НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Шинэ хоршоо”: Малчдыг авлигадсан МАН-ын заль
АНАЛИЗ

“Шинэ хоршоо”: Малчдыг авлигадсан МАН-ын заль

2026 оны 1-р сарын 28
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улс 2026 онд Засгийн газрын өрөнд 3.9 их наяд төгрөг төлнө.

Үүний 2.6 их наяд нь үндсэн зээлийн өр бол 1.3 их наяд нь хүүгийн зардал юм. Улсын төсвийн 10%-тай тэнцэх хэмжээний мөнгө зээл, хүүнд төлж байхад төрийн аливаа төсөл хөтөлбөр нь төсөвт бодит орлого бий болгож чадах эсэхээр хэмжигдэх ёстой.

Гэтэл төсвийн дарамт болсон төслүүдийг нэмсээр байгаагийн бодит жишээ бол “Шинэ хоршоо хөдөлгөөн”. Энэ бол УИХ-ын 2024 оны сонгуулиар малчдын саналыг худалдаж авсан шинэ халамжийн том хийгээд төгс хувилбар байлаа.

Монгол Улсын 190 мянга гаруй малчин өрхийн 100 мянга нь энэ хөдөлгөөнд нэгдэх нэрийдлээр зээл авсан байдаг. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын гардан хэрэгжүүлсэн энэ төслийн үр дүнд жил бүр татвар төлөгчдийн мөнгө зуун тэрбумаараа зээлийн хүүгийн татааст зарцуулагддаг болсон. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий зээлийн хүүгийн татаасанд 2025 онд 143 тэрбум, 2026 онд 108 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Ингээд ХХААХҮ-ийн сайдын төсвийн багцын 70 орчим хувь буюу 395.3 тэрбум төгрөгийг зөвхөн татаас, урамшууллын зардалд зарцуулдаг болоод байгаа.

Тоон үзүүлэлтээр 4800 байсан хоршоо 20 мянга давсан. 2024-2025 онд нийт 26749 хоршооны гишүүн малчинд 841.9 тэрбум төгрөгийн зээл олгосон гэхээр амжилттай төсөл мэт харагдана. Харамсалтай нь, 841 тэрбум төгрөгийн зээлийн 70 гаруй хувь нь “үржлийн мал” авахад зарцуулагдсан гэдгийг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн хурал дээр онцолсон. Тэгэхээр “Шинэ хоршоо” бол Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн зорилтоос хазайсан, хойш татсан төсөл. Малын тоо толгой нэмэгдэх тусам бэлчээрийн даац хэтэрнэ, уур амьсгалын эрсдэлийг нэмэгдүүлнэ. Яг үнэндээ их наядад дөхсөн зээлээр малчдын орлого нэмэгдсэн үү гэдэг тодорхой бус. Нарийвчилсан үнэлгээ огт хийгдээгүй.

Уг нь, эдийн засагт экспортыг дэмжих, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх “Цагаан алт” шиг макро бодлого ус агаар шиг хэрэгтэй. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эдийн засгийн энэ бодлогоо “Шинэ хоршоо” гэх нийгмийн халамжийн хөтөлбөртэй хольж хутгаснаар төсвийн мөнгөөр арилжааны банкны зээлийн хүү төлж эхэлсэн.

Засгийн газрын 2024 оны тогтоолоор 2024-2029 онд 5 их наяд төгрөгийн зээлийг “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний хүрээнд олгож, хүүгийн 6-12 хувийг төр буюу үнэндээ татвар төлөгч бид хариуцахаар болсон. Зээл нэмэгдэхийн хэрээр хүүгийн ачаалал ч өснө. 1 их наяд дөхсөн зээлд 100 гаруй тэрбумын зээлийн хүүгийн татаас өгч байхад 5 их наядад хүрчихвэл тав дахин өсөх нь ойлгомжтой. Нөгөө талаар төсвөөс арилжааны банкуудад хүүгийн татаас олгох тусам зээлийн хүү буурах магадлалыг улам хумисаар байгаа юм.

“Шинэ хоршоо”-ны 5 их наяд бол Тавантолгойн хоёр станц барих хөрөнгө юм.

Харамсалтай нь, энэ мөнгө бодит үйлдвэрлэл болох магадлал тун бага. Дараагийн сонгууль хүртэл малчдын саналыг торгоон барих богино зайн улс төрийн зардлыг татвар төлөгчдийн нуруун дээр үүрүүлсэн. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий ард өнгөрсөн жилээс “Чинээлэг малчин” гэх тодотгол нэмсэн. Үнэндээ, малчдыг чинээлэг болгох хөшүүрэг нь зээл биш, харин дэлхийн зах зээлд гаргах чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гинжин хэлхээнд оруулж, эдийн засгийн чадавхтай болгох.

Өнөөдрийн байдлаар “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөн бол төсвийн үр дүнтэй төсөл биш гэдгийг хэн бүхэн харж байна. Төсөвт орох орлого нь тодорхойгүй,  экспорт, боловсруулах үйлдвэртэй холбогдсон хэлхээ байхгүй, хяналт сул. Зээлийн хүүгийн татаас нь өрийн дарамттай төсөвт ачаа болсон төдий. Засгийн газар хол явья гэвэл зөвхөн татаасаар тэжээгдсэн, өрийн дарамт зузаатгасан “Шинэ хоршоо хөдөлгөөн” мэт төслөө ахин харах хэрэгтэй байна. Бодит үйлдвэрлэл, экспорт руу шилжихгүй бол нийгмийн халамжаас болж эдийн засаг дампуурч дууслаа.

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20