2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 28
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 8
2025 оны 11-р сарын 27


ОХУ. 2025 оны 12-р сар. Дэлхийн нефть, эрчим хүчний томоохон экспортлогч гэгддэг Орос улс шатахууны хангалтын хувьд ноцтой хямралтай нүүр тулж байна. Украины дроны дайралтаас болж Оросын олон мужийн ШТС-ууд гэмтэж сүйрснээс дотоодын жижиглэнгийн үнэ багагүй өсчээ. Энэ нь энгийн иргэдэд болон тээвэр, ложистикийн сүлжээнд бодит дарамт учруулж байна.
ОПЕРАТИВ НӨХЦӨЛ БАЙДАЛ: ОРОС ДАЯАРХ ХОМСДОЛ
Барууны даасан хэвлэл мэдээлэл, эрчим хүчний шинжээчид, орон нутгийн ажиглагчдын мэдээлснээр Оросын хэд хэдэн бүс нутагт бензин хомсдож, ШТС-уудад уртаас дараалал үүсч, нийлүүлэлт тасалдах нь жирийн үзэгдэл болсон байна. Хувийн ШТС-уудад нефтийн бүтээгдэхүүний нөөц дуусч, санхүүгийн дарамтад орсноор цөөнгүй нь хаагджээ. Алс Дорнод, Крым, төвийн бүсүүдэд хүртэл шатахууны эрэлт нэмэгдэж, хямрал зөвхөн хил орчмын бүсэд хязгаарлагдаагүйг харуулж байна.
Оросын Засгийн газраас 2025 онд боловсруулсан газрын тосны нийт хэмжээ 2024 онтой ойролцоо байгааг мэдэгдсэн нь хямралыг намжаах гэсэн оролдлого болохыг илтгэнэ.
Хямралыг өдөөж буй хэд хэдэн гол хүчин зүйлс бий. Нэгд, Оросын газрын тос боловсруулах байгууламжуудыг онилсон Украины довтолгоо. 2025 оны дунд үеэс эхлэн Украин Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон экспортын дэд бүтцийн чиглэсэн дрон, пуужингийн довтолгоогоо эрчимжүүлсэн.
Сүүлийн хоёр сарын дотор хамгийн багадаа 17 томоохон боловсруулах үйлдвэр дрон пуужингийн довтолгоонд өртөж, нефтийн нөөцийн 20 байгууламж устаж, тээвэр логистикийн төвүүд сүйрэлд орсон. Боловсруулах үйлдвэрүүд техник технологийн тодорхой доголдолд орж, эсвэл бүрэн сүйрэл хүлээснээс тус улсын газрын тосны боловсруулах хүчин чадал ойролцоогоор 40 хувиар буурсан гэж шинжээчид таамаглаж байна. Энэ нь дотоодын бензин, дизель түлшний үйлдвэрлэлд шууд дарамт үзүүлж байна.
Хоёрт, нефтийн худалдаанд тулгарч буй эдийн засаг, санхүүгийн дарамт. ШТС-ууд болон худалдаачид бизнесийн хувьд тун таагүй нөхцөлд оржээ. Зээлийн хүү нэмэгдэж, эрэлтийн хөрөнгө муудсан, нөөцийн савгүй болсон зэрэг нь дотоодын шатахууны хомсдол үүсгэсэн байна. Ялангуяа хувийн, бие даасан нийлүүлэгчид хямралд илүү ихээр өртөж байна.
Гуравт, Орост тавьсан экспортын хязгаарлалт ба эдийн хориг арга хэмжээний сөрөг нөлөө гэж тодотгож болно. Барууны орнуудаас тавьсан хориг, тэр тусмаа эрчим хүчний компаниуд руу нь чиглэсэн хязгаарлалтууд Оросын нефть, шатахууны экспортын ложистик болон санхүүгийн урсгалыг ноцтой тасалдуулж байна.
Эдгээрээс үүдэлтэйгээр экспортын орлого нь 2022 оны түрэмгийллээс хойших хамгийн доод түвшинд хүрсчээ. Энэ нь дотоодын зах зээлийг тогтворжуулах санхүүгийн “буфер”-ийг багасгаж байна.
ТАКТИКИЙН НӨЛӨӨ: ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД ҮЗҮҮЛЖ БУЙ ДАРАМТ
Оросын жирийн иргэдийн амьдрал улам хүндэрсээр байгааг нотлох шалтгаануудыг дурдаж болно Крым болон Алс Дорнодын зарим бүс нутагт жолооч нар бензин авахын тулд урт дараалалд хэлэн цагаар ч хамаагүй зогсож байна. Зарим түгээмэл төрлийн бензин тасалдах нь хэдэн сараар үргэлжилсэн тухай орон нутаг дахь мэдээлэгчид мэдээлжээ. Тиймээс тус улсын орон нутгийн засаг захиргаа шатахууныг хуваарилахдаа эхний ээлжинд нэн чухал байгууллагуудыг (түргэн тусламж, нийтийн тээвэр гэх мэт) түрүүлж хангах арга хэмжээ авах болсон байна.
Шатахууны доголдол нь тээвэр, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбаруудад хүндхэн цохилт болж, ингэснээр орон нутгийн эдийн засгийн дарамтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй юм.
СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ: ЯАГААД ОЛОН УЛСАД ЧУХАЛ ВЭ?
Оросын “эрчим хүчний их гүрэн” нурж байна. Дэлхий дахинд Оросыг эрчим хүчний гол, найдвартай түнш гэсэн ойлголт тогтсон, үздэг энэ нь Кремлийн геополитикийн нөлөөллийн гол тулгуур болж ирсэн юм.
Тэгвэл эрчим хүчний их гүрэнд нүүрлэж буй шатахууны гүн гүнзгий хямрал бусад орнуудад эрчим хүчээ дотоодоосоо хангах, эх үүсвэрээ төрөлжүүлэх, олшруулах геостратегийн үндэслэл, сургамж болж байна.
Жишээлбэл, Европын холбоо 2027 он гэхэд Оросын хийг бүрэн орлуулах, геополитикийн эрсдэлээс ангид байх стратеги баримтлаж байгаа юм.
Энэхүү дүн шинжилгээ нь барууны нэр хүндтэй хэвлэл, мэдээллийн эх сурвалж, эдийн засаг-улс төр-армийн шинжээчдийн нээлттэй дүгнэлт, мэдээлэлд тулгуурласан болно. Оросод шатахууны хямрал бодитойгоор нүүрлэж байгаа ч “бүрэн сүйрэл”, “улс даяарх эмх замбараагүй байдал” гэх мэтээр дүгнэхэд бас учир дутагдалтай юм.
Жич: Монгол Улс шатахууны хувьд Оросоос бүрэн хамааралтай. Москвагийн эдийн засгийг онилсон Киевийн дайны стратеги Монголын эдийн засагт ч эрсдэл дагуулж байна. Тиймээс Монгол шатахууны чөлөөт худалдааг, үнийн эрх чөлөөг дэмжиж, эх үүсвэрээ нэмэгдүүлэх тактикт шилжих цаг болсон.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 28
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 8
2025 оны 11-р сарын 27