НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Сөргөлдөөнөөс санамж бичиг хүртэл!
АНАЛИЗ

Сөргөлдөөнөөс санамж бичиг хүртэл!

2026 оны 6-р сарын 21
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

АНУ болон Иран улсын хоорондын харилцаа олон жилийн турш олон улсын геополитикийн хамгийн тогтворгүй, эрсдэлтэй цэгийн нэг байсаар ирсэн. Ялангуяа сүүлийн саруудад Ойрхи Дорнодод үүссэн зэвсэгт мөргөлдөөн, Хормузын хоолойн бүслэлт болон Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаас үүдэн хоёр улс шууд цэргийн мөргөлдөөний хэмжээнд хүрээд байв. Тэгвэл энэхүү хурцадмал байдлыг намжаах зорилготой АНУ-Иран талууд яриа хэлцлийн шатанд асуудал өрнүүлж байна.

Хоёр улсын хэлэлцээрийн үйл явц нь маш ээдрээтэй, хэд хэдэн эргэлтийн цэгийг дамжин өрнөлөө. Дипломат шугам 2025 оны хавраас эхлэн Оман улсын зуучлалаар анхлан идэвхжсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн шинэ хэлэлцээр байгуулах санал бүхий албан бичгийг Ираны Дээд удирдагч Али Хаменеид илгээснээр эхэлсэн юм. Тухайн үед талууд тусдаа өрөөнд сууж, зуучлагчдаар дамжуулан санал солилцож байв.

Гэвч 2025 оны дундуур АНУ болон Израилийн зүгээс Ираны цөмийн байгууламжуудад цэргийн цохилт өгснөөр хэлэлцээ зогсч, бүс нутагт бодит дайны нөхцөл байдал үүссэн.

Энэхүү хямралыг гэтлэхийн тулд 2026 оны эхээр Пакистан болон Катар улсуудын идэвхтэй зуучлалаар яриа хэлцэл дахин сэргэв. Улмаар Женевийн уулзалтууд болон Исламабадын яриа хэлцлийн үр дүнд талууд урагшилж, 2026 оны 6-р сарын 17-ны өдөр АНУ болон Ираны талууд албан ёсоор Харилцан ойлголцлын санамж бичигт (MOU) гарын үсэг зурлаа. Санамж бичгийн дагуу талууд бүх фронтод, түүний дотор Ливан дахь байлдааны ажиллагааг зогсоож, Хормузын хоолойг яаралтай нээхээр тохиролцсон байна. Энэхүү баримт бичиг нь үндсэн асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх 60 хоногийн эрчимтэй техникийн хэлэлцээг эхлүүлэх суурь болж өгчээ.

"Асуудал бүрэн шийдэгдсэн үү?" гэсэн асуултад "Үгүй, зөвхөн галыг түр унтрааж, урт хугацааны хэлэлцээрийн цонхыг нээсэн" гэж хариулах нь олон улсын ажиглагчдын гол дүгнэлт юм. Гарын үсэг зурсан санамж бичиг нь эцсийн энхийн гэрээ биш бөгөөд дараах стратегийн зөрчил, сорилтууд шийдлээ хүлээж байна.

Иран улс тус хоолойг нээхээ мэдэгдсэн ч өөрийн бүрэн эрхт байдлыг батлахын тулд дамжин өнгөрч буй хөлөг онгоцуудаас үйлчилгээний хураамж, эсвэл татвар авахыг эрмэлзэж байна. Үүнийг АНУ болон олон улсын хамтын нийгэмлэг "олон улсын усан замын чөлөөтэй зорчих эрхийг зөрчсөн үйлдэл" гэж үзэж, эрс эсэргүүцэж байгаа юм. Санамж бичигт Ираныг 60%-ийн баяжуулсан ураны нөөцөө бууруулах, Олон улсын атомын энергийн агентлагийн (IAEA) хяналтыг тогтоохыг шаардаж буй. Гэвч ураныг баяжуулах үйл ажиллагааг хэдэн жилээр зогсоох вэ гэдэг дээр талууд зөрүүтэй байна. АНУ 20 жилийн хугацаа шаардаж байгаа бол Иран 10-аас дээш жил хүлээх боломжгүй гэж үзэж байна. Энэхүү тохиролцооны хамгийн эмзэг цэг нь Израиль болон Ливаны Хезболлах бүлгийн хоорондох мөргөлдөөн юм. Хэдийгээр АНУ болон Иран гал зогсоохоор тохирсон ч Израиль улс Ливаны өмнөд хэсэгт цохилт өгсөөр байгаа нь Швейцарьт төлөвлөгдсөн АНУ-ын Дэд ерөнхийлөгч ЖД Вэнс тэргүүтэй дараагийн шатны техникийн уулзалтууд хойшлоход хүргэсэн байна.

АНУ болон Ираны яриа хэлцэл одоогоор "дайны нөхцөл байдлыг намжааж, дипломат ширээний ард суух" хэмжээний анхан шатны амжилтанд хүрээд байна. Санамж бичиг байгуулагдсан нь дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах, түүхий тосны урсгалыг сэргээхэд түүхэн ач холбогдолтой алхам болсон. Гэвч цөмийн зэвсэг, эдийн засгийн хоригийг бүрэн цуцлах механизм, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг суурь детал уулзалтууд ирэх 60 хоногийн техникийн хэлэлцээгээр шийдэгдэх тул асуудал эцэслэн шийдэгдэх үү, эсвэл дахин зэвсэгт мөргөлдөөнд шилжих үү гэдэг нь талуудын дипломат уян хатан байдлаас шууд хамаарна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20