2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14


Роллс-Ройс холдингс компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа (AGM) зохион байгуулж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Туфан Эргинбилгич (Tufan Erginbilgic) хувьцаа эзэмшигчдэд хандаж хэлэх үгэндээ компанийн стратегийн өөрчлөлт, үйл ажиллагааны үр ашиг болон санхүүгийн тогтвортой байдлын талаар онцолжээ.
Туфан Эргинбилгич "Бид компанийнхаа дотоод бүтцийн өөрчлөлт болон өөрсдийн нөөц бололцоонд тулгуурласан 'self-help' санаачилгуудын үр дүнд энэ оныг маш эрч хүчтэйгээр эхлүүлж байна. Бид бизнесээ өргөжүүлэхийн хэрээр ашигтай ажиллагаа, мөнгөн урсгал болон өсөлтийн чадавхыг үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр байна. Группийн хэмжээнд үйл ажиллагааны гүйцэтгэл өндөр түвшинд байж, энэ нь манай үйлчлүүлэгчдэд шууд үр өгөөжөө өгч байна.
Өнөөдөр Роллс-Ройс компани өндөр үр ашигтай гурван үндсэн чиглэлээр төрөлжсөн бизнес багцтай, бэлэн мөнгөний цэвэр үлдэгдэлтэй баланстай, мөн нийт зардлын нийт ашигт үзүүлэх харьцаагаар салбартаа тэргүүлэгч үзүүлэлттэй болсон байна. Энэ бүхэн нь биднийг гадаад орчны аливаа өөрчлөлтөд илүү уян хатан, шуурхай хариу үйлдэл үзүүлэх чадвартай, илүү тэсвэртэй Роллс-Ройс-ыг бүтээхэд тусалж байна" гэжээ.
Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн нь салбарын хэмжээнд тодорхойгүй байдлыг үүсгэсэн хэвээр байна. Роллс-Ройс компани ажилчид, үйлчлүүлэгчид болон нийлүүлэгчдээ дэмжих чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Компанийн удирдлага одоогийн байдлаар үүсээд буй санхүүгийн саатлыг бүрэн арилгаж, нөхөх боломжтой гэж үзэж байгаа юм. Бид цаашид үүсэж болох шууд болон шууд бус нөлөөллийг анхааралтай ажиглаж, тэдгээрийг саармагжуулах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх болно.
Стратегийн өөрчлөлтүүд амжилттай хэрэгжиж байгаа нь бидэнд ирээдүйн төлөвөө өөдрөгөөр харах итгэл өгч байна. Иймд бид 2026 онд 4.0-4.2 тэрбум фунт стерлингийн үндсэн үйл ажиллагааны ашиг, 3.6-3.8 тэрбум фунт стерлингийн чөлөөт мөнгөн урсгалтай ажиллах төлөвөө дахин баталгаажуулж байна. Манай дунд хугацааны зорилтууд болон шинэ бизнесийн салбаруудын өсөлт маш өндөр хүлээлттэй байна.
Оны эхний гурван сарын байдлаар манай бүх гурван салбар нэгж хүчтэй өсөлтийг үзүүллээ. Роллс-Ройс нь төрөлжсөн бөгөөд гадаад цохилтод тэсвэртэй багцтай. Өргөн биетэй (widebody) агаарын хөлгийн эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байгаа бөгөөд манай хөдөлгүүрээр тоноглогдсон нисэх онгоцны флот зах зээлийн дунджаас хурдан томорч байна. Түүнчлэн, бизнесийн нисэх хүчин (business aviation), Батлан хамгаалах (Defence), болон Эрчим хүчний системүүд (Power Systems) нь тогтвортой өсөлттэй, ирээдүйн төлөв нь маш ирээдүйтэй байгаа салбарууд юм.
Ингээд тус компанийн гүйцэтгэх захирал ололт амжилт, ирээдүйн төлөвлөгөөгөө хувьцаа зэмшигчдэдээ хуваалцжээ.
Иргэний нисэхийн салбар оны эхний улиралд том оврын хөдөлгүүр болон бизнесийн нисэхийн засвар үйлчилгээний (aftermarket) эрэлтээр тэжээгдэж, хүчтэй үр дүн үзүүллээ. Бизнесийн нисэхийн нислэгийн цаг төлөвлөснөөс давсан байна.
Том оврын хөдөлгүүрийн нислэгийн цаг 5%-иар өсөж, 2019 оны түвшний 115%-д хүрлээ. 2026 оны бүтэн жилийн төлөвөөр энэхүү үзүүлэлт 115%-120% байна гэж таамаглаж байна. Ойрхи Дорнодын агаарын тээврийн компаниудын нислэгийн цаг мэдэгдэхүйц сэргэсэн. Ялангуяа Trent XWB хөдөлгүүрүүдийн нислэгийн цаг мөргөлдөөний өмнөх түвшинд бүрэн эргэн ирсэн байна.
Atlas Worldwide компаниас 20 нэгж A350F ачааны онгоцонд зориулсан 40 ширхэг Trent XWB-97 хөдөлгүүрийн захиалга авсан. Мөн Delta Air Lines компаниас Trent XWB-84 EP болон Trent 7000 хөдөлгүүрүүдийн томоохон захиалгуудад дарагджээ.
Trent 1000 XE хөдөлгүүрийн шинэчилсэн хувилбар зах зээлд өрсөлдөх чадвартай болохоо баталж, Boeing 787 онгоцны шинэ захиалгуудыг авч эхэлсэн. Хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг (time on wing) уртасгах хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна. Нисэх онгоц техникийн шалтгаанаар газарт саатах (AOG) тохиолдол 4 дүгээр сарын эцэс гэхэд нэг оронтой тоонд шилжсэн нь салбарын хэмжээнд хамгийн шилдэг үзүүлэлт юм. Бид оны хоёрдугаар хагаст энэ үзүүлэлтийг тэг болгохоор зорьж байна.
Батлан хамгаалах салбарт биет нийлүүлэлт (OE deliveries) өмнөх оны мөн үеэс 20%-иар өссөн байна. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний MQ-25 автономит түлш цэнэглэгч агаарын хөлөг манай AE 3007 хөдөлгүүртэйгээр анхны нислэгээ 4 дүгээр сард амжилттай үйлдсэн.
EUROJET консорциумын тэргүүлэх түншийн хувьд бид Турк улсын шинэ Eurofighter Typhoon флотод зориулж EJ200 хөдөлгүүр нийлүүлэх захиалга авлаа. Мөн Австралийн Тэнгисийн цэргийн фрегат хөлөг онгоцнуудад MT30 хийн турбин нийлүүлэхээр сонгогдсон байна. АНУ-ын Армийн MV-75 Cheyenne II болон Агаарын цэргийн хүчний B-52 онгоцны хөдөлгүүр шинэчлэх (F-130 хөдөлгүүр) төслүүд хуваарийн дагуу амжилттай үргэлжилж байна.
Эрчим хүчний салбарын өсөлтийг дата төвүүд болон төрийн байгууллагуудын захиалга голлон тодорхойлж байна. Гуравдугаар сарын 31-ний байдлаар нийт захиалгын үлдэгдэл 7.3 тэрбум фунт стерлингт хүрсэн байна. Герман болон бусад орны зэвсэгт хүчинд зориулсан Boxer хуягт тээвэрлэгч, Puma явган цэргийн байлдааны машинд mtu Series 199 болон mtu PowerPacks хөдөлгүүрүүдийг нийлүүлэх томоохон гэрээг баталгаажууллаа. Шотланд улсад батерей хуримтлуурын томоохон байгууламж барих гэрээг байгуулсан.
Цөмийн эрчим хүчний салбарт Роллс-Ройс томоохон амжилт гаргаж байна. Уэльсийн Англи болон Чех улсын Темелин талбайд жижиг модуль реактор (SMR) нийлүүлэх гэрээг эцэслэн байгууллаа. Эдгээр төслүүд нь энэ оноос эхлэн орлого, ашиг авчирч эхлэх бөгөөд Роллс-Ройс нь Европт SMR нийлүүлэх олон гэрээтэй цорын ганц компани болж, дэлхийн зах зээлд тэргүүлэгч болох замаа заслаа.
Компанийн баланс маш тогтвортой байгааг зэрэглэл тогтоогч Moody’s болон Fitch агентлагууд үнэлж, зээлжих зэрэглэлийг маань A3 болон A- болгон ахиуллаа. 2 дугаар сард 750 сая еврогийн бондыг өөрийн чөлөөт мөнгөн урсгалаар эргүүлэн төлсөн.
Мөн компани хувьцаа эзэмшигчдэдээ өгөөж барих зорилгоор 7 тэрбум фунт стерлингийн хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг эхлүүлсэн. Үүнээс 2026 онд хэрэгжүүлэх 2.5 тэрбум фунт стерлингийн транчаас одоогийн байдлаар 750 сая гаруй фунт стерлингийн худалдан авалтыг хийжээ. Гэх мэтчилэн гүйцэтгэх захирал Туфан Эргинбилгич өөдрөг хүлээлттэй байгаагаа нуусангүй.
Роллс-Ройс Холдингс ХК нь дотоод бүтцийн өөрчлөлтөө амжилттай хийж, үйл ажиллагааны бүх чиглэлд ашигт ажиллагаагаа нэмэгдүүлж чаджээ. Салбар бүрийн өсөлт, шинэ технологийн дэвшил болон санхүүгийн сахилга бат нь компанийг ирээдүйн сорилтуудад бэлэн, хүчирхэг байгууллага болгон хувиргаж байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14