НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
П.Цэнгүүн: Инфляцыг зогсооё гэвэл хөнгөлөлттэй зээлийг зогсоо!
АНАЛИЗ

П.Цэнгүүн: Инфляцыг зогсооё гэвэл хөнгөлөлттэй зээлийг зогсоо!

2026 оны 7-р сарын 22
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нийгэм мөнгөний хомсдолтой тулгарч мөнгөгүй болоод эдийн засаг уналтад ордог, хямрал нүүрэлдэг гэх буруу номлол, суртал ухуулга олон жил манайд ноёрхож ирсэн. Мөнгө бол зөвхөн бараа солилцооны хэрэгсэл бөгөөд түүний үнэ цэнэ нь бараа худалдан авах чадварт оршино.

Засгийн газрын өөрийнх нь гаргасан статистик мэдээгээр энэ оны эхний хагас жилд инфляц 12%-иар өссөн байна. Бодит амьдрал дээр үүнээс илүү байх нь гарцаагүй. Ойролцоогоор 20-30% байх магадлалтай. Төр цор ганцаараа инфляцыг үүсгэдэг институцын хувьд хэрэглээний сагсны төрөл тоо хэмжээг өөрөө зохиож инфляцыг зориуд бага гаргах нь түүний түгээмэл болсон заль мэх нь. Учир нь, инфляц бол хуульчлагдаагүй татвар юм. Энэхүү татвар өндөр байх нь төрд ашигтай, түмэн олонд хохиролтой. Тиймээс бодит амьдрал дээр өндөр инфляц, үнийн өсөлт нь улс орны ядуурлын түвшний цар хүрээг тэлдэг хорт үзэгдэл юм.

Инфляц нь ямагт мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөөс үүсдэг. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь Төв банкны үйл ажиллагаанаас шууд хамаардаг. Энэ оны эхний 6 сарын байдлаар М2 мөнгөний нийлүүлэлт 27%-иар өсч, 54 их наяд төгрөгт хүрсэн. Төв банк зээлийн тэлэлтээр мөнгөний тоо хэмжээг өсгөдөг. Мөн хугацаанд нийт зээл 18%-иар өсч, 50 их наяд болжээ. Харин зээлийн тэлэлтийг Төв банк зах зээлийн бус зохиомол бага хүүтэй зээлээр явуулдаг. Нийт зээлийн 35 гаруй хувь нь хөнгөлөлттэй зээл байна. Үүний дотор ипотекийн зээл 25% буюу 12 их наяд төгрөг байна.

“Хөнгөлөлттэй” гэх гоё нэртэй төрөөс хүчээр тогтоосон бага хүүтэй зээл бүх юмны хор уршиг, эдийн засгийн уналтын суурь шалтгааны цөм нь болдог учиртай. Мэдээж үүнийг эдийн засгийн мэдлэг нимгэн бүх зүүний үзэлтэй төр болон түүний хамсаатнууд (бизнесүүд, хэвлэл мэдээлэл, их сургуулиуд, сэхээтнүүд) хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь, тэдний ашиг энэхүү зээлэнд оршдог. Төв банкны бодлогын хүүгээс бага тогтоосон ипотек, ЖДҮ, үнэ тогтворжуулах хөтөлбөр, шинэ хоршоо, хүнсний хувьсгал, цагаан хувьсгал гэх бүх зээл хөнгөлөлттэй зээлд орно. Эдгээр зээлийн хүү нь 6-8% бөгөөд жирийн арилжааны зээлийн хүүгээс 10-12% бага байдаг.

Зүүний үзэлтнүүд хөнгөлөлттэй зээл нь ажлын байр бий болгоно, төсөвт татвар төлнө, бүтээн байгуулалт бий болж улс орон хөгжинө гэх нь зарим талаас нүдэнд ил харагдах аргументүүдээр тайлбарлах ч үл харагдах илүү хор хөнөөл, бодит баримтын талаар сонсохыг хүсдэггүй. Тиймээс яагаад, ямар учраас энэ зээл хор хөнөөлтэй, улс орныг сүйрэлд хүргэдэг талаар товч тайлбар хүргэе.

  1. Хөнгөлөлттэй зээл нь татвар төлөгч нэг хэсгээс нь авч нөгөө цөөн хэсэгт нь давуу эрх (privilege) олгож шударга бус байдал үүсгэдэг. Жилд Монгол банк, Засгийн газар хоёр хүүгийн зөрүү 1-1,3 их наядыг (хүүхдийн мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгө) Монгол банк шинээр мөнгө хэвлэж эсхүл Засгийн газар улсын төсөвт тусгаж хаадаг. Монголбанкны (алдагдал 7 их наяд) болон төсвийн алдагдлын гол хэсэг энэ зээлээс бүрддэг.

  1. Зээлийн хүүг хүчээр бууруулах нь хувь хүмүүс болон бизнес эрхлэгчдэд өмнө нь ашиггүй тооцоолол бүхий төсөл хөрөнгө оруулалтууд нь ашигтай болон хувирч олноор зээл авахаар хоорондоо уралдаж зээлийн эрэлтийг нэмэгдүүлдэг. Зээлийн тэлэлт (credit expansion) явагдаж урт хугацаанд ашиг өгөх үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт руу ихээр мөнгө урсаж үхмэл хөрөнгө (malinvestment) олшрох байдал үүсгэдэг. Чухам үүнээс бизнесийн мөчлөг явагдаж эдийн засаг зогсонги байдалд уналтанд ордог.

  1. Хөнгөлөлттэй зээл, зээлийн тэлэлт хоёр мөнгөний нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлснээр бараа, үйлчилгээний үнэ, инфляц өсдөг. Инфляц нь шинээр нийлүүлсэн мөнгөнд эхний ээлжинд хүрсэн хэсэгт асар их хэмжээний ашиг өгдөг (Засгийн газар, арилжааны банкууд, ББСБ, концесс тендерийн компаниуд, барилга үл хөдлөхийн салбар, хөнгөлөлттэй зээл авагсад). Жишээ нь, банкууд болон банк бусуудын өнгөрсөн жилийн татварын дараах цэвэр ашиг 2,6 их наяд төгрөгт хүрсэн. Энэхүү мөнгөнд сүүлд хүрсэн тогтмол орлого, цалин хөлс бүхий хүмүүс, хуримтлал хадгалж хураасан хүмүүс хамгийн ихээр алдаж хохирдог (ажилчид, тэтгэврийнхэн, бүх төрлийн халамж хүртэгсэд). Тиймээс инфляц ямагт ядуурлын эх сурвалж нь байдаг. Үүнийг Кантилоны эффект гэнэ.

  2. Хөнгөлөлттэй зээлээр тогтоосон зээлийн хүү нь үнийн системийг гажуудуулдаг. Үнэ гэдэг бол тухайн барааны үнэ цэнийг илэрхийлж буй хүмүүсийн оюун ухаанд оршдог субьектив шинжтэй. Үнэ нь хүн бүрийн мэдлэгээс нь хамаарч тэдэнд дохио, сэдэл өгдөг мэдээлэл харилцааны систем юм. Төр үнэ, зээлийн хүү тогтоосноор энэхүү мэдээллийн системд гажуудал үүсгэж хувь хүмүүс, бизнес эрхлэгчдэд алдаатай шийдвэр гаргахад хүргэж нөөцийг иррационал-оновчгүй байршуулах хуваарилахад (resource allocation) хүргэдэг. Чухам нөөцийг алдаатай буруу байршуулж хуваарилах нь эдийн засгийн уналт, хямралын үндсэн суурь шалтгаан болдог.

Инфляцыг бууруулах, барааны үнийг буулгах хамгийн түгээмэл арга хэрэгсэл нь Төв банк бодлогын хүүг өсгөх, зээлийн тэлэлтийг зогсоож улмаар мөнгөний (QT-Quantitative Tightening) хатуу бодлого явуулах байдаг. Бараа, үйлчилгээний үнийг бууруулах хамгийн оновчтой нь дефляци. Харамсалтай нь бүх Төв банк болон түүний хамсаатнууд үүнээс айдаг, үзэн яддаг (Дефляцийн ач тусын талаар дараагийн нийтлэлд бичнэ). Бүтээн байгуулалт, эдийн засгийн өсөлт буурна, бизнесүүд дампуурна, ажилгүйдэл өснө гэх зүүний төрийн суртал ухаалга явагддаг. Нүүрс, зэс, алтны орлого нь эдийн засгийн өсөлтийг (Голланд өвчинтэй өсөлт) хангаж буй ч цөөхөн хэдэн давуу эрхтэй улс төр, бизнесийнхэнд ач тусаа өгөхөөс жирийн иргэдэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд ач холбогдол маш бага нөлөөлдөг өсөлт.

Үнэндээ хөнгөлөлттэй зээл гэх хуурамч хүүтэй инфляц, үнийн өсөлтийн эсрэг Монгол банк бодлогын хүүг өсгөж тэмцээд ямар ч үр дүн гарахгүй. Учир нь, инфляцаар дондолтод орж мухардалд орчихсон сууж байгаа. Донтолтоос гарах ганц л арга зам бий: Бүх төрлийн хөнгөлөлттэй зээлийг зогсоож төрөөс зээлийн хүүнд оролцдог явдлыг хориглож улмаар зээлийн хүүг чөлөөлөх нь эдийн засгийн эрүүл үндсэн суурийг бүрдүүлнэ. – Чөлөөлье!

“Алтан тариа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.ЦЭНГҮҮН

2026 оны 7-р сарын 22

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20