НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Өрсөлдөөнийг нээе, гэхдээ төрийн өмчитөөс татгалзъя?!
АНАЛИЗ

Өрсөлдөөнийг нээе, гэхдээ төрийн өмчитөөс татгалзъя?!

2026 оны 2-р сарын 4
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Монгол Улсад гадаадын банкны салбар оруулж ирнэ” гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж, иргэдийн зүгээс эерэг хүлээлт үүсгээд байна.

Эдийн засагч, бизнесмен Д.Ангар “Монголын төр бараг анх удаа гадны банк оруулна, зээлийн хүүг буулгана гэж ярьж эхэлсэн нь маш том дэвшил шүү. 2026 он гоё эхэлж байна” гэсэн нь арилжааны банкны зээлийн хүүгийн дарамтад өртөж яваа мянга, мянган бизнес эрхлэгчдийн хүсэл болох нь ойлгомжтой.

Тэгвэл улс төрчид, банк санхүүгийн салбарынхан үүнийг сэтгэлийн хөөрлөөр бус, бодит тооцоо судалгаанд тулгуурлах ёстойг онцолж, болгоомжилсон байр суурь илэрхийлж байна.

УИХ-ын дарга Н.Учрал гадаадын банк орж ирснээр банк санхүүгийн салбарт чөлөөт өрсөлдөөн бий болж, үйлчилгээний чанар, санхүүгийн сахилга бат, ил тод байдал сайжирна гэж амлаж буй.

Үнэндээ ч Монголын банкны салбар цөөн тоглогчид төвлөрсөн, зээлийн хүү, эх үүсвэрийн өртөг өндөр хэвээр байгаа нь гадаадын банкыг дэмжих гол үндэслэл. Гэхдээ гадаадын банк оруулж ирэхийг зөвхөн УИХ шийднэ.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт ч энэ байр суурийг дэмжиж, зөв загвар, зөв тоглогч сонгож оруулж ирэх нь чухал болохыг ч УИХ-д зөвлөж сууна. Тэрбээр, ашгийн төлөө ажилладаг гуравдагч орны хувийн банкууд орж ирснээр хямд эх үүсвэр татах, гадаад зах зээлийн шоконд хариу үзүүлэх чадвар нэмэгдэх, шинэ технологи, дэвшилтэт менежмент, олон улсын стандартууд бодитоор нутагших давуу талтай.Харин стратегийн буюу төрийн өмчит гадаадын банкуудын хувьд эдийн засаг, санхүүгийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд харгалзах ёстой гэв.

Өмнө нь хоёр хөршийн зүгээс манай улсад банкны салбараа нээх сонирхлоо удаа дараа илэрхийлж байсан ч Монгол Улс хууль эрх зүйн хувьд хаалттай байсан. Харин 2023 онд Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар гадаадын банк салбар, төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг журамласан.

Иймээс гадаадын банк оруулж ирэх бодлого нь “тийм эсвэл үгүй” гэсэн туйлшрал биш, харин ямар банк, ямар нөхцөлтэйгөөр, ямар зорилготойгоор сонгох вэ гэдэг л гол асуудал юм.

Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалсан, үндэсний банкны салбарыг бэхжүүлсэн, урт хугацаанд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шийдэл олж чадвал олон улсын жишгээр гадаадын банкны оролцоо Монголын банк санхүүгийн салбарт шинэ уур амьсгал, шинэ стандарт, шинэ боломжийг  авчрах биз.

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”