот бүлэгт чиглүүлж, бодит хэрэгцээтэй өрхүүдийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Гэхмэтчилэн тэрбээр ийн амалсан.  Д.Амарбаясгалан ч УИХ-ын даргаар анх сонгогдохдоо гурван төгөлдөршлөө зарлахдаа шинэ цагийн парламентат ёс, улс төрийн шинэ соёлыг эхлүүлж байгаагаа тодотгож байлаа. Гэвчиг өнгөрсөн өдрүүдийн МАН-ын хагарал, зодооноос Монголын парламент худалч, хулгайч, авлигач, дээрэмчин, тонуулчдын үүр овоохой болсныг бодитоор харуулсан. Мөн Төрийн ордон галзуугийн эмнэлэг болж хувирсныг өнгөрсөн өдрүүдийн үйл явдлууд гэрчилнэ. Тиймээс Н.Учрал амалсан реформоо хийхээс Монголын эрх зүйт төрийн шинэчлэл эхлэх юм.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20