НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ
АНАЛИЗ

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Шатахуун түгээх станцын урт дараалал, “Бензин дууссан” бичиг хадсан самбар ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээний гол сэдэв болж байна.

Бямба гаригийн өглөө Ерөнхий сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар Сонгинохайрхан дүүрэгт барьж буй нефтийн агуулах, савны бүтээн байгуулалттай очиж танилцсан юм. Аагим зуны халуун өдрүүд гадаа үргэлжилж, харин эдийн засаг хэдийнэ хүйтэрч эхэлсэн нь дайны сүүдэр Монголд хэдийнэ импортлогдсоны үр дагавар.

Орос-Украины дайн хэдэн мянган бээрийн цаана болж буй ч сүүдэр нь Монголын эдийн засагт сөрөг эффект үзүүлэх нь цаг хугацааны асуудал байв. Далайд гарцгүй, хоёр том хөрштэй Монгол Улс шатахууны хувьд ОХУ-аас, “Роснефть”-ээс бүрэн хараат гэж хэлж болно. Тиймээс Москвагийн хямрал Монголыг тойрсонгүй.

Гэвч Монгол Улс дайнд урьдчилан бэлтгэх цаг хугацаа, хөрөнгө мөнгө хангалттай байсан. Дайн эхлээд 4 жил гаруй болж байхад Монгол Улс өнөөг хүртэл шатахуун нөөцлөх сав суулгаа бэлдсэнгүй. “Сайхан хоолны нэр хэлээд л улстөрчид савхдаад байжээ”. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед дайны хямрал Монголыг юу, юугүй дайрчихсангүй. Ормузын хоолой ч “онгорхой” байлаа. Ерөнхий сайдаар ажиллах 4.4 жилийн хугацаандаа Л.Оюун-Эрдэнэ хамгийн мөнгөтэй, хамгийн бяртай, хамгийн том эрх мэдэлтэй гүйцэтгэх засаглалын тэргүүн байв. Тэрбээр нийтдээ ₮125 их наяд төсөв үрсэн ч нэг ширхэг агуулах барьчихаагүйн алдаатай бодлогын уршгийг өнөөдөр улсаараа амсаж байна.

Харин энэ удаад салбарын яам, Монголбанк болон арилжааны банкууд хамтран шатахууны нөөцийн агуулах барих, өргөтгөх төслүүдэд зориулж жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн бодлого хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөнгөлөлттэй зээлийн 9 хувийн хүүг Засгийн газар хүүгийн татаас хэлбэрээр дааж, бизнесийнхэнд ирэх санхүүгийн дарамтыг багасгахаар шийдвэрлэсэн байна. Үндсэндээ, Засгийн газрын дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 18 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж эхэлсэн.

Эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл болгон “Сан Петролиум” ХХК, “Шунхлай” ХХК-ийн газрын тосны агуулахын барилга угсралтын ажлын явцтай Ерөнхий сайд бямба гаригт танилцсан нь тэр байлаа.

"Сан Петролиум" компани 2019 оноос хойш өөрийн хөрөнгөөр 16.000 м³ шатахууны нөөцийн сав барьж байсан ч санхүүгийн хүндрэлээс болоод гацаанд орчихоод байжээ. Харин Засгийн газрын энэ хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар барилгын ажил нь эрс эрчимжиж, энэ сарын 20-нд Улсын комисс хүлээж авахад бэлэн болсон байна. Ашиглалтад орсноор ганцхан энэ агуулах гэхэд л нийслэлийн АИ-92 шатахууны 13 хоногийн хэрэгцээг дангаараа хангах нөөцийг бүрдүүлэх юм.

Тэгвэл  “Шунхлай” компани Сонгинохайрхан дүүрэгт Монголын хамгийн том буюу 100 мянган шоо метр багтаамжтай бензин, шатахууны агуулах барьж байна. Энэхүү төслийн хүрээнд тус бүр нь 14 мянган шоо метрийн багтаамжтай, 14.5 метр өндөр 7 том ган сав барих юм. Нөөцийн сав барихаар Засгийн газрын дэмжлэгтэй 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдаж банкнаас ₮151 тэрбумын санхүүжилт авчээ. Барилгын ажил одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй яваа бөгөөд 2027 оны төгсгөлд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэв.

Сүлжээ агуулахууд бүрэн ашиглалтад орчихвол манай улс шатахууны нөөцөө хоёр сар буюу 60 хоног хүртэлх хугацаанд тогтвортой барих технологийн баазтай болох аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Манай Засгийн газрын үед хууль батлагдсантай холбогдуулан 100 хоногийн дотор хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг төсөв дээр авч 20 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Үүний үр дүнд “Сан Петролиум” ХХК-ийн нөөцийн агуулах ашиглалтад орох гэж байгаа нь татаасын бодит үр дүн. Төр 100 хувь хөрөнгө оруулах албагүй, харин хүүгийн татаасыг нь шийдээд өгчихвөл хувийн хэвшил ажлаа гүйцэтгээд дуусгаж чаддагийн тод жишээ энэ болж байна” гэв.

“Арилжааны банкны бизнес зээлийн хүү 17-18 хувьтай байгаа энэ үед импортоос хамааралтай компаниудад хөрөнгө оруулалт хийх нь хэтэрхий эрсдэлтэй, ачаалалтай байсан. Иймээс төр 9 хувийн хүүг өөрийн төсвөөс хариуцаж байгаа бөгөөд ирэх оны төсөвт энэ чиглэлийн агуулах барих аж ахуйн нэгжүүдэд зориулж 60 тэрбум төгрөгийн хүүгийн татаас төсөвлөсөн” гэж Сангийн сайд З.Мэндсайхан ярьж байна.

Алтанширээгийн асуултын тэмдэг: 1.7 тэрбум ам.доллар ба 2028 он

Импортын хамаарлыг бууруулах агуулахын сүлжээнээс гадна манай улсын гол том хүлээлт бол Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр.

БНЭУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр $1.7 тэрбум орчимын зээлийн санхүүжилтээр 2017 оноос эхэлсэн тус мега төсөл ковидын улмаас санхүүжилт нь хоёр жил гаруй тасарсан гэнэ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын мэдээлснээр 2021 оноос барилгын ажил эрчимжсэн ч санхүүжилт болон техникийн шалтгаанаас болон саатал гарсаар байгааг нуугаагүй юм.

Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа ч нэг том асуултын тэмдэг үлджээ. Тэр нь $1.7 тэрбумын энэхүү зээлийн эргэн төлөлтийг ямар эх үүсвэрээр, хэрхэн төлөх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Шинэ агуулахууд ашиглалтад орж, богино хугацааны тасалдал, хомстлоос хамгаалах “дэмжлэг” болж чадах ч цаашдаа Монгол Улс нэг улсаас хэт хараат байх уу гэх асуултын гарцыг олох шаардлагатай болж байна.

 Э.ЖАГАР

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20