НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Өөрөө унасан хүүхэн уйлдаггүй: Х.Булгантуяа!
АНАЛИЗ|Улс төр

Өөрөө унасан хүүхэн уйлдаггүй: Х.Булгантуяа!

2025 оны 12-р сарын 16
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 -Үндсэн хууль бол тогтворжсон нийгмийг бататгасан бус, харин төлөвших нийгмийн үндсийг бэхжүүлсэн хууль юм.

-Хуульд үг нь байтугай таслал нь утгатай байдаг юм.

-Гэм нь хуульдаа биш хүндээ. /Гавъяат хуульч Б.Чимэд агсны үгээс/

Нэг.

Ардчиллын дархлаа нь парламент юм бол парламентын дархлаа нь юу вэ?! Чоно цатгалан, сүрэг бүрэн явах ёстой юу? Төр төмбөгөр, ёс ёмбогор байх учиртай юу?

Парламентын дархлаа нь парламентчдын ёс зүйгээс хамааралтай гэвэл УИХ-д “цэвэрлэгээ” хийж л УИХ-ын унасан нэр хүнд өснө. УИХ-ын нэр хүндийг уландаа гишгээд ч хамаагүй МАН гишүүнээ хамгаална гэвэл Монголд хуулийн засаглал тогтохгүй. Хуулийн засаглал нь нас хүйс, арьс өнгө, үзэл бодол, мэдлэг боловсрол, ашиг орлого, албан тушаалаас эс хамаараад тэгш үйлчлэхийг хэлнэ.

Юуны өмнө УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг энгийнээр товчлон хүргэе.

  1. Ерөнхий сайд Г.Занданшатарыг ТББХ-ны саналын томъёоллоор санал хурааж огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн.

  2. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа “Дэмжээгүй саналыг дэмжье” гэж ТББХ-ны саналыг үндэслэж, санал хураасан нь Үндсэн хууль зөрчсөн.

  3. УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчин өмнөх өдрийн ирцээр ирц авсан, ингэхдээ Баасан гаригийн чуулгандаа суугаагүй 19 гишүүнийг саналын тоонд хууль бусаар оруулсан, Үндсэн хуульд заасан ердийн олонх буюу 64 хүний саналаар Ерөнхий сайдыг огцруулах ёстой байтал 52 хүний саналаар огцруулсан Үндсэн хууль зөрчсөн.

Дэлгэрэнгүйгээр тайлбарлавал, Үндсэн хуулийн 43.1-д “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэж 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд суулгаж өгсөн. Ерөнхий сайдыг огцруулах саналыг нийт гишүүдийн олонхи буюу 64+ дэмжвэл огцорсонд тооцно гэсэн заалт оруулсан нь Засгийн газрыг тогтвортой ажиллуулах гэсэн хамгаалалт. Монгол Улсын Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил. Хамгийн урт хугацаанд тогтвортойгоор гүйцэтгэх засаглалыг удирдсан нь Л.Оюун-Эрдэнэ, Н.Энхбаяр нар юм.

Г.Занданшатарыг огцруулах операци хууль зөрчиж буйг алх цохисон Х.Булгантуяа ч, араас нь удирдсан Д.Амарбаясгалан, Д.Оюун-Эрдэнэ нар ч сайн мэдэж байсан гэхэд худлаа болохгүй. Тиймдээ ч Х.Булгантуяагийн хэлсэн үг нь “За уучлаарай, Ерөнхий сайд аа. Ийм муухай саналаар хуралдаан даргалах болчихлоо” гэх үг. Энэ үед нь ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр түүнд “хэлсэн үгэндээ эзэн болох”-ыг анхааруулж байсан билээ.

Хоёр.

"Би хууль мэдэхгүй тул өмгөөлөгч авья”. Энэ бол Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанд Х.Булгантуяагийн хэлсэн үг.

АНУ-ын Иелийн Их сургуулийг төгссөн, МАН-д төдийгүй, Монголдоо л боловсролтойд тооцогдох, “Оюутолгой”-д ажиллаж байсан, УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон Х.Булгантуяа Үндсэн хуулийн цэг, таслал утга, агуулга бүрийг сайн ухаж мэдэх ёстой хүний нэг. Тэр энгийн иргэн Булгантуяа биш хууль тогтоох байгууллагын дэд дарга тул.

Тэр тусмаа түүнд олон хүн, ахмад хуульчид Үндсэн хууль зөрчиж, төрийн эргэлт хийхийг завдаж буйг тухайн цаг мөчид багагүй анхааруулсан, сануулсан. Академич С.Нарангэрэл, гавъяат хуульч Н.Лүндэндорж нараас эхлээд ахмад хуульч нар “Үндсэн хуулийн 43.1-д Ерөнхий сайдыг огцруулах процедурыг тодорхой заасан. ТББХ-ны санал дүгнэлтээр санал хураахгүй. Үндсэн хуульд зааснаар огцруулах асуудлыг гишүүд тавьсан учраас нийт гишүүний олонхоор зөвхөн огцруулах уу гэсэн асуудлаар санал хураалт явуулж, 64 гишүүн дэмжсэн эсэхээс Ерөнхий сайд огцрох эсэх  хамаарна. Үүнээс өөрөөр ямар ч байдлаар санал хураах боломжгүй байдлаар Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр зохицуулсан” гэж олонтаа анхааруулсан. Тэр бүгдийг хадаас мэт харсан. Тэр ч бүү хэл ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт түүнд олон жилийн ялтай онц гэмт хэрэг хийхийг завдаж буйг намын ах зах хүний хувьд анхааруулсныг Х.Булгантуя сүрдүүлэг гэж хүлээж авсан. Үүний цаана “үе тэнгийнхний” ямар ашиг сонирхол, наймаа тохироо яригдсаныг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Үндсэн хуулийг давж гишгэснээ сайн ойлгож байсан гэж хэлж болно.

Түүнд улстөрийн гялалзсан карьер байсан.

Гурав.

Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах заалтаар 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааж өгсөн.

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу хууль, шүүхийнхэн УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.2 дах хэсэгт заасан Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж прокуророос өнгөрсөн 11-р сарын 24-ний өдөр яллагдагчаар татсан байна. Түүнийг яллагдагчаар татсан мэдээлэл УИХ-ын Тамгын газар ирсэн гэх “тамхины цэг”-ийн хов сонсогдох болсон. Тэрбээр чуулганы хуралдаандаа оролцохгүй, гадаадад явсан гэх мэдээлэл ч байна. Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчин, төрийн эргэлт хийсэн гэх асуудал хэзээ мөдгүй УИХ-д орж ирэх байх. Гээд түүнийг Төрийн ордноос явуулах эсэхийг УИХ-ын гишүүд шийднэ.

Хууль тогтоох байгууллагаас хуулийн засаглал тогтдог эсэх нь эндээс тов тодорхой харагдана. Х.Булгантуяаг авч үлдвэл УИХ муу дээрээ муухай харагдана. Үндсэн хуульт засаглал хууль тогтоох байгууллагаас  эхлэх учиртай. Хүний мууд дурлаж байгаа юм биш, “Өөрөө унасан хүүхэн уйлдаггүй”!

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20