НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Сибирийн хүч-2”-оор нийлүүлэх хийн үнийг хятадууд $50 хэмээн тулгажээ
АНАЛИЗ

“Сибирийн хүч-2”-оор нийлүүлэх хийн үнийг хятадууд $50 хэмээн тулгажээ

2026 оны 7-р сарын 16
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Хятадуудын Оросоос “Сибирийн хүч-2” хоолойгоор дамжуулах авах байгалийн хийн үнийн талаарх анхны мэдээллийг The Wall Street Journal (WSJ) өглөө.

WSJ-ийн уржигдар мэдээлснээр “Сибирийн хүч-2” хоолойгоор авах хийн үнэ нь Оросын дотоодын зах зээлийн үнэтэй ижил байх нөхцөлд л наймаа явагдана гэсэн байр суурийг Бээжин илэрхийлсэн гэжээ.

Монголын нутгаар дайруулан тавихаар төлөвлөгдсөн “Сибирийн хүч-2” хоолойн төсөл яригдаж эхлээд 10 гаруй жилийн нүүр үзэж байгаа ч гол худалдан авагч Хятадын зүгээс за ч гэхгүй, үгүй ч гэхгүй өнөөг хүрсэн билээ.

Орос, Хятад хоёр төслийг урагшлуулахгүй байгаа гол шалтгаан нь худалдан авах үнээ тохиролцож чадахгүй байгаа гэсэн мэдээллүүд гарч байсан ч хятадууд чухам ямар үнийг тулгаж байгаа тухай тодорхой тоо ил болж байгаагүй юм.

Оросын дотоодын зах зээлийн үнэ гэдэг нь 1000 куб.м нь $50 гэсэн үг юм. Оросын дотоодын үнэ гэдэг нь өөрийн өртгийн үнэ биш. Байгалийн хийн экспортын орлогоос төрийн татаасаар нөхдөг, өөрийн өртгөөс доогуур үнэ юм. Хятадууд энэ нөхцөлөө өнгөрсөн 5-р сард Путиныг Бээжинд айлчлахын өмнөхөн Хятадад айлчилсан “Газпром”-ын удирдлагуудад илэрхийлсэн, хэрвээ энэ нөхцөл хангагдахгүй бол “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж тулгасан хэмээн WSJ бичжээ. Хятадуудын тулгаж буй үнэ нь Москва энэ төслөө бүрэн өөрөө санхүүжүүлнэ гэсэн үг юм.

Төслийг хэрэгжүүлэхээр хоёр тал өнгөрсөн 2025 онд санамж бичиг зурсан ч энэхүү алхам нь төсөл хэрэгжинэ гэсэн баталгаа болохгүй хэмээжээ. Путины 5-р сарын айлчлалаар төслийг идэвхжүүлнэ гэж албан уулзалтаар тохирсон ч тодорхой хугацааг дурдаагүй.

Кремлийн хувьд энэхүү шинэ маршрут нь амин чухал хэрэгцээтэй төслийн нэг болоод байгаа.

“Сибирийн хүч-2” төсөл нь Оросоос Хятад хүртэл 6700 км үргэлжлэх урттай хийн хоолойн тавих төсөл бөгөөд үүний 2700 гаруй км нь Оросын нутагт, 1000 гаруй нь Монголын нутгаар тавигдах ТЭЗҮ-тэй. Жилдээ 50 тэрбум куб.м хий дамжуулах хүчин чадалтай байх юм.

2019 онд ашиглалтад орсон “Сибирийн хүч-1” хоолойгоор Хятад байгалийн хий Оросоос авч байгаа. Жилдээ 30 тэрбум куб.м хий нийлүүлэх хүчин чадалтай энэ хоолой өнгөрсөн 2025 оноос төслийн хүчин чадалдаа хүрсэн. “Сибирийн хүч-1” хоолойгоор Хятадад нийлүүлж буй хийн үнэ олон нийтэд төдийлөн ил болоогүй ч Оросын “Газпром”, Хятадын төрийн өмчийн CNPC компанийн хооронд хийгдсэн 30 жилийн гэрээний үнэ олон улсын зах зээлийн үнэд дөхсөн буюу 1000 куб.м нь $250 орчим гэж шинжээчид бичдэг.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20