НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Шинэ сэргэлт”-ийн сүүдэр
АНАЛИЗ

“Шинэ сэргэлт”-ийн сүүдэр

2026 оны 4-р сарын 9
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Албан ёсны статистикаар дундаж цалинг 2.8 сая төгрөгт хүрсэн гэж зарлаж байгаа ч бодит амьдрал дээр иргэдийн худалдан авах чадвар сүүлийн таван жилд мэдэгдэхүйц буурчээ. Тоо хөөсөн статистик мэдээ иргэдийн ходоодыг цатгаж, амьдралыг дээшлүүлэхгүй гэдгийг бид мэдэрч байна. Энэ бол дэлхийн эдийн засгийн хямралын сүүдэр гэхээс урьдаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын төсвийн сахилга батгүй, хөөсөрсөн амлалтаар дүүрэн бодлогын бодит үр дагавар.

Тэрбээр алдагдсан боломжийн талаар хамгийн их ярьсан. Гэтэл өөрийнх нь засаг барьсан 5 жил Монгол Улсын алдагдсан боломж болчихлоо. Уул уурхайн асар их орлогыг эдийн засгийн дархлаа болгож чадалгүй, “Голланд өвчин”-ийг бодитоор нутагшуулж, иргэдийг бараа бүтээгдэхүүний хөөрөгдсөн үнэтэй л үлдээв.

Хэрвээ 2025 онд Засгийн газар солигдож, төсвийн зарлагыг танаж, сахилга батыг сахиж, экспортыг эрчимжүүлэх арга хэмжээ аваагүй бол өнөөдөр дэлхийн хямралтай бид ямар нөхцөлтэй тулах байсан нь тааварлашгүй. Тэгэхээр иргэд сөхрөхөөсөө өмнө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн тарыг таньсан.

ТЭЛСЭН ТӨСӨВ БА ТЭНЭСЭН ЗАРЛАГА

Монгол Улсын төсвийн орлого өнгөрсөн 5 жилийн хугацаанд 14.3 их наядаас 33.5 их наядад хүрч огцом өссөн. Гэвч энэ мөнгийг Монгол Улс эдийн засгийн дархлааг тогтоох бодит бүтээн байгуулалтад бус богино хугацааны “гал унтраах” төдий халамж, пиарт бялуурсан төсөл хөтөлбөрт зарцуулсан. 2021-2025 оны төсвийн зарлага 120 их наяд төгрөгт хүрсэн нь 120 ширхэг ДЦС-5 барих хэмжээний өндөр дүн. Энэ мөнгөө эрчим хүчний бие даасан байдлаа хангахад, сэргээгдэх эрчим хүчний технологи нутагшуулахад, боловсруулах үйлдвэрлэлд чиглүүлсэн бол Монгол Улс тоггүй, дулаангүй, уул уурхайгаас хамааралтай, эмзэг эдийн засагтай  гэх эрсдэл хүндрэлээс гарах байв.

ШИНЭ СЭРГЭЛТ БА ШИНЭ АВЛИГА

Шинэ сэргэлтийн бодлого, 14 мега төсөл гэх мэт хөөсөрсөн дүнтэй олон сайхан нэртэй бүтээн байгуулалтаас бодитоор амилсан нь цөөн. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил дууссан ч “Нүүрсний хулгай, авлигын асуудал дагуулсан. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрөө “захиалагч” болон “гүйцэтгэгч”-ийн авлигын гинжин хэлхээ байсныг, байгааг хүлээн зөвшөөрсөн. Эндээс төсвийн мөнгөөр хэнийг тэжээсэн бэ гэдэг нь бодитоор харагдаад байна.

Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”, “Шинэ хоршоо хөдөлгөөн” гэх мэт тоо хөөсөн хөтөлбөрүүдэд эдийн засагчид шүүмжлэлтэй хандсаар байсан. Гэтэл “амаргүй” гэдэг үгээр халхавчлаад асар их хэмжээний мөнгө угаах санаагаа гүйцэлдүүлсэн.  Үр дүн нь  “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр олгосон зээл нь малчдад өрийн дарамт, иргэдэд махны үнийн хөөрөгдөл болж буугаад байна.

Үнэ буулгана гээд импортын гурилын татварыг тэглэсэн гэнэтийн бодлогогүй шийдвэрээс нь үүдэж, тариаланчид ургацгүй, үргүй болов. Үндсэндээ төсвийн үр ашиггүй тэлэлт нь хувийн хэвшлийн орон зайг хэрхэн шахсаныг татварын өрөнд дансаа хаалгасан 12100, нийгмийн даатгалын өрөнд унасан 3800 аж ахуйн нэгжийн тоо гэрчилнэ.

ҮНИЙН ӨСӨЛТ БА “ХӨӨСӨН” ЦАЛИН

Статистик шүүвэл 2021 онд 50 мянган төгрөгөөр авдаг байсан хүнсний бүтээгдэхүүнийг 2025 оны эцэс гэхэд 95 мянгаар авдаг болжээ. Бидний хүнсний сагсан дахь өргөн хэрэглээний  бүтээгдэхүүн 100% өссөн гэсэн үг.

Бараа, бүтээгдэхүүн          2021 он /₮/                2025 он  /₮/               Өсөлт

Гурил /кг /                              1600                           3200                           100%

Төмс (1кг)                              940                            2700                           187%

Сүү (1л)                                 2800                          4700                           68%

Үхрийн мах (цул)                12500                         25500                         104%

Цалингийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэлд шингээд иргэдийн амьдралын чанар бодит утгаараа уруудсан гэхэд хилсдэхгүй. Төсвийн хөөс хагартал иргэд дундуур ходоодтой явахаас өөр сонголт үлдсэнгүй.

 

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20