НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Орбаны дараах амьдрал: Шинэ улс төрийн эрин ба Венгрийнхний амьд үлдэх тэмцэл
АНАЛИЗ

Орбаны дараах амьдрал: Шинэ улс төрийн эрин ба Венгрийнхний амьд үлдэх тэмцэл

2026 оны 8-р сарын 2
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Унгарт 16 жил үргэлжилсэн Виктор Орбаны засаглал дөрөвдүгээр сарын сонгуулиар төгсгөл болж, шинэ Ерөнхий сайд Петер Мадьяр тэргүүлсэн Засгийн газар гарч ирснээр тус улсын бизнесийн салбарт томоохон доргилт үүслээ. Шинэ эрх баригчид төрийн худалдан авалт, тендерт бугшсан арын хаалга, авлигыг халж, зах зээлд ил тод, шударга өрсөлдөөнийг бий болгохоор ажиллаж эхэлсэн юм.

Үүний нөлөөгөөр Орбантай ойр дотно харилцаатай байсны хүчинд томоохон бизнесийн эзэнт гүрэн байгуулж чадсан тэрбумтнууд болон компаниуд бизнесийн стратегиа яаралтай өөрчилж, том төслүүд гэхээсээ илүү жижиг хэмжээний төслүүд рүү хөрөнгө оруулж эхэлжээ.

БИЗНЕСИЙН МОДЕЛОО ӨӨРЧИЛЖ БУЙ МАГНАТУУД

Унгарын барилгын салбарын гигант “Market Epito” компанийн үүсгэн байгуулагч Шандор Шээр “Reuters” агентлагт ярихдаа шинэ нөхцөл байдалд дасан зохицохоос өөр сонголтгүй болсныг онцолжээ. Орбаны ойрын холбоотон Иштван Гаранчитай холбогддог тус компани урьд нь орлогынхоо 25 хувийг төрийн тендер, тэр дундаа спортын барилга байгууламжийн томоохон гэрээнүүдээс бүрдүүлдэг байв.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус компани цаашид төрийн том захиалга хүлээхээс илүүтэй орон сууц, дэд бүтцийн барилгажилт зэрэг жижиг хэмжээний, олон давтамжтай хийгдэх төслүүд рүү бизнесийн чиглэлээ шилжүүлж байгаагаа мэдэгдсэн байна.

СОНГУУЛИЙН ДАРААХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН УНАЛТ БА ЭРСДЭЛҮҮД

Улс төрийн энэ өөрчлөлт нь сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй том хөдөлгөөнийг корпорацийн салбарт дагууллаа. Орбаны засгийн газраас ашиг хүртэж байсан дараах компаниудын хувьцааны ханш Будапештийн хөрөнгийн бирж дээр огцом унажээ:

  • Opus Global (Барилга, эрчим хүчний конгломерат)

  • Appeninn (Үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч)

  • 4iG (Телекоммуникацийн компани)

  • MBH Bank (Санхүүгийн салбар)

Эдгээр компанийн хувьцаа биржийн ерөнхий өсөлтөөс сөрөг чиглэлд унасан бөгөөд хөрөнгө оруулагчид барилга, батлан хамгаалах, хэвлэл мэдээллийн салбарын гэрээнүүдийг эргэн харахаа амласан шинэ Ерөнхий сайдын бодлогыг дэмжиж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Орбаны засаглалын үед төрийн дэд бүтцийн худалдан авалтаас ашиг олж байсан барилга, зам барилгын компаниуд 1–2 жилийн дотор зах зээлээс арчигдах эрсдэлтэй аж. Учир нь тэдэнд одоо санхүүжилтийн төлөө шинээр гарч ирж буй өрсөлдөгчидтэй шударгаар өрсөлдөх шаардлага тулгарч байна.

ТӨРИЙН БҮТЦЭД ХИЙЖ БУЙ ЦЭВЭРЛЭГЭЭ БА ТӨСВИЙН ХЯНАЛТ

Орбаны засаглалын үед төрийн худалдан авалтад "улс төрийн тал засалт" явагддаг байсныг Олон улсын ЭЗХАХБ (OECD) болон Унгарын авлигын эсрэг CRCB судалгааны байгууллагууд тайландаа нотолсон байдаг.

Шинэ Ерөнхий сайд Петер Мадьяр Европын холбооноос царцаагаад байсан санхүүжилтийг авах зорилгоор 6-р сард авлигын эсрэг томоохон хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлж эхэлсэн. Мөн 7-р сарын 13-нд Унгарын парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Орбаны "хүүхэлдэй" гэгдэж байсан Ерөнхийлөгч Тамаш Сулйокийг огцруулсан юм.

Үүнээс гадна Засгийн газар өмнөх үеийн төсвийн зарцуулалтыг эргэн харж, Унгарын өмнөд хэсэг дэх хурдны замын өргөтгөлийг зогсоосон байна. Мөн тус гэрээг авсан тэрбумт Ласло Сийгийн эзэмшлийн “Duna Aszfalt” компаниас сонгуулийн өмнө олгосон санхүүжилтийг буцаан төлөхийг шаарджээ.

ЗАХ ЗЭЭЛИЙН ИРЭЭДҮЙН ТӨЛӨВ

Ил тод тендерийн тогтолцоо бүрэлдсэнээр олон улсын хөрөнгө оруулагчдад илүү их боломж нээгдэж, зөвхөн улс төрийн нөлөөнд найдаж байсан зарим компаниуд шахагдах болно гэж “Eurasia Group”-ийн шинжээч Орсоля Рацова үзэж байна.

Харин зарим компаниуд (тухайлбал “Duna Aszfalt” болон “Market Epito”) өрсөлдөөнт орчинд олон жил ажиллаж ирсэн туршлагатай, олон талт портфолиотой тул шинэ орчинд өрсөлдөхөд айх зүйлгүй, тогтвортой ажиллана гэж мэдэгдэж байгаа юм.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20