НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй”
АНАЛИЗ

“Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй”

2026 оны 3-р сарын 17
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү?

Монголын эдийн засгийн хамгийн том төслийн нэг нь Оюутолгой. Үүнийг тойрсон маргаан тасралтгүй үргэлжилсээр өдийг хүрсэн. Энэ удаа ч мөн л шинэ хэлэлцээ эхэлж байна. Учир нь, Монгол Улсын Засгийн газар тус төслийн эдийн засгийн үр өгөөж, санхүүгийн нөхцөлийг дахин хэлэлцэх асуудлыг идэвхтэй хөндөж эхэллээ.

Энэ удаа Монгол Улсын Засгийн газар илүү тодорхой шаардлага, илүү хатуу байр суурь илэрхийлж эхэлсэн нь анхаарал татаж байна.

“АЛТ” НЬ РИОГИЙНХ, “АВДАР” НЬ МОНГОЛЫНХ БАЙХ УУ?

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн 1-р сард “Оюутолгой” компани болон "Рио Тинто" группийн удирдлагуудад захидал илгээсэн. Ингээд "Рио Тинто" группийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй төлөөлөгчид Засгийн газартай уулзалт хийсэн хэрэг.

Тэд менежментийн төлбөр болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүтэй холбоотой тодорхой санал танилцуулсан ч Монголын талын тавьж буй шаардлагыг бүрэн хангах хэмжээнд хүрээгүйг Ерөнхий сайд уулзалтын үеэрээ онцлон хүлээж авахгүй гэдгээ хэлэв. Тэрбээр “2009 онд хэлж байсан байр суурин дээрээ одоо ч баттай зогсож байгаа. Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 2 дахь заалт, УИХ-аас 2025 оны 12-р сард Оюутолгойн асуудлаар баталсан 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд тавьсан шаардлагаасаа буцахгүй” гэдгээ хатуу сануулав.

Ямартай ч Ерөнхий сайд “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдгийг эгц өөдөөс нь харж суугаад шулуухан хэлсэнд нь "Браво" гэж хэлэх хүн олон байна. Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй гэдгийг ч тэрбээр анхааруулж байгаа харагдсан. Мэдээж хоёр тал харилцан ашигтай байх нь бизнесийн зарчим л даа.

ТЭНЦВЭРГҮЙ ӨГӨӨЖ

Монгол Улс Оюутолгой төслийн 34%-ийг эзэмшдэг ч бодит үр өгөөжийн асуудал үргэлж маргаан дагуулж ирсэн. Онолын хувьд хувь эзэмшил өндөр мэт боловч бодит байдал дээр Монголын тал зээлийн өндөр хүүтэй өр хуримтлуулж, ногдол ашиг хүртэх хугацаа 20-30 жилээр хойшилсон бүтэц бий болсон. Энэ нь “хувь эзэмшил байгаа ч ашиг байхгүй” гэсэн шүүмжлэлийг олон нийтийн дунд төрүүлдэг.

Ерөнхий сайд ч энэ асуудлыг хөндөж, “34% Монголд ямар бодит ашиг авчирч байна вэ” гэсэн асуулт нийгэмд тавигдаж байгааг онцолсон.

Монголын тал төслийн үйл ажиллагаанд бодит хяналт тавих боломж хязгаарлагдмал. Мэдээллийн хүртээмж хангалтгүй байгаа талаар олон нийт сануулсаар ирснийг уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлээд “Монголчууд төслийн санхүүгийн бүтцэд шүүмжлэлтэй хандаж ирсэн” гэдгийг дахин сануулав.

НЭГ ШУГАМ ДЭЭР ОГТЛОЛЦОХ УУ?

Хэдийгээр Оюутолгой төсөл нь Монгол Улсын эдийн засгийн хамгийн том гадаадын хөрөнгө оруулалтад тооцогддог ч зарчмын шаардлагыг хатуухан тавихаас аргагүй байгаа аж. Магадгүй өнгөрсөн жилүүдэд улсын төсөв, экспорт, валютын урсгалд шийдвэрлэх нөлөө үзүүлж стратегийн ач холбогдолтой байсан хэдий ч бизнесийн зарчмыг алдагдуулж болохгүй юм. Иймээс төслийн эдийн засгийн өгөөж, санхүүгийн нөхцөлийг Монгол Улсад ашигтай байдлаар өөрчлөх асуудал нь зөвхөн нэг компанийн хэлэлцээ бус, улс орны эдийн засгийн бодлогын томоохон асуудал болж байгааг эдийн засагч, судлаачид сануулсаар байна.

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон уулзалтын үеэр “Оюутолгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Ийнхүү хоёр тал “шат ахисан” хэлэлцээ хийж эхлүүлбэл Монголын тал байгалийн баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэх учиртай. Нэгэнт талууд нэг шугаман дээр огтлолцохоо илэрхийлсэн бол эцсийн дүндээ ард түмэн байгалийн баялгийн өгөөжөө хүртэх гарц нь болох юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20