НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Орос-Хятадын батнайрамдал-дружба: “Рио Тинто” Оюутолгойг орхиж магадгүй нь!
АНАЛИЗ|Улс төр

Орос-Хятадын батнайрамдал-дружба: “Рио Тинто” Оюутолгойг орхиж магадгүй нь!

2025 оны 12-р сарын 12
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын ахалсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Оюутолгой”-н нээлттэй сонсгол өнөөдөр өндөрлөнө. Гурван өдөр зохион байгуулсан уг сонсголыг зорилго хийгээд үр дүн юу байв аа. Гол асуулт энэ.

Монголд, “Оюутолгой”-н сонсгол олон нийтийг хамарсан сэдэв болохоос сарын өмнө  Лондонд, “Reuters” агентлаг "Rio Tinto”-той холбоотой нэгэн мэдээлэл цацагдсаныг юуны өмнө орчуулан хүргэе.

Уг мэдээлэлд, “Rio Tinto” компани БНХАУ-ын төрийн өмчит, хөнгөн цагааны корпораци болох Aluminium Corporation of China Limited (Chinalco)-той хөрөнгийг хувьцаагаар солих (asset-for-equity swap) боломжит хэлцлийг судалж байна” гэж мэдээлэлд ойр гурван хүн ярьсныг “Reuters” онцоллжээ. Энэ хэлцэл “Chinalco”-гийн “Rio Tinto”-д эзэмшдэг 11%-ийн хувьцааг бууруулах зорилготой. “Rio Tinto” Хятадын төрийн өмчит хөнгөн цагааны корпорациас хувьцаагаа буцаан авснаар шинэ стратегийн гэрээ хэлцэл хийх эрх чөлөөтэй болно гэжээ.

Өөрөөр хэлбэл, Хятадын хөнгөн цагааны гол үйлдвэрлэгч “Chinalco” нь “Rio Tinto-д эзэмшдэг хувьцаагаа канадуудын хэрэгжүүлж буй уул уурхайн зарим төслүүдээр сольж магадгүй талаар ярилцсан байна. Энэхүү солилцоо компаниудын хоорондын удирдлагын үл ойлголцлыг арилгах зорилготой аж.

Хятадын “Chinalco” нь  “Rio Tinto”-д тодорхой хувь эзэмшдэг, үүнээс болоод өнгөрсөн15 гаруй жил канадуудын уян хатан стратегийн шийдвэр гаргах боломжийг хязгаарласан гэж эх сурвалжууд “Reuters”-т мэдээлжээ.

“Rio Tinto”-гийн хэрэгжүүлж буй төслүүдээс “Chinalco”-гийн сонирхлыг татаж буй нь, нэгдүгээрт Гвинейн “Simandou” төмрийн хүдрийн төсөл гэнэ. Энэхүү төслийн 75%-ийг хятадууд эзэмшдэг.

Хоёрдугаарт, Монголын “Оюутолгой”-н зэсийн төсөл. Хятадтай газар зүйн байрлал ойроос гадна ирээдүйд дэлхийн зэсийн дөрөв дэх том төсөл болох юм. Оргил үедээ 17 мянган цахилгаан машин үйлдвэрлэх хэмжээний зэс үйлдвэрлэнэ гэсэн урьдчилсан тооцоо бий. Хятад улс цахилгаан машины үйлдвэрлэлээрээ дэлхийн зах зээлийг атгах сонирхолтой нь нийцэж буй нь нэн ойлгомжтой. Гуравдугаарт, “Rio Tinto”-ийн титаны бизнесийг дурдсан байна.

 Тэгвэл С.Баярцогт эхний өдрийн сонсголын дараа буюу даваа гаригт хэвлэлүүдэд нэгэн чухал мэдээ дуулгасан нь “Оюутолгой” дахь “Rio Tinto”-гийн хувийг Оросын нэгэн компани авахаар шүүхдэлцэж буй гэх  мэдээлэл.

Хөнгөн цагааны олборлолтоор Орост төдийгүй дэлхийд томд орох “Rusal” нь "Rio Tinto" группийн эсрэг 104.75 тэрбум рублийн нэхэмжлэл Калининград мужийн шүүхэд гаргасан. "Rusal" нь маргааныхаа төлбөрт "Rio Tinto"-гийн "Оюутолгой" төсөл дэх хувийг нэхсэн тухай Оросын хэвлэлүүдээр цацагдсаныг MONO.MN мэдээлсэн. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс (https://mono.mn/n/sbayarcogtyn_medegdel_ba)  уншаарай.

Австралийн Queensland Alumina Limited (QAL) нь жилдээ 3.9 сая тонн хөнгөн цагааны хүчил үйлдвэрлэдэг. QAL-ийн 80%-ийг "Rio Tinto", 20%-ийг “Rusal” эзэмшиж байсан ч ОХУ-ын цэргийн түрэмгийллээс хойш Австрали улс Москваг эдийн засгийн хоригт оруулсан. Тиймээс Австрали дахь уг төслийг "Rio Tinto" зуун хувь эзэмших болсон байна.

Дээрх хоёр мэдээллээс харахад “Оюутолгой”-н хувь заяа тун хүнд байна. Хэрэв, Орос-Хятадын эрх ашиг "Оюутолгой" дээр орж ирвэл Монголын ардчилал, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй асар сөрөг үр дагавартай. Тэр тусмаа Монголын Засгийн газар хөрөнгө оруулагч "Rio Tinto"-той зээлийн хүүг бууруулах, үр ашгаа нэмэгдүүлэх хэлэлцээ ид хийхтэй зэрэгцээд Монголын парламент "Оюутолгой"-н сонсголыг зохион байгуулж, тактикийн алдаа гаргаж буй нь гаднаас өгсөн гэрийн даалгавар ч байх магадлалтай. Төрийн ордонд "Тамгүй төр"-ийн тайз засаж, эдийн засгийн террористуудыг гол дүрээ болгож буй нь ийм хардлага төрүүлж байна.

Хэрэвзээ "Rio Tinto" компани "Оюутолгой" төслийн хувьцаагаа Бээжин, Москвад зарвал айлаас гал гуйдаг байсан монголчууд хоолоо ч гуйдаг болно. Монгол Улс эдийн засгийн хавханд орно гэсэн үг.

О.Батнайрамдалын зохион байгуулж буй сонсголын цаадах эрх ашиг нь үндсэндээ Орос-Хятадын батнайрамдал-дружба байв уу. Энэ асуултад эрхэм гишүүнээс хариулт авъя!

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20