НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Өвөр Монгол “Оюутолгой”-д эрчим хүч нийлүүлээд 5000 хоножээ
АНАЛИЗ

Өвөр Монгол “Оюутолгой”-д эрчим хүч нийлүүлээд 5000 хоножээ

2026 оны 3-р сарын 19
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

2013 оноос хойш "Оюутолгой" ХХК Өвөр Монголын Эрчим хүчний группт нийтдээ $1.7 тэрбум төлжээ. Энэ мөнгө Монголдоо үлдэж болох байсан.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Шен Минжуан өчигдөр сошиал хуудсандаа “БНХАУ-ын Өвөр Монголын Эрчим хүчний групп нь Оюутолгой уурхайд 5000 хоногийн турш аюулгүй, тасралтгүй цахилгаан эрчим хүч нийлүүлсэнд баяр хүргэе. Эрчим хүч бол хөгжлийн гол хөдөлгүүр юм. Бидний өндөр түвшний хил дамнасан эрчим хүчний хамтын ажиллагаа цаашид ч Монгол Улсын хөгжилд дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн нийтэлжээ.

Элчин сайд бахархах нь аргагүй. Монголын дэлхийн хэмжээнд яригддаг ганц том төсөл болох Оюутолгойн уурхай 5000 хоног буюу 13 жил илүү өмнөд хөршөөс эрчим хүч авч үйлдвэрлэлээ явуулж байгаа юм. Өнгөрсөн 2025 онд гэхэд эрчим хүчний төлбөрт $142 сая төлжээ. “Оюутолгой” ХХК анх 2012 онд Өвөр Монголын Эрчим хүчний групптэй эрчим хүч авах гэрээ байгуулж, 2013 оноос нь төлбөр төлж эхэлжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ $1.7 тэрбум төлжээ.

Энэ мөнгө Монголдоо үлдэж болох байсан. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-д “Эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг дөрвөн жилийн дотор Монгол Улсаас хангана” хэмээн тусгасан.

2014 онд өмнөд бүсийн уурхайнуудыг эрчим хүчээр хангах Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг Засгийн газар “Оюутолгой” ХХК-тай байгуулсан байдаг. Төрийн ордонд болсон уг арга хэмжээнд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож гэрээнд Засгийн газрыг төлөөлж Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, “Оюутолгой” компанийг төлөөлж ТУЗ-ийн дарга Г.Батсүх, гүйцэтгэх ерөнхий захирал Крейг Киннел нар гэрээнд гарын үсэг зурж байсан.

Энэ гэрээгээр Оюутолгойн уурхай шинээр баригдах станцаас эрчим хүч худалдан авах бөгөөд үүнийг баталгаа болгон Засгийн газар хөрөнгө оруулалт босгон Тавантолгойн цахилгаан станц барих төлөвлөгөөтэй байсан. Гэсэн ч Тавантолгойн цахилгаан станц одоо ч баригдаагүй байгаа.

Үүний дараа 2020 онд Засгийн газар “Оюутолгой”-той дахин нэг гэрээ байгуулсан байдаг. Тухайлбал, 2020 оны 9-р сарын 3-нд “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюутолгой” ХХК-ийн хооронд Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд гарын үсэг зурах ёслол болсон. Гэрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес нар гарын үсэг зуржээ. Засгийн газар Өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 220 киловольт /кВ/-ийн гурван дэд станц, 670 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьсан бөгөөд 13 мегавольт ампер /МВА/ суурилагдсан хүчин чадал бүхий 4 дэд станцыг 35 кВ-ын хүчдэлийн түвшингээр хангаж эхэллээ тухайн үед албан мэдээндээ дурдаж байжээ.

Тавантолгойн станц баригдаагүй учраас “Оюутолгой” Өвөр Монголын Эрчим хүчний групптэй байгуулсан гэрээгээ одоо 3 дахь удаагаа сунгах хэрэгтэй болж байгаа юм. Энэ хооронд эрчим хүчний үнээ хятадууд бага багаар нэмсээр байгааг дурдах хэрэгтэй.

Өнгөрсөн жил бол Оюутолгойн сонсголын үеэр станцын асуудал мөн сөхөгдсөн. Тус сонсголд оролцсон "Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “2012 онд “Оюутолгой” компанийн хашаан дотор 450 МВт-ийн цахилгаан станц барих зөвшөөрөлтэй байсан. 2012 оноос эхлэн Оюутолгой Засгийн газартай хамтраад гадаадын хөрөнгө оруулагч нараас хөрөнгө оруулалт татаад Тавантолгой цахилгаан станц гаргах төсөл бүтэлгүйтсэн. Учир нь, тэр үед дэлхий нийтээрээ нүүрсэн цахилгаан станцаас татгалзаж эхэлж байсан. Мөн тэр үед гүний уурхай зогссон байсан. Санхүүжилт олоход маш хэцүү байсан. Цаг хугацаандаа баригдаад Оюутолгой дээр барихыг "Оюутолгой" компани өөрөө санал болгосон ч Засгийн газар дэмжээгүй. Буцаж Тавантолгой дээр очиж MCS-тэй хамтрах төсөл хэрэгжүүлэх гэж үзсэн. 2017, 2018 онд сэргээгдэх эрчим хүчээр шийдэх саналыг ч тавьж байсан.

"Оюутолгой" компани Өвөр Монголоос өндөр үнэтэй эрчим хүч аваад байх сонирхол байхгүй. Гэрээн дээрх үүргээ биелүүлж дотоодоос эрчим хүч худалдаж авахад бэлэн байгаа.

Тийм ч учраас 2022 оны1-р сард “Оюутолгой” эрчим хүчээ төвийн эрчим хүчний системээс авч болох гэрээгээ зурчихсан. Үнээ тохироод захилгаа өгчихсөн байгаа. Эх үүсвэрийг байгуулах үүрэг хариуцлага нь Монгол талдаа байгаа. Гэсэн ч цаашид дотоодын эх үүсвэртэй болох хүсэл хэвээр байгаа” хэмээн хариулжээ.

“Оюутолгой” эрчим хүчний зарим хэсгээ сэргээгдэхээс хангах зорилгоор станц байгуулж байна. Энэ ондоо багтаан ашиглалтад оруулж чадвал эрчим хүчнийхээ 30%-ийг сэргээгдэхээс хангах юм.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20