НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Өвлийн цагийн хуваарьт шилжихгүй
ФАКТЧЕК

Өвлийн цагийн хуваарьт шилжихгүй

2025 оны 10-р сарын 24
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“2025 оны аравдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Монгол Улс өвлийн цагийн хуваарьт шилжинэ” гэсэн мэдээлэл Пүрэв гаригт (2025.10.23) олон нийтийн сүлжээгээр тарсан нь бодит биш худал мэдээлэл болохыг Монголын баримт шалгах төв мэдээлжээ.

Өвлийн, эсвэл зуны цагийн хуваарьт шилжих практик дэлхийн улс оронд байдаг. Монгол Улс ч мөн нэгэн үе энэ практикийг хэрэглэж байсан. Харин 2017 оноос хойш энэ практикийг хэрэглээгүй. Цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг Засгийн газрын тогтоолоор шийддэг. “Засгийн газар цагийн хуваарьт өөрчлөлт оруулах ямар нэг тогтоол гаргаагүй” хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба 2025.10.24-ний өдөр мөн мэдээллээ.

Монголын баримт шалгах төвийн нягталснаар 2015 оны гуравдугаар сарын 09-нд Засгийн газрын 82 дугаар “Зуны цагийн тоололт шилжүүлэх тухай” тогтоолыг баталж байсан ч 2017 онд уг тогтоолыг хүчингүй болгосноор 2017 оноос өнөөг хүртэл Монгол Улс цагийн хуваарьтаа өөрчлөлт хийгээгүй.

Монголын баримт шалгах төвийн шалгаснаар 2025 оны аравдугаар сарын 23-нд Tug.mn (архивласан хувилбар) хуудаснаас “2025 оны аравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжинэ” гэх мэдээллийг нийтэлжээ. Тус постыг нийт 438 реакц, 124 сэтгэгдлээр идэвхжүүлж, 443 удаа цааш түгээсэн байжээ.

Мөн тус төвийн олж тогтоосноор ийм ижил агуулга бүхий мэдээлэл Frants Rennes MGL-chuud Facebook бүлгэмд Happy Bold (архивласан хувилбар) хаягаас “НЯМ ГАРАГТ ЦАГ УХАРНА. 2025.10.25-наас 26-нд шилжих шөнө цаг өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Шөнийн 03:00 цагт цагаа 02:00 цаг болгон хойшлуулж 1 цагаар илүү амарна шүү!” тавигджээ. “Энэ групп нь Франц улсад амьдардаг монголчуудын нэгдсэн бүлгэм юм. Франц улс 1998 оноос хойш  жил бүр гурав болон аравдугаар сарын сүүлийн ням гарагт зун, өвлийн цагийн тоололд шилжүүлдэг. Энэ сарын сүүлийн Ням гараг буюу 2025 оны аравдугаар сарын 25-26-ны хооронд шилжих шөнө өвлийн цагийн тоололд шилжих тухай Францын Sortir à Paris мэдээллийн сайтад мэдээлжээ. Tug.mn хуудаснаас оруулсан мэдээлэл нь Happy Bold хаягаас оруулсан Франц улсын цагийн хуваарь шилжих тухай постын тексттэй ижил байна” хэмээн Монголын баримт шалгах төв цахим хуудастаа нийтэлжээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

"Оюутолгой"-н 34 хувь, татвар, зээл, түүнийг тойрсон асуудлууд нь Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой сэдэв билээ.

Jul 2, 2026

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20