НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
О.Номинчимэгийн популизм ба ЭЗХЯ-ны далд зах зээлийг ил болгох тактик
АНАЛИЗ

О.Номинчимэгийн популизм ба ЭЗХЯ-ны далд зах зээлийг ил болгох тактик

2026 оны 6-р сарын 18
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Төрийн ордон, парламентын танхимд Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтийн сургаар томоохон лобби, маргаан эрчээ авч байна. Төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн олон нийтэд өгч буй үндсэн мессеж бол “Электрон тамхи бол утаат тамхинаас гаргах хэрэгсэл биш, харин ч өсвөр үеийнхнийг никотинд донтуулах, залуусын тамхинд орох магадлалыг 3-5 дахин нэмэгдүүлдэг хортой үзэгдэл. Тиймээс өнөөдрийг хүртэл зохицуулалтгүй явж ирсэн энэ асуудлыг хуульчлах ёстой” гэх үг.

Гэвч гишүүний эрүүл мэндийн төлөөх тэмцэл нэг л мэдэхэд Засгийн газрын гишүүд рүү чиглэсэн хувийн болон улс төрийн шинжтэй дайралт болж хувирлаа. Тэрбээр Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярыг тамхины лоббинд шууд буруутгаж, "Тамхи оруулж ирдэг компаниудын татварыг бууруул гэдэг албан шаардлагыг Сангийн сайдад тулгаж байна" гэж мэдэгдсэн.

Улстөрчид хуулийн төслийн ач холбогдлыг олон нийтэд илүү хүчтэй хүргэхийн тулд "дайсан" бүтээж, популизм хийдэг нь хэвийн үзэгдэл болсон. Хэдийгээр О.Номинчимэг электрон тамхины хор хөнөөлийг хөндөж буй нь зөв ч, Ж.Энхбаяр сайдын албан бичгийг "тамхины компаниудын эрх ашгийг хамгаалсан төрийн бодлого" хэмээн шууд утгаар нь тайлбарласан нь бодит байдалд нийцэхгүй, харин ч улс төрийн пиарын хэтрүүлэг, "худал үг" байсныг Эдийн засаг, хөгжлийн яамны хариу тайлбараас харж болохоор.

Эдийн засаг талаасаа татварыг гэнэт, хэт өндрөөр тогтоох нь тамхины хэрэглээг буруулахаас илүүтэй харин ч хууль бус худалдаа, далд эдийн засгийг цэцэглүүлж, улсын төсвийн орлогыг алдагдалд оруулдаг эрсдэлтэй. Жишээлбэл, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн санаачилж батлуулсан Тамхины тухай хууль нэг талаар баар, ресторанд тамхи татахыг болиулсан ч тамхины нийтийн хэрэглээг бууруулаагүй.

Нөгөөтэйгүүр Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаярын боловсруулсан төсөлд тамхины татварыг "бууруулах" биш, харин ч жил дараалан шаталж өсгөх, урьд нь татвар авдаггүй байсан шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг шинээр татварт хамруулах хатуу бодлого тусгагджээ.

Жишээ нь, Онцгой албан татварын тухай хуулийн төсөлд:

  1. Татаж хэрэглэх зориулалттай навчин, халаадаг, шүүлтүүртэй, шүүлтүүргүй янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхины (100 ширхэг тутамд) татварыг одоогийн 4180 төгрөгөөс 2026 онд 6270 төгрөг, 2027 онд 6897 төгрөг, 2028 онд 7587 төгрөг, 2029 онд 8345 төгрөг, 2030 онд 9180 төгрөг;

  2. Халаадаг тамхин бүтээгдэхүүнийг бие даасан төрлөөр нэмж татварын хэмжээг (100 ширхэг тутамд) 2026 онд 3135 төгрөг, 2027 онд 3449 төгрөг, 2028 онд 3793 төгрөг, 2029 онд 4173 төгрөг, 2030 онд 4590 төгрөг;

  3. Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины (200 грамм тутамд) татварыг одоогийн 626 төгрөгөөс 2026 онд 939 төгрөг, 2027 онд 1033 төгрөг, 2028 онд 1136 төгрөг, 2029 онд 1250 төгрөг, 2030 онд 1375 төгрөг гэж тус тус өгсөх;

  4. Бүх төрлийн тамхины шингэн болон Электрон тамхи төхөөрөмжийн хамт (10 миллилитр тутамд) авах татварыг 2026 онд 3135 төгрөг, 2027 онд 3449 төгрөг, 2028 онд 3793 төгрөг, 2029 онд 4173 төгрөг, 2030 онд 4590 төгрөг болгон тус тус шинээр тогтоох;

  5. Түүнчлэн ууталсан никотинд (nicotine pouch) онцгой албан татвар ногдуулах нь зүйтэй бөгөөд татварын хэмжээг (1 килограмм тутамд) 2026 онд 20.900 төгрөг, 2027 онд 29.275 төгрөг, 2028 онд 35.125 төгрөг, 2029 онд 42.150 төгрөг, 2030 онд 46.365 төгрөг байхаар  нэмж тусгах;  

  6. Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи” гэснийг “Татаж хэрэглэх зориулалттай навчин, шүүлтүүртэй, шүүлтүүргүй янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи” гэж өөрчлөн найруулах;

  7. Хосолсон хэлбэрээр татвар ногдуулах" зохицуулалтын хувьд Евразийн эдийн засгийн холбооны гэрээтэй холбоотойгоор үүсэж буй энэхүү үнийн дүнгээс хувиар тооцох татварыг зөвхөн янжуур болон дүнсэн тамхи дээр тусгайлан тооцохоор тайлбарт тусгах нь зүйтэй. Гэх мэтчилэн зохицуулалт хийхээр болжээ.

Үүний зэрэгцээ УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, Гаалийн албан татварын кодуудыг нарийвчлан зааж өгчээ. Түүхий тамхи болон тамхины хаягдал дээр 30%-ийн татвар тогтоосноор дотооддоо түүхий эдээ боловсруулдаггүй, бэлэн бүтээгдэхүүн импортолдог манай улсын хувьд гаднаас түүхий эд авч ирж бага зардлаар тамхи үйлдвэрлэх сонирхлыг хааж буй хэрэг.

Олон улсын худалдааны ангиллын дагуу цахилгаан халаагууртай тамхи (EHTP), нэг удаагийн электрон тамхи, цэнэглэгч шингэн, амаар хэрэглэх никотин зэрэгт гаалийн 5 хувийн татвар ногдуулна. Нарийн ороосон сигар (навчин тамхи) болон боловсруулсан бусад тамхи орлуулагчийн гаалийн татварыг "0" хувь гэж заасан нь Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны гэрээ болон олон улсын тарифын уян хатан зохицуулалттай холбоотой аж.

Ж.Энхбаяр сайдын Сангийн яаманд хүргүүлсэн саналаас харвал О.Номинчимэг гишүүний хэлээд байгаа шиг тамхины компаниудын татварыг "бууруулсан" зүйл огт биш аж. Харин ч утаат тамхины татварыг 2 дахин өсгөх замаар хэрэглээг үнээр нь хаах, нөгөө талдаа электрон тамхины далд зах зээлийн ил болгох улсын төсөвт шинэ орлогын эх үүсвэр үүсгэх эдийн засгийн нэг хөшүүрэг юм.

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20