НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана

2026 оны 4-р сарын 23
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ШШГЕГ-ын газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банкны төлбөр барагдуулах газрын ажилтан албан хаагчидтай уулзан, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор газар дээр нь очиж ажиллалаа.

Анх 80 хүний багтаамжтай баригдсан барилгад 320 гаруй албан хаагч ажилладаг. Алба хаагчдын ажлын ачаалал их, ажиллах орчин нөхцөл, стандарт зөрчигдсөн, нэг өрөөнд 5-8 хүн, зарим тохиолдолд нэг компьютерыг зургаан хүн ашигладаг зэрэг хүнд нөхцөлд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид ажиллаж байна.

Иймд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан асуудлыг богино хугацаанд, нөхцөл боломждоо тааруулан сайжруулах үүднээс НШШГГ-ын хэлтсүүдийг нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллах зохицуулалтыг хийх үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Ингэснээр замын ачаалал буурч, төрийн үйлчилгээ иргэдэд хүрч ажиллах боломж бүрдэх юм.

Мөн төр, хувийн нууцаас бусад мэдээллийг хуулийн хүрээнд цахимд шилжүүлж, ил тод нээлттэй болгох ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа. Ингэснээр шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусах хүртэлх бүх процессыг шилэн болж, хувь хүний нууцаас бусад мэдээлэл, хавтас хэрэг цахимжиж, архивлагдан, нэгдсэн системд холбогдох боломж бүрдэнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ШШГГ-ын удирдлагуудад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хүний эрхийг дээдлэх, хэн нэгэн эрх мэдлээ урвуулан ашиглахаас сэргийлж зөвхөн хуулийн хүрээнд ажиллах, алба хаагчдын харилцаа ёс зүйн зөрчилд онцгой анхаарч, иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүйгээр төрийн үйлчилгээ үзүүлэхийг анхаарууллаа.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадсан фестиваль бол “Kharkhorum”. 300 метр үргэлжлэх нүсэр дэлгэц, дэлхийн шилдэг DJ-үүд, алдарт дуучин Ронан Кийтинг, хөгжмийн дуугаралт, салют шоугаар үзэгч сонсогчдын сэтгэл зүрхийг татаж, гайхшируулж чадсан “Kharkhorum” фестиваль  электрон хөгжим, визуал артаар бусдаас ялгардаг.

Oct 23, 2026

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо