НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Сүү хөтөлбөр”: “АПУ ДЭЙРИ” үйлдвэр үнээний сүүг европ стандартаар боловсруулж, Д аминдэмээр баяжуулсан “Сайн Д” брэндээ нийлүүлж байна
МЭДЭЭ

“Сүү хөтөлбөр”: “АПУ ДЭЙРИ” үйлдвэр үнээний сүүг европ стандартаар боловсруулж, Д аминдэмээр баяжуулсан “Сайн Д” брэндээ нийлүүлж байна

2026 оны 2-р сарын 9
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Монгол Улсын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгааг 2023 онд хийсэн. Судалгаагаар 12-18 насны хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 2019 оноос 18.2 пунктээр буурсан үзүүлэлт гарчээ. Судалгаанд оролцсон 6-18 насны хүүхдүүдийн 14.1 хувь нь долоо хоногт сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй гэсэн бол 35 хувь нь 1-2 удаа гэж хариулсан байна. Мөн 89 хувь нь Д аминдэмийн дутагдалтай гэжээ.

Тэгвэл 6-12 насны хүүхдүүдийн 74 хувь нь шүд цоорох өвчтэй байгааг эрт илрүүлгийн дүнгээр мэдээлсэн. Магадгүй бид зорьсноороо 2008 оноос “Хүүхэд бүрт нэг аяга сүү” хөтөлбөрөө хэрэгжүүлсэн бол өнөөдөр судалгааны дүн ингэж таагүй гарахгүй байлаа. Монгол бол хүүхдийнхээ сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дотоодоосоо хангах хамгийн боломжтой улс гэдгийг олон улсын судалгаанд дурддаг. Уг нь, сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалт жил бүр 30 орчим хувиар өсч байгаа ч ДЭМБ-ын судалгаагаар монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ доогуур гарчээ. Ялангуяа нийт хүн амынх нь талаас илүү хувь нь нийслэлд төвлөрч, 30 хувь нь ядуурлын шугамаас доор амьдарч байхад өдөр тутмын хэрэглээнд сүү, сүүн бүтээгдэхүүн тэр бүр байж чаддаггүй.

Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрт сүүнээс авах аминдэмийг нь хангах зорилгоор “Сүү” хөтөлбөрийг 2024 оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Үндэсний үйлдвэрлэгчид энэ хөтөлбөрийг дэмжин, монгол үнээний цэвэр сүүг өндөр түвшинд ариутган савлаж, зарим нь Д витаминаар баяжуулан нийлүүлж байна. Мөн сүүнд мэдрэг хүмүүст зориулж, лактозгүй бүтээгдэхүүн ч үйлдвэрлэж эхэлжээ.

Тухайлбал, “АПУ Дэйри” компани 300 км-ын радиусаас өвөлдөө 700, зундаа 1800 фермерээс жилд 22 сая литр сүү татан авч, итали, германы тоног төхөөрөмжтэй Европ стандартын үйлдвэрт боловсруулан зах зээлд нийлүүлдэг.

Тус компани сүүнд эмзэг харшилтай хүмүүст зориулж, “лактозгүй” бүтээгдэхүүн анхлан үйлдвэрлэж, худалдаанд гаргасан юм. Өнөөдрийн байдлаар 12 брэндийн 70 гаруй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт өглөө бүр хүргэж байна.

Тослог багатай, Д амин дэмжээр баяжуулсан “Сайн Д” брэндээ шведийн тетра пак савлагаатайгаар 2022 оноос ерөнхий боловсролын зарим сургуульд өгч эхэлсэн байна. Жилд 30 сая ширхэгийг үйлдвэрлэх боломжтой аж. Тетра пак савлагааны хувьд гадны нөлөөллөөс бүрэн хамгаалагдсан учраас хүүхдэд шууд хэрэглэхэд тохиромжтой. Хамгийн гол нь фермерээс ирсэн үнээний цэвэр сүүг европ стандартад нийцүүлэн боловсруулснаар үндэсний үйлдвэрлэгчид маань дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байгааг илтгэнэ.

“Сүү хөтөлбөр”-т зориулж, зах зээлийн үнээс 40 хувиар бага үнээр ЕБС-д нийлүүлэх аж. Мөн удахгүй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх процессыг хэрэглэгчдэд таниулах “шоу руум” нээхэд бэлэн болжээ. Хүүхдүүд эндээс сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шат дамжлагатай танилцаж, бүтээгдэхүүний талаар ойлголт авах боломж бүрдэнэ.

Эцэг эхчүүдийн зүгээс “Сүү хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдүүдэд цэвэр үнээний сүү өгч чадах эсэхэд эргэлзэж байгаа бол сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 1-12 дугаар ангийн хүүхдүүддээ өдөр бүр үнээний цэвэр сүү уулгах боломжтой гэв.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оноос малчид, фермерүүдийн үйлдвэрт тушааж байгаа сүүнд өвлийн 5 сард нь литр тутамд нь 500 төгрөгийн урамшуулал олгож эхэлсэн бол 2023 оноос 1000 болж нэмэгдсэн. Энэ нь малчдыг мэргэжлийн фермер болох өвлийн улиралд сүүнийхээ гарцыг нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг болжээ. Тухайлбал, 2025 онд үйлдвэрүүдийн татан авсан сүүний хэмжээ 60 сая гаруй литр болсон байна.

Дэлхийн олон оронд дунд сургуулийн хүүхдүүддээ бодлогоор сүү өгч, эрүүл дадлыг буй болгосон туршлага бий. Ялангуяа БНХАУ 2000 оноос “Сургуулийн сүү” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхэд бүрт сүү уух дадлыг хэвшүүлснээр хүүхдүүдийн өсөлт, ясны хөгжилд өөрчлөлт гарсныг дэлхий нийтээр онцолж байгаа.  Хүүхдүүд дэлгүүрээс сүү худалдаж авдаг болсон. Хөтөлбөрийн үр дүнд БНХАУ-ын тамирчид АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн багт орсон, шүд нь цагаан, эрүүл болсон зэрэг олон эерэг үр дүн гарсан байдаг.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 10 жилийн ойн хүрээнд өнөөдөр (2026.08.24) 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “ШИЖИР-1 ХБҮЦ” /Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/-ны анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE-Hall танхимд цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Aug 24, 2026

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20