НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ромын Пап лам Лео удахгүй мэс засалд орно
АНАЛИЗ

Ромын Пап лам Лео удахгүй мэс засалд орно

11 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Пап лам XIV Леод уушгины голомтот өөрчлөлт гэх онош илэрч, мэс засалд орохоор болсноо зарлажээ. Энэ нь маш эрт илэрсэн болохыг тэмдэглэв. Уг мэс засал ойрын өдрүүдэд Ром хотын Жемелли эмнэлэгт болно.

Vatican News (2026-10-11)

Пап лам XIV Лео ням гаригт Сахиусан тэнгэрийн залбиралд оролцохоор цугласан сүсэгтнүүдэд хандан, эмч нар уушгинд нь өөрчлөлт орсныг илрүүлсэн бөгөөд хэд хоногийн дараа хагалгаанд орох гэж байгаа гэжээ.

Тиймээс мэс засал хийлгэхийг зөвлөсөн тул эмч нарын зөвлөгөөг дагаж, ойрын өдрүүдэд хагалгаанд орохоор төлөвлөсөн гэдгээ Пап лам хэлжээ.

Ламтан сэтгэлийн дэмжлэг үзүүлж байгаад сүсэгтнүүдэд талархал илэрхийлж, өөрийгөө тэдний залбиралд даатгав.

Тэрбээр “Сүсэгтэн олон найз нар аа, саяхан надад хийсэн эмнэлгийн үзлэгийн үеэр эмч нар миний уушгинд голомтод өөрчлөлт байгааг илрүүллээ. Энэ нь эрт шатандаа илэрсэн өөрчлөлт. Тиймээс эмчилгээ авах нь хялбар болохыг ч хэлсэн. Эмч нар мэс засал хийх нь зүйтэй гэж үзэж байна. Тэдний зөвлөгөөг дагаж, мэс заслын хагалгаанд орохоор шийдлээ. Хагалгаа аль хэдийнэ товлогдсон байгаа. Та бүхний сэтгэлийн дэмжлэг үзүүлж байгаад талархаж, өөрийгөө та бүхний залбиралд даатгаж байна.”

Сэтгүүлчдийн асуултад Ариун ширээт ламын Хэвлэл мэдээллийн албаны дарга Маттео Бруни хариулахдаа "Уг хагалгаа энэ долоо хоногийн эхний өдрүүдэд товлогдсон. Мөн хагалгааны дараах нөхөн сэргээх хугацаа нь ойролцоогоор нэг долоо хоног байх болно" гэжээ.

Уг мэс ажилбар нь Ром хотын Агостино Жемеллийн нэрэмжит поликлиник эмнэлэгт явагдах юм байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Тэрслүү үг: Ховд аймагт улсын төсвөөс татаас өгөхийг больё!

Тэрслүү үг: Ховд аймагт улсын төсвөөс татаас өгөхийг больё!