НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
₮2 тэрбумын босгыг давуулж зээл авсан 11 компанийн асуудлыг шийдтэл зээлийг түр зогсоожээ
ФАКТЧЕК

₮2 тэрбумын босгыг давуулж зээл авсан 11 компанийн асуудлыг шийдтэл зээлийг түр зогсоожээ

2026 оны 6-р сарын 1
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

1990 оноос өмнөх Монголын эдийн засаг бүхэлдээ татаасынх байсан. Татаас гэдэг нь өөрөө өөрийгөө аваад явчих бядгүйгээс хэн нэгнээс мөнгөн тусламж авна гэсэн үг. Нийгэм солигдсоноос хойш Монголын эдийн засаг бүхэлдээ бүтцийн шинэчлэлтэд орж, татаасаар амьдарч байсан бүхий л үйлдвэр, аж ахуйн газрууд амиа авч явах тэнхэлгүй болсныг их хувьчлалын хөтөлбөрөөр хувьд шилжүүлсэн. Ингэж хувьд шилжүүлэх нь процессийн явцад мөнгөтэй, мэдээлэлтэй хэсэг нь үгсэх замаар хувьдаа авсан нь тусдаа сэдэв.

Амьдрахын эрхэнд гахай үүрэн ганзагад гарсан иргэд, хувьчлалаар хөрөнгөтэй болсон хэсэг нийлж Монголын хувийн хэвшлийг үүсгэсэн. Улсад нь илүүчлэх мөнгө байхгүйгээс улсын татаас гэдэг ойлголт бүрэн халагдсан мэт байснаа улс мөнгөжөөд ирэхийн хэрээр татаас нь “хөнгөлөлттэй зээл”, “сан” гэх зүсээ хувилгасан хэлбэрээр эргэн бий болж, төсвөөс шимэгчлэх үзэгдэл улам бүр төгөлдөршиж, увайгүй байдал руу орж байна.

ХАА-г хөгжүүлэх, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх буюу ЖДҮ гээд хэдэн үеэрээ хөнгөлөлттэй зээлээр амьдарч байгаа ч сэргэдэггүй, хөгждөггүй салбарууд байна. Хөнгөлөлттэй зээл, сан гэдэг гоё нэрийн ард та бидний төлсөн татварыг хэсэг хүмүүсийг хөгжүүлэх гэж өгч байгаа хэлбэр шүү дээ. МАН-ын тараасан ЖДҮ-гийн 60 тэрбумаас хойших хорлонтой зээлийн нэг бол 2024 оны сонгуулийн өмнө Монголбанкны баталгаагаар тараагдсан “Шинэ хоршоо”-ны 5 их наядын зээл юм. 2029 он хүртэл хэрэгжих энэхүү хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2024 оны сонгуулийн санал хураалтаас 1-2 сарын өмнө 500 тэрбумыг нь МАН тараасан. Энэ хөтөлбөрөөр зээл авсан малчид 6%-ийн зээлээ төлж, үлдсэн 12%-ийг төсвөөс төлж байгаа.

Ард иргэдээ бодсон сайхан шийдвэр мэт сонсогдож байгаа ч хөнгөлөлт гэдэг үгний ард зээлийн хүү буюу мөнгөний бодит үнийн зөрүүг улсын төсвөөс төлнө гэдэг үгийг хөнгөлөлттэй зээл тараагч улстөрчид, шийдвэр гаргагчид санаатайгаар “мартаж”, 6%, эсвэл 8% гэсэн хөнгөлүүлж байгаа зээлийг хувьд нь л ач холбогдол өгч пиарддаг.

Ээлжит татаас, энэ удаад аялал жуулчлал

Хөнгөлөлттэй зээл өгөөд хөгжсөн салбар үгүйг дээр дурдсан. Гэсэн ч хөнгөлөлттэй зээлийн ищтүүх нэмэгдсээр. Хамгийн сүүлийнх нь аялал жуулчлалын салбар болж байна.

Өнгөрсөн 2025 оны 5-р сарын 22-нд Засгийн газар ээлжит хөнгөлөлттэй зээлийг зарласан. “Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх” зорилгоор “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” 255-р тогтоолыг баталсан. Уг тогтоолоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд арилжааны банкнуудын эх үүсвэрт тулгуурлан 6%-ийн хүүтэй, 6 жил хүртэлх хугацаатай нийт дээ 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. “Шинэ хоршоо”-гийн нэгэн адил аялал жуулчлалын бизнес эрхлэгч авсан зээлээ 6%-иар төлөх бөгөөд мөнгөнийх нь бодит үнэ болох үлдсэн зээлийн хүү 12%-ийг нь төсвөөс төлнө гэсэн үг. Энэ удаагийн хөнгөлөлттэй зээл аялал жуулчлалын салбарт анх удаа олгогдож байгаа биш. 2023-2024 онд нийт ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгосон.

Олгогдох зээлийн хэмжээ, шалгуур үзүүлэлт, бүсчлэл, зориулалт буюу эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлэх замаар нарийвчлан тогтоох эрхийг тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгажээ.

Аялал жуулчлалын дэд бүтэц гэдгийг зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, жуулчны бааз, авто зам дагуух түр буудаллах цэг, зам дагуух үйлчилгээний цогцолбор барьж байгуулах, тэрчлэн тээврийн хэрэгсэл болон агаарын тээврийн хэрэгслийн төрлүүдэд хөнгөлөлтэй зээлийг олгох бөгөөд нэг зээлийн дээд хэмжээ нь ₮2 тэрбум хүртэл байхаар шийдвэрлэсэн.

Гэвч зээл олгох явц эхлэхэд зээлийн дээд хязгаарыг зөрчсөн, шалгаруулалт ил тод бус, орон нутгийн бизэс эрхлэгчдийг орхигдуулсан, зорилтот бизнес эрхлэгчдэд хүрэхгүй байна гэсэн асуудал дагууллаа. Гомдлын дагуу зээл олгох явцыг Монголбанк түдгэлзүүлээд байгаа юм. Нийтдээ ₮2 их наядын зээлийн хүсэлт хүлээж авчээ.

Өнгөрсөн 5-р сарын мэдээгээр 28 компанид 71.94 тэрбум төгрөгийн зээл олгохоор Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хяналтын гэрээ хийжээ. Зээл авах эрх үүссэн компанийн жагсаалтыг харахад ₮2 тэрбумын босгыг давсан нь ч байна, босгодоо хүрээгүй нь ч байна.

Босгодоо багтсан компаниуд:

  1. Атаршим трейд” ХХК: ₮950 сая

  2. “Галт халуун рашаан” ХХК: ₮675 сая

  3. “ДНДХ” ХХК: ₮555 сая

  4. “Дуут” ХХК: ₮1.5 тэрбум

  5. “Жамоторабэрү” ХХК: ₮1 тэрбум

  6. “Хан тэгри травел” ХХК: ₮2 тэрбум

  7. “Хасабэ-Интернэшнл” ХХК: ₮1 тэрбум

  8. “Эрдэнэтмолор-Эрдэнэ” ХХК: ₮1 тэрбум

  9. “Блак голд антрацит”: ₮1 тэрбум

  10. “Грийн гэйте трэйвел” ХХК: ₮2 тэрбум

  11. “Гялалзахын хөндий” ХХК: ₮500 сая

  12. “Халиунтолгой” ХХК: ₮500 сая

  13. “Хөвсгөл трэйвэл” ХХК: ₮500 сая

  14. “Баянхайрхан трэйд” ХХК: ₮650 сая

  15. “Борхойн бүрд” ХХК: ₮800 сая

  16. “Дэлгэрэх бүрд” ХХК: ₮960 сая

  17. “Силк Роуд Интернейшэл” ХХК: ₮500 сая

Босго давсан компаниуд:

  1. “Премиум болор” ХХК: ₮2.35 тэрбум

  2. “Тэргүүн чансаа” ХХК: ₮4 тэрбум

  3. “УБЗБ” ХХК: ₮6 тэрбум

  4. “Блью спот номадс” ХХК: ₮5 тэрбум

  5. “Монгол технологи инвестмент” ХХК: ₮7 тэрбум

  6. “Өү Эн И март” ХХК: ₮3.5 тэрбум

  7. “Сод хан травел” ХХК: ₮7 тэрбум

  8. “Ханбүргэд хаан хоёр” ХХК: ₮3.5 тэрбум

  9. “Испанихарш” ХХК: ₮7 тэрбум

  10. “Эйч Ти Эл гейтвэй” ХХК: ₮7 тэрбум

  11. “Эйч Ти Эл шанд тур” ХХК: ₮3.5 тэрбум

Энэ жагсаалтаас харахад 11 компани ₮2 тэрбумаас дээш зээл авахаар болсонд аялал жуулчлалын салбарынхан гомдол гаргаж, дахин хянах хүсэлтийг ССАЖЯ-д гаргаад байна. Эдгээр компанийн улсын бүртгэлийн ил мэдээллийг харвал дэд бүтцэд зориулалттай зээл учраас өөр чиглэлийн, тухайлбал, барилгын ганц хоёр компани хэдэн сарын өмнө үйл ажиллагааны чиглэлдээ “аялал жуулчлал”-ыг нэмж зээл хүссэн байна.

Үүнээс гадна олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэлээр зээлийг том компаниудын хамаарал бүхий этгээдүүд авсан тухай мэдээлэл хэд хэд гарчээ. Тухайлбал,

  • ₮7 тэрбумыг авсан “Монгол технологи инвестмент” ХХК-ийг нээлттэй мэдээллээр Дамирангийн Баянзул эзэмшдэг боловч цаад эзэн нь “Таванбогд”-ын Ц.Баатарсайханы төрсөн дүү “Од групп”-ын захирал Ц.Отгонбаатар,

  • ₮5 тэрбумын зээл авсан “Блью спот номадс” нь “Home Plaza”-гийн эзэн М.Энх-Амгалангийн угшилтай. “Блью спот номадс” нь тансаг зэрэглэлийн “Blue Spot Resort”-ийг эзэмшдэг бөгөөд ресортын өрөө, хаус, гэр нь ₮999.000-аас эхэлдэг,

  • ХААН банкны захирлын дүүгийн компани ₮7 тэрбумыг авсан гэсэн мэдээллийг “шилэн Цогоо” цацсан.

Нэг сая жуулчин хүлээх авах том зорилготой аялал жуулчлалын салбар ийнхүү жуулчдын сезон эхэлж байхад жигдрээгүй, бужигнасан байдалтай байна. Аялал жуулчлалын салбарт дэд бүтэц чухал гэдэгтэй хэн ч маргахгүй, гэхдээ бас хатуу дэд бүтцээс гадна үйлчилгээ, хандлага гээд зөөлөн дэд бүтэцгүй байгааг олон жил шүүмжилсээр ирсэн. Нэг ирсэн жуулчин дахин Монголд ирдэггүй нь зөөлөн дэд бүтцийг бүтээж чадаагүйтэй холбоотой.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

"Оюутолгой"-н 34 хувь, татвар, зээл, түүнийг тойрсон асуудлууд нь Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой сэдэв билээ.

Jul 2, 2026

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20