НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Оюутолгой”-гоос өгсөн $20 саяын мөрөөр хуулийнхан Лондон нисчээ
АНАЛИЗ|Эдийн засаг

“Оюутолгой”-гоос өгсөн $20 саяын мөрөөр хуулийнхан Лондон нисчээ

2025 оны 12-р сарын 11
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Оюутолгой”-н сонсгол гурван өдөр болж, Баасан гаригт дуусна. Уг сонсголыг зохион байгуулсан УИХ-ын Хянан шалгах түр хороог О.Батнайрамдал ахлаж буй. Сонсголын үеэр олон асуудал яригдсан ч огт хөндөгдөөгүй ганц сэдэв нь “Рио Тинто”-гоос “Эрдэнэс Оюутолгой” компанид өгсөн $20 сая. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн 10-р сард нэгэн ноцтой баримт олон нийтэд дэлгэсэн нь “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Рио Тинтогоос $20 сая авах гэрээ байгуулаад $1.9 саяыг нь Их Британийн хоёр хүнтэй компани руу шилжүүлсэн” гэх мэдээлэл.

Тэрбээр “Тухайн компаниас нь "Монгол хаан" жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн гэх тайлан ирсэн. “Эрдэнэс Оюутолгой” компани хууль бусаар албаны нууцын тамга дарсан гэдгийг тагнуул тогтоочихсон" гэж байв. Тэгвэл энэ асуудлаар хуулийнхан Лондон руу ниссэн байна. Цагдаа, хуулийнхан мөрдөн шалгах явцдаа $20 саяыг хууль бусаар зарцуулсан маш ноцтой хэргийн мөрөөр орсон байна. Соёлын сайд асан Ч.Номин, “Херо энтертаймент”-ын ерөнхий захирал Б.Баатар нар уг мөнгөний талаар мэдэхгүй гэх мэдээллийг хэвлэлээр хэлж буй ч тэдэнтэй холбоотой хулгайн баримтууд ил болсон гэнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 11-р сард дахин мэдээлэхдээ нууц тамга дарагдах ёсгүй нээлттэй мэдээллийг нууцад авсан байна гэж Тагнуулын байгууллагаас үзсэн. Тиймээс 130 хуудас нууцын дардастай баримтыг ил гаргахыг дэмжсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Эрдэнэс Оюутолгой" компанид шилжүүлсэн $20 саяар 11 багц гэрээний хүрээнд зарцуулсан нь баримтаар нотлогдож байгаа.

  1. Маурис гэх хувь хүнтэй 2021 оны 10-р сарын 1-нээс 2022 оны 10-р сарын 31-ний хооронд нэг өдрийн ажлын хөлсийг 5500 фунт, сарын 55000 фунтаар тооцож, бонус нь $3 сая байх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Бонусын төлбөрийн 15 хүртэлх хувьтай тэнцэх төлбөрийг захиалагч өөрийн үзэмжээр олгож болно гэж гэрээндээ заасан. Нийт 715 мянган фунт стерлингийн гэрээ хийсэн.

  2. Ричард Боули гэгчтэй өдрийн 2200 фунт, сарын 33000 фунтын гэрээ байгуулсан байна. Бонус нь мөн $3 сая. Бонусын төлбөрийн 15 хүртэлх хувьтай тэнцэх төлбөрийг захиалагч өөрийн үзэмжээр олгож болно гээд нийтдээ 420 мянган фунт стерлингийн гэрээ хийсэн.

  3. “Аттикус” компанитай 2022 оны 3-р сарын 21-нээс  2023 оны 3-р сарын 21-ний өдөр хүртэл гэрээ байгуулсан. Эхний зургаан сарын төлбөр гэж $500 мянгыг шилжүүлсэн. Үүнээс $305 мянга нь халааснаас гарах шууд зардал (pocker money) нэртэй байсан.

  4. 2023 оны 1-р сарын 1-нээс 2023 оны 7-р сарын 1 хүртэл хугацаанд “Аттикус” компанид ахиад $500 мянга шилжүүлсний $320 мянга нь халааснаас шууд гарах зардалд зарцуулсан байна.

  5. Мөн 2023 оны 3-р сарын 16-нд дахин гэрээ хийж, $200 мянгыг “Аттикус”-т шилжүүлсэн.

  6. Тус компанитай 2023 оны 10-р сарын 1-нээс 2024 оны 7-р сарын 1 хүртэл дахин $500 мянгаар гэрээлсэн. Үүний $140 мянга халааснаас шууд гаргах зардал өгсөн.

  7.  “Аттикус” компанид Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюутолгойн мөнгөнөөс нийтдээ $1.2 саяын гэрээ байгуулсан. Үүний $770 мянга нь халааснаас гарах зардалд өгсөн гэж байв.

Тэгвэл өнгөрсөн Мягмар гаригийн орой "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг хойшлуулашгүй ажиллагаагаар 48 цагийн хугацаагаар баривчилсан. “Оюутолгой" ХХК-аас "Эрдэнэс Оюутолгой" ХХК руу шилжүүлсэн $20 саяын зарцуулалт болон компанийн байрыг худалдан авсан асуудлаар түүнийг саатуулсан гэх мэдээлэл цацагдсан билээ. Э.Ганхүү нь 2024 оны 2-р сарын 28-ны өдөр тус албанд томилогдож очсон агаад $20 саяын нууц гэрээний асуудал түүнтэй холбоотой гэж цагдаагийнхан үзсэн бололтой.

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20