НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
С.Ганбаатарын ХОРИН НҮҮР!
АНАЛИЗ|Улс төр

С.Ганбаатарын ХОРИН НҮҮР!

2025 оны 12-р сарын 10
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нэг нүүртэй хүнийг ёс суртахуунтай хүн гэдэг. Ёс суртахуунтай хүн бусдын нүднээс далд зөв амьдардаг. Зөв амьдарна гэдэг худлаа ярьж, хулгай ярьдаггүй хүнийг хэлнэ. Харин хоёр нүүртэй хүн гэж олны өмнө нэг өөр, олноос далд бүр өөр амьдардаг хүмүүсийг хэлдэг.

Нэг л өдөр Ерөнхийлөгч болох мөрөөдөлтэйгөөр өөрийгөө бэлтгэсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд хоёр биш 20 нүүртэй нэгэн. Хорин нүүрнээс нь болж Монголын эдийн засаг 20 жил хорлогдож яваа. Эдийн засагт учруулсан хор, хохирлоороо Х.Баттулгаас дутахгүй.

Түүнд үнэн гэж үгүй. Хэлсэн үг, гишгэсэн мөр болгон нь хуурамч. Ямар сайндаа л хулгайгаа нуухын тулд УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон ч бүрэн эрхийн хугацаанд нь хуулийн байгууллага шалгах ёсгүй гэсэн хуулийн төсөл хүртэл санаачилах билээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатарт АТГ-аас гурван хэрэгт эрүү үүсгэж, яллагдагчаар татсан. Тиймээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УЕП хэзээ мөдгүй оруулж ирэх вий гэсэндээ элдвийн хууль санаачилж, хуулийн ард хууль бус үйлдэл, авлига, хулгайгаа нуух гэсэн арга заль сүвэгчилж яваа. Уг нь С.Ганбаатар шиг “шударга” хүн бол хуулиас зугатах биш гутлаа тослоод зангиагаа зүүгээд очих байсан. Харин тэр “шударга ёс”-оор халхавчилж, шударга бусаар баяжиж, хөлжсөн баримтууд нь ч бий.

Тэрбээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоёр компанитай гэж бичсэн ч эхнэрийнхээ нэр дээр 20 гаруй компани болон ТББ-тай. Түүгээрээ дамжуулан төсвөөс, төрийн өмчит компаниудыг “сааж” амьдардаг нь илчлэгдсэн. Жишээлбэл, С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нь

  1. “Андискауред” ХХК

  2. “Адвант трейд” ХХК

  3. “Гурван анаг” ХХК

  4. “Дархан ургах наран зүг”

  5. “Ворлд плас файв”ХХК

  6. “Монгол малын бэлчээрийн менежмент” ХХК

  7. “Боорчи баатар” ХХК зэрэг компаниудын 20-95 хувийг нь эзэмшдэг аж.

Мөн эхнэр Б.Тунгалагийн нэр дээр нь

  • “Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага”

  • “Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо”

  • “Боловсролын стандарт үнэлгээний төв”

  • “Индаго бодлогын судлалын хүрээлэн”

  • “Улс төр манлайллын хүрээлэн”

  • “Монголын бэлчээрийн хөгжлийн үндэсний нийгэмлэг”

  • “Монголын улс төрчдийн үндэсний хүрээлэн”

  • “Монголын Угсаатны цэрэг дайчдын эд хэрэглэл судлалын үндэсний нийгэмлэг”

  • “Монголын бэлчээрийн хөгжил технологийн үндэсний хүрээлэн” зэрэг 10 орчим төрийн бус байгууллага бүртгэлтэй байна.

Мөн С.Ганбаатар нь МҮЭХ-ны газрыг хууль бусаар бусдад шилжүүлж их хэмжээний авлига авсан факт хэвлэлээр цацагдсан. Тэр ч бүү хэл 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа Өмнөд Солонгосын иргэдээс 50 сая вонн авч байгаа бичлэг нь хүртэл цацагдаж байв. 

С.Ганбаатар наанаа “ядуу” нэгэн гэх ч цаанаа асар баян болохыг эхнэрийнх нь нэр дээрх хөрөнгөнөөс харж болно.

Жирийн иргэн өнчин ишиг хулгайлбал шоронд ордог. Атал С.Ганбаатар нар нь хулгай хийгээд хуулийн ард нуугдсаар явах нь түүний ярьдаг шударга ёс гэлтэй. Адгийн шаруудын хоргодох байр нь “шударга ёс” болж хувирсан. “Шударга ёс” нэрээр шударга бусаар хөлжиж буй С.Ганбаатарт 20 нүүр ч багадах байх.

Б.АРТУР

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20