НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Таавчигтай Мадуро ба “Шөнө дундын алх” операц
МЭДЭЭ

Таавчигтай Мадуро ба “Шөнө дундын алх” операц

2026 оны 1-р сарын 4
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Унтлагын өрөөнөөсөө ердөө 47 секундэд Америкийн цэргүүдэд баривчлагдсан Николас Мадуро АНУ-д таавчигтайгаа газардлаа.

Таван цаг үргэлжилсэн “Шөнө дундын алх” цэргийн ажиллагаа “гайхалтай” болж өнгөрснийг Трамп мэдэгдлээ.

“Шөнө дундын алх” операц

АНУ-ын Зэвсэгт хүчний дээд командлагч Дэн Кейний хэлснээр ажиллагаанд хэдэн сар бэлдсэн. Бэлтгэл ажлын хүрээнд Мадурогийн үйл хөдлөл бүрийг тагнах, тагнуулын мэдээг цуглуулж боловсруулах, ажиллагаанд цэргийнхнийг бэлдэх зэрэг ажил багтсан. Ажиллагааны бэлтгэл 12-р сарын эхээр дуусч, цохилт хийхэд тохиромжтой цаг агаартай өдрийг хүлээсэн. 1-р сарын 3-4-нд шилжих шөнө тохиромжтой цаг агаарын нөхцөл бүрдсэн.

“Шөнө дундын алх” операц хэрхэн өрнөв?

  • 3-ны өдрийн 22.46 цагт Ерөнхийлөгч Трамп ажиллагааг эхлүүлэх тушаал өгсөн.

  • АНУ-ын цэргийн 20 баазаас нийтдээ 150 онгоц болон дрон хөөрсөн. Дараа нь Карибын тэнгист байсан онгоц тээвэрлэгч хөлөг онгоцноос баривчилгааны бүлэг хөөрсөн. Энэ багт АНУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгч багтсан бөгөөд Мадурог баривчлах үед түүнд баривчлах тогтоолыг уншиж өгсөн.

  • Баривчилгааны нисдэг тэргүүд тэнгисийн мандлаас 30 орчим метрийн өндөрт нисч байсан бөгөөд энэ хооронд онгоц болон дронууд Венесуэлийн агаарын довтолгооноос хамгаалах хэсгүүдэд цохилт өгсөн.

  • Каракасын цагаар 4-ны өдрийн 02.01 цагт нисдэг тэргүүд Мадурогийн ордонд хүрсэн, нисдэг тэргүүдийг онгоцууд болон дронууд агаараас хамгаалж байсан.

  • АНУ-ын нэг нисдэг тэрэг довтолгоонд өртсөн ч жагсаалаас гаралгүй бусадтайгаа хамт үүргээ гүйцэтгээд хамт буцсан.

  • 03.29 цагт Мадуро болон эхнэрийг нь суулгасан нисдэг тэрэг эргээд хөөрсөн.

“Ердөө 47 секундын дотор бид бүхнийг цэвэрлэж чадлаа” хэмээн Ерөнхийлөгч Трамп Мадурог баривчлах операц амжилттай болсон тухай зарласан хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн.

Операцийг АНУ-ын цэргийнхэн агаар, газар_ тэнгис гэсэн 3 чиглэлээр зохион байгуулсан. Трампын тодорхойлсноор энэ операц нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиогоогүй цэргийн операц болсон. Америкчууд Венесуэлийн армийг бүхэлд нь хөдлөх чадваргүй болгосон. АНУ-ын нэг ч цэрэг, нэг ч техник хохироогүй.

Трампын мэдэгдлүүд

  • Венесуэльд найдвартай, ухаалаг төр бий болтол АНУ удирдана.

  • Венесуэлийн дэд ерөнхийлөгч Дельси Родригес АНУ-тай бүхий л талаар хамтран ажиллаж, юу хэлсэнийг нь хийнэ гэдгээ Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярихдаа хэлсэн.

  • Шаардлагатай бол цэргийн хүчээ Венесуэльд байрлуулна.

  • Хоёр дахь операц шаардлагатай бол хийхэд бэлэн, хэрвээ тэгвэл хоёр дахь операц илүү өргөн хүрээтэй байх болно.

  • АНУ-ын нефтийн том компаниуд Венесуэльд хөрөнгө оруулж, цэргийн цохилтын улмаас ажиллагаагүй болоод байгаа дэд бүтцүүдийг сэргээн, улмаар Венесуэльд ашиг оруулна.

  • Венесуэль АНУ-ын нефтийн компаниудад тэтгэмж олгох шийдвэрийг гаргуулна.

  • Венесуэлийн нефтэд тогтоосон АНУ-ын хориг хүчинтэй хэвээр байх бөгөөд Венесуэлийн далайн эргийн дагуу АНУ-ын цэргийн хүчин байршсан хэвээр байна.

  • АНУ-тай хамтарснаар венесуэльчууд баян, хараат бус байна, бид тэдний аюулгүй байдлыг хангана.

  • Венесуэлийг өөрчлөн шинэчлэл ажил биднийг хүлээж байна, бид Венесуэлийн газар дороос маш их мөнгө олох болно.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 10 жилийн ойн хүрээнд өнөөдөр (2026.08.24) 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “ШИЖИР-1 ХБҮЦ” /Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/-ны анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE-Hall танхимд цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Aug 24, 2026

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20