НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Огцруулаад орхих бус түдгэлзүүлээд шалгах ёстой!
АНАЛИЗ

Огцруулаад орхих бус түдгэлзүүлээд шалгах ёстой!

2026 оны 1-р сарын 6
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

НПГ: АТГ-аас ирүүлсэн саналыг үндэслэж, УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Эрүүгийн хуулийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон”, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан, “Хахууль авсан”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан”, 22.10 дугаар зүйлд заасан, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” зэрэг хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн.

НПГ: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь заалтад заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашгилах, их хэмжээний хахууль авах, Эрүүгийн хуулийн 22.10.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

НПГ: УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үеэрээ УИХ-ын гишүүн Э.Болормаа нь гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд эксплорайшн” компаниас хандив авч зарцуулсан нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэх иргэний гомдлыг хянаж үзээд яллагдагчаар татсан.

ТЕГ: УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж яллагдагчаар татсан.

Хамгийн сүүлд АТГ-аас Соёлын сайд асан Ч.Номинд хавтаст хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.

УИХ-ын дарга Н.Учрал: Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш хууль төрж байх ёстой. УИХ-ын нэр хүнд гишүүн гэмт хэрэгт шалгуулаад байгаагаас болж унаагүй. УИХ-ын нэр хүнд УИХ-ын гишүүн шалгуулахгүй байх давуу дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн. Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө. Парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг УИХ өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэнэ.

Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нь нийгмийн шахалтад орж, өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгснийг УИХ-ын 102 гишүүн дэмжсэн билээ. Түүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээж УИХ-ын даргаас огцорсон ч халдашгүй бүрэн эрхтэй парламентын гишүүн хэвээрээ байгаа юм. Харин авлига, албан тушаалын хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох хуулийн процесс үргэлжилж буй юм. Түүнийг яллагдагчийн тогтоолтойгоо танилцсан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэвлэлийнхэнд мэдээлж байв.

Харин Үндсэн хууль зөрчин, Төрийн эргэлт хийсэн гэх өндөр ялтай гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өнөөдрийг хүртэл тогтоолтой танилцаагүй байна. Шүүхээс түүнийг албадан ирүүлж болзошгүй гэсэн мэдээлэл бий.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь Эрүүгийн хуулийн дөрвөн зүйлээр хуулийнханд шалгагдаж байгаа агаад АТГ-ын байцаагчид яллагдагчаар татсан тогтоолоо Төрийн ордны өрөөнд нь очиж танилцуулж байв.

Сонгуулийн тухай хуулийг зөрчин, хууль бус хандив гадаадын компаниас авсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Э.Болормаа хуулийн байгууллагаас гаргасан тогтоолтой мөн танилцаагүй байна.

Монголд хууль хоёр янзаар үйлчилдэг. Жирийн хулгайчийг цагдаа хайж байдаг бол улс төрийн хулгайчийг цагдаа хамгаалж байдаг. Хууль тогтоогчдын авлига, хулгайн хэргүүд нийгэмд дуулиан болох нь цөөнгүй ч түдгэлзүүлээд шалгуулж байсан нь тун цөөхөн.

Ххуулийн засаглалтай, эрх зүйт төртэй улсад хууль хэн нэгнийг хэлмэгдүүлдэггүй бас хэн нэгэнд ял завших давуу эрх олгодоггүй. Харамсалтай нь, Монголд улс төрийн зорилгоор хэн нэгнийг хэлмэгдүүлэх, хэн нэгэнд ял завшуулах нь хэвийн үзэгдэл болсон.

УИХ нь Монголын төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрхийг барих дээд байгууллага нь баталсан хуулиа мөрдөхгүйгээр Монголд хуулийн засаглал бий болохгүй, бэхжихгүй. Авлига, хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан гишүүд иргэдийн өдөр бүр дагаж мөрддөг хуулийг батлах нь ёс зүй талаасаа ч учир дутагдалтай. Тэр дундаа парламентын танхим хулгайн сэжигтнүүдийн хуулиас хоргодох байр, нуугдах газар болох ёсгүй юм. 

Тиймээс УЕП-оос хууль шүүхэд яллагдагчаар татагдсан гишүүдийг түдгэлзүүлсэн шалгах асуудлыг яаралтай оруулж ирэх шаардлагатай байна. Ингэж байж л УИХ-ын унасан нэр хүнд өснө. Иргэдийн хуулийн засаглалд итгэх итгэл сэргэнэ.

Ёс суртахууны хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрох нь авлига, албан тушаалын гэмт хэргээ цайруулах шийтгэл биш. Албан тушаалтнууд аливаа гэмт хэрэгт нэр холбогдсон бол ёс суртахууны хариуцлагаа ч хүлээх ёстой. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгох ч ёстой. Тиймээс огцруулаад орхих биш түдгэлзүүлээд шалгах шаардлагатай юм. Төрийн дархлаа нь парламентын засаглал мөн юм бол парламентын дархлаа нь хуулийн засаглал юм. Хуулийн засаглал гэж иргэн бүрт хууль ялгаварлалгүй тэгш үйлчлэхийг хэлдэг.

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20