НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Рио Тинтотой хийж буй хэлэлцээр амжилттай байгааг Г.Дамдинням сайд хэллээ
АНАЛИЗ

Рио Тинтотой хийж буй хэлэлцээр амжилттай байгааг Г.Дамдинням сайд хэллээ

2026 оны 4-р сарын 13
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслөөс хүртэх Монголын өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг эхлүүлсэн. Оюутолгой бол Монголд орж ирсэн гуравдагч хөршийн хамгийн том хөрөнгө оруулалт. Эсэргүүцэл, зөвшилцөл, тэмцлийн дундуур туучсаар Монгол Улсын Засгийн газар 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. 17 жилийн өмнө байгуулсан энэхүү гэрээ хэрэгжих шатандаа олон асуудлыг дагуулсаар өнөөг хүрлээ. Ялангуяа төслийн санхүүжилтын загвар нь Монголд ашиггүй байж Оюутолгой ордын 34%-ийг эзэмшигч Монголын талын ногдол ашиг хүртэх хугацааг улам бүр хойшилсоор байгаа.

Өнгөрсөн 2025 онд УИХ-ын түвшинд зохиогдсон Оюутолгой ордын өгөөжийн талаах нийтийн сонсголын үеэр монголчуудын өмнө сонсч байгаагүй хатуу тоонууд дурдагдаж, энэ төслийг Монголд ашигтай байлгах нийгмийн шаардлага үүссэн. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар ордын 66%-ийн эзэмшигч Рио Тинтотой хэлэлцээрийг эхлүүлээд байгаа билээ.

Өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатар энэхүү хэлэлцээрт баримтлах Монголын талын байр суурийг хэд хэдэн удаа хатуу илэрхийлж байсан.  Тэрбээр “Монгол Улс 2009 оны байр суурин дээрээ одоо ч баттай зогсож байгаа. Үндсэн хуулийн 6-р зүйлийн 2 дахь заалт, УИХ-аас 2025 оны арванхоёрдугаар сард Оюутолгойн асуудлаар баталсан 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд тавьсан шаардлагаасаа буцахгүй” хэмээн хэлж байсан.

Г.Занданшатарын орыг авсан Н.Учралын Засгийн газар хэлэлцээрийг тууштай үргэлжлүүлж, өмнөх Засгийн газрын байр суурин дээр байгаа мэдэгдсэн. Хэлэлцээрийг ахалж буй АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямыг улируулан үлдээсэн нь ч энэхүү хэлэлцээрийг тасалдуулахгүй үргэлжлүүлэн, үр дүнд хүргэх нь Монголын эрх ашиг гэдгийг бодолцсон байх магадлалтай.

Рио Тинтотой хийж буй хэлэлцээр Монголын талын хүсэл, шаардлагын дагуу явагдаж, шийдэгдэх магадлал тун ойрхойн байгаа хэмээн Г.Дамдинням сайд өнгөрсөн амралтын өдөр МҮОНТВ-д өгсөн ярилцлагадаа хэллээ.

Өнгөрсөн 1-р сард Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюутолгой” ХХК болон “Рио Тинто” группийн удирдлагуудад захидал илгээж, тодорхой нөхцөлүүдээр шаардлага хүргүүлсэн. “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдөр илгээсэн захидалдаа Оюутолгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа нотолсон.

Харин 3-р сард “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй албаны хүмүүс Монголд Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзан өөрсдийн талын саналуудыг танилцуулсан ч Рио Тинтогийн санал Монголын талын эрх ашгийг бүрэн хангаж чадахгүй байгаа тул хүлээн авах боломжгүй гэдгийг Г.Занданшатар шууд хэлсэн.

Монголын талын санал маш тодорхой байгаа. Тухайлбал,

-“Оюутолгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх,

-Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах,

-Менежментийн төлбөрийг бууруулах, улмаар 2030 оноос “Оюутолгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах,

-Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах,

-“Онтрэ” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх зэрэг юм.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20